Майл хаяг нээлгэх

Сайтын админ болон хэрэглэгч хоёрын хоорондын харилцааг ханган өгөх гол хэрэгсэл бол майл хаяг. Иймээс та сайтад бүртгүүлэн үйлчилгээ авахын тулд өөрийн майл хаягтай байх хэрэгтэй. Бүртгэлийн болоод тусгай эрхийн захиалгын талаарх бүх мэдээллүүд таны майл хаягаар очих тул та өөрийн гэсэн майл хаягаа ашиглах хэрэгтэй. Майл хаягийг үнэ төлбөргүй нээн өгдөг олон серверүүд байдаг. Хамгийн энгийн болоод найдвартай сервис бол yahoo. Yahoo -д майл хаяг нээлгэхийн тулд та mail.yahoo.com хаягаар ороход доорх дэлгэц гарч ирнэ.

  • Майл хаяг шинээр нээлгэх бол 2 буюу Create Account товчийг дарна.
  • Майл хаягаа амжилттай нээсэн бол Yahoo username -д бүртгүүлэхдээ өгсөн нэр, Password -д нууц үгээ оруулаад 1 буюу Sign In дарна.

Шинээр майл хаяг нээлгэхийн тулд Create Account товчийг дарахад

Дэлгэц нээгдэнэ. Формын талбарууд ойлгомжтой.
First name, Last name - д нэр болон овгоо оруулна. Ногоон хүрээтэй хоёр талбар хамгийн чухал. Эхний талбарт Yahoo username -д өгсөн нэрээр таны майл хаяг үүснэ. Жишээ нь та энэ талбарт user11 гэсэн нэр өглөө гэхэд таны майл хаяг user11@yahoo.com болно. Энэ бол таны майл хаяг гэсэн үг. Password бол ойлгомжтой. Та майл хаягтаа нэвтрэхдээ ашиглах нууц үг. Үүнийг өөрөө л мэдэж байх хэрэгтэй. Тэмдэглээд авсан ч болно. Төрсөн өдрийн мэдээлэл, гар утасны дугаар, хүйсийн мэдээллээ оруулаад Create account товчийг дарна. Хэрвээ алдаатай мэдээлэл оруулсан бол алдаатай талбарыг улаан хүрээнд харуулаад зохих мэдээлэл гарч ирнэ. Yahoo -д монгол хэл байхгүй нь бага зэрэг хүндрэлтэй. Гэхдээ энэ асуудал үүсгэхгүй гэж бодож байна. Голдуу байгаа нэрийг өгөх, нууц үг хэт цөөн тэмдэгт байх, төрсөн огноо буруу оруулах, утасны дугаарын улсын код буруу байх зэрэгт алдаа өгдөг.
Бүх зүйлийг зөв хийсэн бол зургаас код оруулахыг шаардана. Сайн харж байгаад зөв кодыг оруулаад Submit товчийг дарна. Зөв хийсэн бол таныг 10 секундын автоматаар майл box -д шилжүүлнэ. Ингээд гүйцээ. Танд мэндчилгээний захиаг илгээсэн байх болно.
Шуудангийн хайрцагийн дэлгэцийн баруун дээд буланд байрлах таны нэр дээр хулганы заагчаа аваачихад Sign Out команд гарч ирнэ. Товчийг дараад шуудангийн хайрцагаас гарна.
Одоо та майл хаягтай болсон тул буцаад майлдээ орохдоо эхний дэлгэц дээр өөрийн бүртгэлийн мэдээллийг оруулаад Sign In товчийг дарахад хангалттай.
Одоо энэ хаягаа бүртгэл, анкет зэрэгт ашиглах боломжтой.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1113 Нийтийн

Нийтлэлээр цээжлэх, ойлгохын ялгааны талаар өөрийн бодлоо хуваалцахыг зорилоо. Би хэл шинжлэл, сурган хүмүүжүүлэх, заах арга зүй зэрэг салбаруудын талаар мэдэхгүй гэдгээ сануулах нь зөв байх. Миний бодолтой та санаа нийлж байвал нийтлэлийг нийтийн сүлжээнд тараан хэлэлцүүлэг хийгээрэй.
Аливаа зүйлийг сурахад цээжлэх болон ойлгох аргууд ихээхэн чухал үүрэгтэй боловч хаана, хэзээ ямар аргыг хэрэглэх вэ? гэдгээс л тэдний ялгаа гарч ирэх болов уу.

  Нээгдсэн тоо: 249 Нийтийн

Ковидоос болоод дэлхий нийтээр эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гээд бараг бүхий л салбарын хөгжилд саатал хүндрэл үүссэн нь үнэн. Хүндрэлийг даван туулахаар манайхан эдийн засгаа сэргээе, боловсролын хоцрогдлыг арилгая, ард түмэндээ туслая гээд төрөл бүрээр шуугилаа. Гэтэл үнэн хэрэгтээ манайд нэг их хоцрогдол үүссэн эсэхэд би хувьдаа итгэдэггүй. Угаасаа бид дэлхийгээс нилээд хол бараг 30-40 жил түүнээс ч илүү хоцорсон яваа гэж боддог.

  Нээгдсэн тоо: 5709 Нийтийн

Интернет гэдгийг өөр хоорондоо холбогдсон маш олон компьютерууд гэж ойлгож болно. Эдгээр машинууд дээр файлууд хадгалагдаж байх бөгөөд зарим хэсэг компьютерууд нь өөрийн файлуудад хандах боломжийг олгож байдаг. Ийм машинуудыг серверүүд гэнэ.
Интернетээс ямар нэгэн материал үзэхийн тулд та хөтөчийнхөө хаягийн мөрөнд тухайн веб сайтын хаягийг бичиж өгдөг. Жишээ нь http://www.anysite.mn/main/countrys.html Эсвэл хайлтын системээр хайлт хийлгэн олдсон үр дүнгээр материалд хандах хаягийг олон авдаг.

  Нээгдсэн тоо: 2216 Нийтийн

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн манай нийгмийн амьдрал эрс идэвхиждэг. Зуны сарууд өнгөрч ургац хураалт, хичээл сургууль эхлэх, амралт зугаалга дуусан өвлийн бэлтгэл ажил гээд том ажлууд өрнөж эхэлдэг учраас ингэх нь аргагүй. Бид зуны саруудад сайтын ажиллагаагаа хэрэглэгчид илүү үр өгөөжтэй болгох чиглэлд тодорхой ажлуудыг хийн нэвтрүүллээ.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 48

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 44

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 105

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 83

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 84

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 66

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 62

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 86

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 75