Бүртгүүлэх, тусгай эрх нээлгэх

Манай сайтын зарим материалуудыг үзэхийн тулд тусгай эрхтэй хэрэглэгч байх хэрэгтэйг ойлгосон байх. Тусгай эрх авах нь их энгийн хэдэн алхамтай.

Та сайтад бүртгүүлэх.

Бүртгэл хийлгэхэд та өөрийн майл хаягтай байхад л болно. Майл хаягаа ямарч серверт нээлгэсэн байж болно. Хэрвээ та майл хаяггүй бол майл хаяг нээлгэх нийтлэлийг үзээрэй.

Майл хаягаа нээлгэсэн бол одоо бүргэлийн формыг нээнэ. Үүний тулд сайтын Нэвтрэх самбарт байрлах Бүртгүүлэх холбоосоор орох эсхүл энд дарна уу.

Бүртгүүлсний дараа таны майл хаягаар бүртгэлээ баталгаажуулах захиа очих бөгөөд захианд байгаа холбоосоор орж бүртгэлээ баталгаажуулснаар та сайтын бүртгэлтэй хэрэглэгч болно. Бүртгэлээ баталгаажуулаагүй бол таны бүртгэл идэвхигүй төлөвт байх тул та сайтад нэвтрэх боломжгүй. Сайтад нэвтрэхдээ бүртгэлийн формын Хэрэглэгчийн ID болон Нууц үг талбарт оруулсан мэдээллээ ашиглана.
Ингэснээр та сайтын бүртгэлтэй гэсэн төлөвтэй материалуудыг үзэх боломжтой болно.

Тусгай эрх нээлгэх  

Хэрвээ та сайтын бүх материалуудыг чөлөөтэй үзэхийг хүсвэл тусгай эрхийн захиалгыг өгөх хэрэгтэй. Үүний тулд та эхлээд өөрийн бүртгэлээр сайтад нэвтэрнэ. Сайтын Нэвтрэх самбар Хэрэглэгчийн мэдээлэл гэсэн гарчигтай болох бөгөөд таны нэр, хэрэглэгчийн статус гарч ирнэ. Та бүртгэлтэй хэрэглэгч бол энд Энгийн хэрэглэгч гэсэн мэдээлэл гарна.

Тусгай эрхтэй хэрэглэгч болохын тулд Тусгай эрхтэй хэрэглэгч болох холбоосоор орох эсхүл энд дарна уу. Нээгдэх дэлгэц дээрээс зааврын дагуу тусгай эрх нээлгэх захиалгаа өгнө. Үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцахыг зөвлөе.

Төлбөрөө шилжүүлэх

Тусгай эрх нээлгэх захиалга өгсний дараа таны майл хаягаар мөнгө шилжүүлэхэд шаардлагатай мэдээлэл бүхий захиа очно. Манай сайтаас онлайн төлбөрийг одоохондоо хийхгүй байгаа. Иймээс та төлбөрөө өөрт тохиромжтой ямарч аргаар хийх боломжтой. Мөнгө шилжүүлэх данс ХААН банкных байгаа тул ХААН банкны салбараар дамжуулан хийвэл хурдан хийгдэх болно. Мөнгөө шилжүүлээд танд очсон захианд байгаа холбоосоор орон мөнгө төлсөн тухайгаа баталгаажуулна. Мөнгө шилжүүлэхгүйгээр холбоосоор орох хэрэггүй. Мөнгө шилжүүлээд баталгаажуулсан бол танд тусгай эрх нээгдсэн тухай захиа 12 цагийн дотор очих болно. Ингээд та сайтын бүх материалыг үзэх тусгай эрхтэй болно. Хэрэглэгчийн мэдээллээр сайтад нэвтрэхэд таны статус Тусгай эрхтэй болох бөгөөд эрхийн дуусах хугацааг үзүүлнэ.

Интернет ашиглан суралцах бүрэн боломжтой гэдэг нь нэгэнт тодорхой болсон зүйл. Та хэрэггүй юманд мөнгө үрнэ гэж бүү бодоорой. Сайтын хичээлүүд бүгд орчуулгын болоод зохиогчийн эрхтэй өөрөөр хэлбэл монгол хэлтэй интернетийн хэсэгт давтагдахгүй хичээлүүд байгаа. Ижил төрлийн хичээлүүд байж болох ч яг ижилхэн хичээл байхгүй гэдгийг амлаж чадна.

Бид мэдээ түгээгээгүй мэдлэг түгээж байгаа болохоор багахан хэмжээний төлбөр авдаг. Сайтын хэсгүүдтэй сайн танилцаад шийдвэрээ гаргаарай.

Танд мөнгө төлөн тусгай эрх авах хүндрэлтэй байвал хамтран ажиллах хэлбэрийг сонирхоод үзээрэй. Энэ арга нь таниас багахан хэмжээний хөдөлмөр гаргахыг шаардах болно.

Танд амжилт хүсье.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 934 Нийтийн

Хэрэглэгчид сайтад гар утас, планшет гэх мэт жижиг төхөөрөмжүүд ашиглан хандах нь их байгааг хандалтын судалгаа харуулсан тул сайтын хэрэглэгч талын интерфейсийн загварыг бүхэлд нь шинэчлэн жижиг дэлгэц дээр үзэхэд эвтэйхэн болгон боловсрууллаа. Сайтын материалуудын харагдах хэлбэрт онцын өөрчлөлт ороогүй боловч хэрэглэгч нэвтрэх, бүртгүүлэх, нууц үгийн сэргээлт хэсгүүд бүхэлдээ шинэчлэгдсэн тул энд үндсэн өөрчлөлтийн талаар танилцуулъя.

  Нээгдсэн тоо: 3195 Нийтийн

Саяхан надад тохиолдсон нэгэн явдлаас үүдэн энэ постыг оруулахаар шийдсэн юм. Манай нэг танил компьютерын системээ шинээр суулгуулсан юмсанж. Тэгээд интернед холбогдон сайтууд үзэх гэтэл урьд нь зүгээр харагддаж байсан зарим сайтуудын хэв алдагдан асуудал үүсгэжээ. Ингээд тэрээр надад хандахад асуудал интернет хөтөч гэдэгт бүрэн итгэлтэй байсан тул би түүнд хөтөчөө шинэчлэхийг зөвлөсөн.

  Нээгдсэн тоо: 2435 Нийтийн

Танд хүргэх сайн мэдээлэл гэвэл манай сайтын Математикийн бодлого хэсэг 1000 бодлоготой болсон явдал. Сайт мянган бодлоготой болохыг сайн мэдээ гэсэнд та гайхаж байж магадгүй. Гэхдээ миний хувьд энэ нь нилээд хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан ажлын үр дүн. Хэрвээ та сайт ажлуулдаг бол 1000 материалыг бэлтгэн сайтад нийтлэх хир ажилтайг төвөггүй ойлгоно. Нэг бодлогын материалыг дундажаар 150-300 тэмдэгт текст 5-10 зураг гэж бодвол А4 -ын цаасны тал хуудас болно. Тэгвэл 1000 бодлого А4 -ын 500 нүүр гэсэн үг. Нийтлэлээр өөрийн хийсэн ажлыг дөвийлгөх гэсэн санаа агуулаагүй бөгөөд нэгэн асуудлыг энэхүү нийтлэлийг уншигч танд хүргэх гэсэн юм.

  Нээгдсэн тоо: 6331 Нийтийн

Бид ром тоог ихээр хэрэглээд байдаггүй ч хааяа энэ тоог ашигласан бичлэгүүд байдаг. Хэдийн тоо болохыг тодорхойлоход бас нилээд асуудал үүсдэг. Ром тооны бичлэгийн зөв уншиж сурцгаая.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 48

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 44

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 105

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 83

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 84

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 66

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 62

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 86

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 75