Өгөгдлийн мөрийг удирдах

Тодорхой эх үүсвэрээс Power Query хэрэгслээр өгөгдлийг татан боловсруулалт хийх явцад түүнийг өөрийн хэрэгцээнд зохицуулан өөрчлөх шаардлага зүй ёсоор гардаг. Эх үүсвэрээс татсан өгөгдлүүдэээс танд тодорхой хэсэг нь хэрэггүй эсхүл зарим хэсгийг цэгцлэн татах хэрэгцээ байнга гардаг. Иймээс хичээлээр Power Query хэрэгслээр мөрийг хэрхэн удирдахыг үзье. Хичээлд

агуулга бүхий Excel файлыг ашиглана. Танд бэлэн файл байгаа бол түүнийгээ ашигласан ч болно. Файлыг эндээс татан аваарай.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2703 Бүртгүүлэх

Электрон хүснэгтэд текстийг голдуу багана болон мөрийн толгой, тоон утгын тайлбар гэх мэт зүйлд ашиглана. Нэг нүдэнд 32767 тэмдэгтийг оруулж болно.

Нүдэнд текст оруулах

Нүдэнд текст оруулахдаа (энэ үйлдлүүд нь томьёо болон тоон өгөгдөл оруулахад ижилхэн) дараах үйлдлийг хийнэ.

  1. Хүснэгтийн курсорыг өгөгдөл оруулах нүдэнд байрлуулна. (ажиллгааг хулгана болон сум бүхий удирдах товчоор хинэ)
  2. Текстээ гараас оруулна
  3. <Enter> товч юмуу сум бүхий дурын товчийг дарна

Оруулсан өгөгдлийн урт нүдний өргөнөөс хэтэрсэн бол

  • Өгөгдөл бүхий нүдний баруун талд хоосон нүднүүд байвал өгөгдлийг тэдгээр дээгүүр үзүүлнэ.
  • Баруун талд зэрэгцэн орших нүд нь өгөгдөлтэй бол нүдний өргөний хэмжээгээр өгөгдлийг үзүүлнэ. (Энд өгөгдөл нүдэнд бүтнээрээ байрлах бөгөөд үзүүлэхдээ тэдгээрийн хэсгийг үзүүлж байгаа болно)

Ямарч тохиолдолд нүдэнд оруулсан текст нь нүднээс гадна томьёоны мөрөнд харагдаж байдаг. Excel -ийн өмнөх хувилбарт томьёоны мөрөөс их урттай текстийг оруулах үед томьёоны мөр нь хүснэгтийг даран орж ирснээр хүснэгтийн багануудын толгой харагдахгүй байдал бий болдог байсан. Харин Excel2007 -д текстийн урт томьёоны мөрнөөс их урттай болоход томьёоны мөрөнд гүйлгэгч гардаг болсноор дээрх хүндрэл гарахгүй болгосон. (ягаан тэгш өнцөгт)
Гүйлгэгчийн сумнууд дээр даран текстийг дээш доош гүйлгэн харахаас гадна томьёоны мөрийн доод хязгаараас (улаан тэгш өнцөгт) чирэлт хийн мөрийн хэмжээг өөрчилж болно. Томьёоны мөрийг анхдагч (1 мөр байдаг) байдалд буцаан оруулахдаа гүйлгэгчийн дээр байрлах товч (ногоон дөрвөлжин) дээр дарах эсвэл <Ctrl + Shift + U> хослолыг дарна.


  Нээгдсэн тоо: 2417 Бүртгүүлэх

Фильтр /шүүлт/ ашиглах

Бид өмнө нь шүүлт хэрэглэх талаар авч үзсэн. Энэ удаа энэхүү хэрэгслийн талаар дэлгэрүүлэн авч үзье. Их хэмжээтэй жагсаалттай ажиллах үед өөртөө хэрэгтэй хэсгийг үзүүлэх нь эвтэйхэн байдаг. Тодорхой нөхцлийг хангаж байгаа бичлэгүүдийг /мөрүүдийг/ үзүүлэн бусдыг нь харагдуулахгүй байлгахын тулд шүүлтийг ашигладаг. Шүүлт хийх нөхцлийг оруулснаар таны жагсаалт шүүгдэн зөвхөн нөхцлийг хангах мөрүүдийг танд үзүүлэх болно. Жагсаалтад шүүлт тавихын тулд өгөгдлүүдийг агуулж байгаа жагсаалтын дурын нүдийг сонгоод Data->Sort & Filter хэсэгт байгаа Filter товч дээр дарна. Үүний дараа жагсаалтын багана бүрт нэмэлт товч бий болох бөгөөд товч дээр дарахад тухайн талбарт тохирох шүүлтийн нөхцлүүдийг үзүүлсэн цонх нээгдэнэ. Энд тухайн баганы өгөгдлүүдийн жагсаалтаас гадна бүгд, тэнцүү, тэнцүү биш гэх мэтийн ерөнхий нөхцлүүд гарч ирдэг. Эдгээр нөхцлүүдийг ашигласнаар бид жагсаалтыг өөрчлөх боломжтой. Шүүлт тавихад шүүлтийн нөхцлийг хангахгүй бүх мөрүүд /бичлэгүүд/ харагдахгүй болдог.

  Нээгдсэн тоо: 1556 Бүртгүүлэх

Ямар нэгэн томьёо оруулсан Excel хүснэгтийн нүдэнд засвар хийх үед нүд болон хэсэгтэй холбогдсон бүх холбоосууд тодорхой өнгөөр гарах ба харин тухайн холбогдсон нүд болон хэсэг нь холбоосын өнгөтэй ижил өнгийн зураасаар хүрээлэгдэнэ. (1)

Бүх нүд хэсгүүд хүрээний буланд fill handle гэж нэрлэгдэх жижигхэн квадрат (2) байрлана. fill handle -ийг ашиглан хэсгүүдийн хэмжээг өөрчлөх ажлыг хийдэг.
Томьёо болон аргумент нь нүднүүдийн хэсэгтэй холбогдох холбоос бүхий функцыг агуулсан бол тэдгээрийг засварлахын тулд
  • Засварлах нүдээ сонгоод түүн дээр хоёр даралт хийх юмуу эсвэл <F2> товчийг даран засварын горимд шилжинэ.
  • Хэсгүүдийг өргөжүүлэх эсвэл багасгах хэрэгтэй бол fill handle -ийг (2) зохих чиглэлд чирнэ. Хэсгийн хүрээний хил (1) дээрээс чирэлт хийн хэсгийг өөр газарт зөөж болно. Ингэхэд Excel холбоосын хаягуудыг автоматаар өөрчилнө.
  • Засварыг дуусгахдаа <Enter> товчийг дарна

  Нээгдсэн тоо: 1656 Төлбөртэй

Баганад ямар шүүлтүүр тавигдсаныг хэрэглэгчийн функцын тусламжтайгаар дэлгэцэнд үзүүлэх боломжтой. Бидэнд дараах жагсаалт байсан гэе.

Жагсаалтын Тоо баганад 10 аас их харин Хөн.хувь баганад 15 тай тэнцүү гэсэн шүүлтүүр тавигдсан бол (ерөнхий тохиолдолд шүүлтүүрийн нөхцөл ямарч байж болно) тэдгээрийг үзүүлэхийн тулд Developer -> Code -> Visual Basic / Tools - Macro - Visual Basic Editor гэж ороод нээгдэх код бичих едиторын Insert -> Module командыг ажиллуулаад доорх кодыг бичиж өгнө.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 52

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 47

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 114

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 83

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 86

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 67

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 65

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 100

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 77