Microsoft Excel хурдавчилсан курс 12-р хичээл

Фильтр /шүүлт/ ашиглах

Бид өмнө нь шүүлт хэрэглэх талаар авч үзсэн. Энэ удаа энэхүү хэрэгслийн талаар дэлгэрүүлэн авч үзье. Их хэмжээтэй жагсаалттай ажиллах үед өөртөө хэрэгтэй хэсгийг үзүүлэх нь эвтэйхэн байдаг. Тодорхой нөхцлийг хангаж байгаа бичлэгүүдийг /мөрүүдийг/ үзүүлэн бусдыг нь харагдуулахгүй байлгахын тулд шүүлтийг ашигладаг. Шүүлт хийх нөхцлийг оруулснаар таны жагсаалт шүүгдэн зөвхөн нөхцлийг хангах мөрүүдийг танд үзүүлэх болно. Жагсаалтад шүүлт тавихын тулд өгөгдлүүдийг агуулж байгаа жагсаалтын дурын нүдийг сонгоод Data->Sort & Filter хэсэгт байгаа Filter товч дээр дарна. Үүний дараа жагсаалтын багана бүрт нэмэлт товч бий болох бөгөөд товч дээр дарахад тухайн талбарт тохирох шүүлтийн нөхцлүүдийг үзүүлсэн цонх нээгдэнэ. Энд тухайн баганы өгөгдлүүдийн жагсаалтаас гадна бүгд, тэнцүү, тэнцүү биш гэх мэтийн ерөнхий нөхцлүүд гарч ирдэг. Эдгээр нөхцлүүдийг ашигласнаар бид жагсаалтыг өөрчлөх боломжтой. Шүүлт тавихад шүүлтийн нөхцлийг хангахгүй бүх мөрүүд /бичлэгүүд/ харагдахгүй болдог.

Материалыг бүртгэлтэй хэрэглэгч үзнэ.

how_to_regБүртгүүлэх

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2272 Нийтийн

Ямар нэгэн тайлан мэдээг Excel дээр хийхдээ хэрэглэгчид өгөгдлийг яг тухайн тайлангийн маягтын дагуу голдуу хийгээд байдаг. Ийм аргаар боловсруулсан тайлангийн өгөгдлийг цаашид боловсруулахад маш төвөгтэй болдог. Иймээс Хүснэгтийг зөв зохиох хичээлийн зөвлөмжийг баримтлан ажиллаж сурахыг зөвлөе. Зөв зохион байгуулалттай өгөгдөл нь ажлыг 70 хувиар хөнгөн болгодог гэдгийг байнга санаж байгаарай. Бидэнд барааны мэдээллийн

хэлбэрийн хүснэгт байлаа гэж үзье. Өгөгдлийг яг дээрх хэлбэрээр хадгалах хэрэгтэй. Учир нь ийм зохион байгуулалттай өгөгдлүүд цаашид боловсруулалт хийхэд хамгийн тохиромжтой байдаг. Гэхдээ урт хүснэгтийг уншихад төвөгтэй байдаг.

  Нээгдсэн тоо: 4072 Нийтийн

Цонхнуудын байрлалыг өөрчлөх    

Цонхнуудын хэмжээг өөрчлөн байрлалыг зөөх замаар бүх нээлттэй цонхнуудыг дэлгэцэнд харагдаж байхаар байрлуулж болно. Энэ үйлдлийг Excel –ийн өөрийн боломжийг ашиглан хийхийн тулд

  1. Туузын View үеийг сонгоно
  2. Window хэсгээс Arrange All товчийг дарахад Arrange Windows цонх нээгдэнэ.
  3. Tiled, Horizontal, Vertical, Cascade гэсэн сонголтуудаас аль нэгийг нь сонгоод Ok товчийг дарна.

Энд Tiled – цонхнуудыг зэрэгцүүлэх, Horizontal – дээрээс нь доошоо (хэвтээ), Vertical – зүүнээс баруун тийш (босоо), Cascade – цонхнуудыг дээр дээрээс нь үелүүлэн байрлуулахыг заана. Цонхнуудыг байрлалыг цаашид ашиглах үүднээс хадгалж болдог.

  Нээгдсэн тоо: 3485 Бүртгүүлэх

Электрон хүснэгтэд текстийг голдуу багана болон мөрийн толгой, тоон утгын тайлбар гэх мэт зүйлд ашиглана. Нэг нүдэнд 32767 тэмдэгтийг оруулж болно.

Нүдэнд текст оруулах

Нүдэнд текст оруулахдаа (энэ үйлдлүүд нь томьёо болон тоон өгөгдөл оруулахад ижилхэн) дараах үйлдлийг хийнэ.

  1. Хүснэгтийн курсорыг өгөгдөл оруулах нүдэнд байрлуулна. (ажиллгааг хулгана болон сум бүхий удирдах товчоор хинэ)
  2. Текстээ гараас оруулна
  3. <Enter> товч юмуу сум бүхий дурын товчийг дарна

Оруулсан өгөгдлийн урт нүдний өргөнөөс хэтэрсэн бол

  • Өгөгдөл бүхий нүдний баруун талд хоосон нүднүүд байвал өгөгдлийг тэдгээр дээгүүр үзүүлнэ.
  • Баруун талд зэрэгцэн орших нүд нь өгөгдөлтэй бол нүдний өргөний хэмжээгээр өгөгдлийг үзүүлнэ. (Энд өгөгдөл нүдэнд бүтнээрээ байрлах бөгөөд үзүүлэхдээ тэдгээрийн хэсгийг үзүүлж байгаа болно)

Ямарч тохиолдолд нүдэнд оруулсан текст нь нүднээс гадна томьёоны мөрөнд харагдаж байдаг. Excel -ийн өмнөх хувилбарт томьёоны мөрөөс их урттай текстийг оруулах үед томьёоны мөр нь хүснэгтийг даран орж ирснээр хүснэгтийн багануудын толгой харагдахгүй байдал бий болдог байсан. Харин Excel2007 -д текстийн урт томьёоны мөрнөөс их урттай болоход томьёоны мөрөнд гүйлгэгч гардаг болсноор дээрх хүндрэл гарахгүй болгосон. (ягаан тэгш өнцөгт)
Гүйлгэгчийн сумнууд дээр даран текстийг дээш доош гүйлгэн харахаас гадна томьёоны мөрийн доод хязгаараас (улаан тэгш өнцөгт) чирэлт хийн мөрийн хэмжээг өөрчилж болно. Томьёоны мөрийг анхдагч (1 мөр байдаг) байдалд буцаан оруулахдаа гүйлгэгчийн дээр байрлах товч (ногоон дөрвөлжин) дээр дарах эсвэл <Ctrl + Shift + U> хослолыг дарна.


  Нээгдсэн тоо: 2372 Төлбөртэй

Ямар нэгэн өгөгдлийг судалгаа хийхийн тулд л цуглуулдаг. Ихэнх томоохон байгууллагууд санхүүгийн бүртгэлдээ програм хангамж ашигладаг ч тайлан бүрийг програмаас гарган авах гэвэл асар өндөр зардалтай болно. Гэхдээ орчин үеийн програмууд болон өгөгдлийн сангуудаас судалгаа хийх шаардлагатай өгөгдлүүдээ Excel рүү экспорт хийн авах боломжтой байдаг тул түүнийг хэрхэн боловсруулан хүссэн тайлангаа гаргах асуудал хэрэглэгчийн ур чадвараас л хамаарна. Бэлтгэсэн болон татан авсан өгөгдлүүдээс нэгдсэн хүснэгт хэрэслийг ашиглан тайлан үүсгэхийг Нэгдсэн хүснэгтээр тайлан үүсгэх хичээлд үзсэн. Энэ удаагийн хичээлээр нэгдсэн хүснэгтийг бүлэглэх талаар авч үзэцгээе.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 416

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 505

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 488

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 555

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 625

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 614

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 776

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 961

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 912

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1471

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2138

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 956