Арифметик ба геометр прогресс

Натурал тоон цувааг авч үзье.

1, 2, 3, … ,n-1, n, …

Энэ цувааны тоо бүрийг тодорхой дүрмийн дагуу un тоогоор соливол бид шинэ тоон цувааг гаргана

Энэ шинэ гарсан цувааг тоон дараалал гэдэг. un тоог тоон цувааны ерөнхий гишүүн гэнэ.
Тоон цувааны жишээнүүд

2, 4, 6, … , 2n, …;
1, 4, 9, 16, 25, … , n², …;
1, 1/2, 1/3, 1/5, … , 1/n, …;

Материалыг бүртгэлтэй хэрэглэгч үзнэ.

how_to_regБүртгүүлэх

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 17359 Нийтийн

Нэгийн хэсэг эсвэл түүний хэд хэдэн хэсгийг энгийн бутархай гэдэг. Нэгийг ижилхэн хэсэгт хувааж байгаа тоог хуваар гэнэ. Хуваагдсан хэсгүүдээс авсан тоог хүртвэр гэнэ. Бутархайг дараах байдлаар бичнэ.

Хэрвээ хүртвэр нь хуваариасаа бага байвал бутархай 1 ээс бага бөгөөд бутархайг зөв бутархай гэдэг. Хэрвээ хүртвэр хуваартайгаа тэнцүү бол бутархай 1 тэй тэнцүү харин хүртвэр нь хуваариасаа их бол бутархай 1 ээс их байна. Ийм бутархайг засагдах бутархай гэдэг. Хүртвэр нь хуваарьтай үлдэгдэлгүй хуваагдаж байвал энэ бутархай ноогдвортой нь тэнцүү байна. 63/7=9.
Үлдэгдэлтэй хуваагдаж байвал засагдах бутархайг холимог тоогоор илэрхийлнэ.

  Нээгдсэн тоо: 3033 Нийтийн

Олон бодлого бодоод байвал математикт сайжирна гэсэн яриа хүмүүсийн дунд өргөн тархсан байдаг. Бодлого ихээр бодох нь техник талаасаа сайн нөлөөтэй болохоос математикийг ойлгодог болгоно гэдэг эргэлзээтэй. Онолын мэдлэгтэй байх нь ямарч хичээлийн хувьд үндсэн асуудал. Онолгүйгээр хол явахгүй гэж ярьдаг үүнийг хэлж байгаа юм. Энэ удаад Виетийн теоремийн тухай үргэлжлүүлэн авч үзье. Теорем гэдэг нь баталгаа шаардлагатай тодорхойлолт буюу нотолгоо. Өмнөх Виетийн теорем хичээлд жишээ болгон авч үзсэн гурван тэгшитгэлд теорем ажиллаж байгаа ч ямарч тэгшитгэлд адилхан ажиллана гэдгийг батлах хэрэгтэй. Теоремийг нээн олсон математикчид өөрсдөө батлаад түүнийг нь бусад нь хүлээн зөвшөөрсөн учраас математикт теоремоор бүртгэсэн хэрэг. Өнөөг хүртэл жишээ нь Фермагийн их теорем гэдэг нотолгоо батлагдаагүй, олон тооны интегралууд бодогдоогүй байсаар л байгаа. Хүн өөрийн дэвшүүлсэн санаа, нотолгоог баталснаар тэр нь теорем болно.

  Нээгдсэн тоо: 7701 Нийтийн

Тэгш зэргийн язгуур нь нэмэх, хасах гэсэн хоёр утгатай байдгийг бид мэднэ.
Учир нь (+5)2=25 бас (-5)2=25 байдаг.

Эерэг a тооны n зэргийн арифметик язгуур гэдэг нь ямар нэгэн эерэг тооны n зэрэг нь a тоотой тэнцүү байхыг хэлнэ.
Тооны n зэргийн алгебрын язгуур гэдэг нь энэ тооны бүх язгуурын олонлогийг хэлнэ. Тэгш зэргийн алгебрын язгуур нь эерэг, сөрөг хоёр утгатай байна.

  Нээгдсэн тоо: 443 Нийтийн

Координатийн шулуун дээрх хоёр цэгийн хоорондын зай нь тэдгээрийн координатуудын ялгаварын модултай тэнцүү. Үүнийг математикийн хэлээр буюу томьёогоор илэрхийлбэл

AB=|a-b|

юм. Энд A, B бол координатийн шулуун дээрх дурын хоёр цэг бөгөөд a, b нь тэдгээрийн координатууд.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 52

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 47

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 114

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 83

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 86

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 67

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 65

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 100

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 77