Анхны ба зохиомол тоо

Анхны ба зохиомол тоо

0 ба 1 -ээс бусад бүх бүхэл тоо дор хаяж 2 / 1 болон тухайн тоо өөрөө / хуваагчтай байдаг. Зөвхөн өөртөө болон 1 -д хуваагддаг тоог  анхны тоо гэдэг. Хоёроос олон хуваагчтай тоог зохиомол тоо гэнэ. Анхны тоон олонлог нь төгсгөлгүй. 200 хүртлэх тоон доторх анхны тооны жагсаалтыг үзүүлье

2, 3, 5, 7, 11, 13, 17, 19, 23, 29, 31, 37, 41, 43,
47, 53, 59, 61, 67, 71, 73, 79, 83, 89, 97, 101,
103, 107, 109, 113, 127, 131, 137, 139, 149, 151,
157, 163, 167, 173, 179, 181, 191, 193, 197, 199.

Тооны хуваагдах шинж

2-т хуваагдах тооны шинж. Хэрвээ тооны сүүлийн цифр нь 0 эсвэл 2-т хуваагдаж байвал тухайн тоо 2-т хуваагдана. 2-т хуваагддаг тоог тэгш, 2-т хуваагддаггүй тоог сондгой тоо гэдэг.

4-т хуваагдах тооны шинж. Хэрвээ тоо 00 -р төгссөн эсвэл тооны сүүлийн хоёр цифрээр бүтсэн тоо 4-т хуваагдаж байвал уг тоо 4-т хуваагдана.

8-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тоо 000 -р төгссөн эсвэл тооны сүүлийн гурван цифрээр бүтсэн тоо 8-д хуваагдаж байвал уг тоо 8-д хуваагдана.

3 ба 9-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тоог бүрдүүлж байгаа цифрүүдийн нийлбэр 3 ба 9 -д хуваагдаж байвал уг тоо 3 ба 9-д хуваагдана.

6-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тоо нь 2 ба 3 -т хуваагдаж байвал уг тоо 6-д хуваагдана.

5-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тооны сүүлийн цифр нь 0 эсвэл 5 бол уг тоо 5-д хуваагдана.

25-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тоо 00 -р төгссөн эсвэл тооны сүүлийн хоёр цифрээр бүтсэн тоо 25-д хуваагдаж байвал уг тоо 25-д хуваагдана.

10-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тооны сүүлийн цифр 0 бол уг тоо 10-д хуваагдана.

100-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тооны сүүлийн хоёр цифр 0 бол уг тоо 100-д хуваагдана.

1000-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тооны сүүлийн гурван цифр 0 бол уг тоо 1000-д хуваагдана.

11-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тооны сондгой байрлалд байгаа цифрүүдийн нийлбэр нь тэгш байрлалд байгаа цифрүүдийн нийлбэртэй тэнцүү эсвэл түүнээс 11-д хуваагддаг тоогоор өөр байвал уг тоо 11-д хуваагдана.

Жишээ.

378015 тооны хуваагдах шинжийг авч үзье.

  1. Цифрүүдийн нийлбэр нь 3 + 7 + 8 + 0 + 1 + 5 = 24 бөгөөд энэ тоо нь 3-д хуваагдах тул 378015 тоо 3-д хуваагдана.
  2. Уг тоо нь 5-аар төгсөж бйагаа учраас 5-д хуваагдана.
  3. Мөн энэ тоо нь 11-д хуваагдана. Учир нь сондгой байрлалын цифрийн нийлбэр нь 3 + 8 + 1 = 12 харин тэгш байрлалын цифрийн нийлбэр нь 7 + 0 + 5 =12 болж тэнцэж байна.
  4. Энэ тоо нь 2, 4, 6, 8, 9, 10, 25, 100, 1000 хуваагдахгүй гэдгийг өөрсдөө шалгаарай

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2690 Төлбөртэй

Үндсэн ойлголт. Олонлогийн жишээ

Олонлог ба олонлогийн элемент гэдэг нь үгээр утга гаргасан тодорхойлолт байдаггүй суурь ойлголтуудад хамаарагдана. Иймээс тогтсон ерөнхий шинжтэй юмсын цуглуулгын талаар олонлог ба олонлогийн элемент гэсэн яриа үүснэ. Номын сангийн номууд, зогсоол дээрх автомашинууд, тэнгэрийн одод, дэлхийн ургамал амьтны аймаг гэх мэт нь бүгд олонлогийн жишээ юм.
Төгсгөлөг тоотой элементээс бүтсэн олонлогийг төгсгөлөг гэнэ. Жишээ нь: номын хуудас, сургуулийн сурагчид г.м
Нэг ч элементгүй олонлогийг хоосон гэнэ. Жишээ нь: далавчтай заануудын олонлог, sinx=2 тэгшитгэлийн шийдийн олонлог г.м

  Нээгдсэн тоо: 3503 Төлбөртэй

Уламжлал.

Ямар нэгэн f(x) функцын цэгүүд дээрх утгуудыг авч үзье. аргументын өөрчлөлт гэх ба аргументын бага хэмжээний өөрчлөлтийг үзүүлнэ. Цэгүүд дээрх функцын утгын ялгаварыг функцын өөрчлөлт гэдэг.
хязгаарыг x0 цэг дээрх f(x) функцын уламжлал гэнэ.
Хэрвээ энэ хязгаар нь утгатай байвал f(x) функцыг x0 цэг дээр дифференциалчлагддаг гэнэ. Функцын уламжлалыг
гэж тэмдэглэдэг.

  Нээгдсэн тоо: 7626 Нийтийн

Хүмүүс математикийг зөвхөн тоотой холбон ойлгодогоос тоо бодлого, тооны хичээл гэж ч ярьж байдаг. Гэтэл тоо бодох нь зөвхөн математикт ч биш бүхий л хичээлд байдаг шүү дээ. Жишээ нь хими, фикик, түүх, газарзүй гэх мэтээр. Тэгэхээр бусад хичээлийн бодлого, тооцоонууд математикийн тооцоо биш болж таарах уу. Мэдээж үгүй бүхий л тооцоо, бодлогод математикийн ухаанд мөрддөг дүрмийг л ашиглана. Математик хүмүүст тоо бодох гэхээсээ илүү хийсвэрлэн сэтгэх, тунгаан бодох, ухан ойлгох чадварыг өгдөг. Иймээс л математикийн ухааныг бүх ухааны хаан гээд байгаа юм. Математикийн бүх зүйлүүд бие биетэйгээ нягт холбоотой, нэг нь нөгөөгөөс урган гардаг учраас буруу, худлаа зүйл байж болдоггүй нь түүнийг нэг талаас амархан нөгөө талаас хүнд хичээл болгодог.

  Нээгдсэн тоо: 1030 Төлбөртэй

Гурвалжингууд өөр хоорондоо өнцгийн шинж, талуудынхаа төрлөөр ялгагдах бөгөөд тус бүрдээ оноосон нэрүүдтэй байдаг. Геометрийн бодлогуудад гурвалжинг голдуу яг энэ нэрээр өгдөг тул эдгээрийг хэлбэр, дүрсээр нь сайн тогтоон авахыг зөвлөе.
Хавтгайн геометрийн дүрсийн тухай 7, 8 -р ангид үздэг тул сурагчид мартсанаас болоод бодлогын зургаас гурвалжингуудыг танихгүй байх тохиолдол гардаг. Хэрвээ гурвалжинг дүрсээр нь танихгүй бол тэдгээрийн шинж, чанарыг ашиглан бодлого бодох боломжгүй.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 45

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 43

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 103

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 82

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 81

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 65

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 61

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 81

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 74