Таны броузер HTML5 -ийг дэмжих эсэхийг шалгах

Саяхан надад тохиолдсон нэгэн явдлаас үүдэн энэ постыг оруулахаар шийдсэн юм. Манай нэг танил компьютерын системээ шинээр суулгуулсан юмсанж. Тэгээд интернед холбогдон сайтууд үзэх гэтэл урьд нь зүгээр харагддаж байсан зарим сайтуудын хэв алдагдан асуудал үүсгэжээ. Ингээд тэрээр надад хандахад асуудал интернет хөтөч гэдэгт бүрэн итгэлтэй байсан тул би түүнд хөтөчөө шинэчлэхийг зөвлөсөн.

Тун удалгүй танил маань хөтөчөө шинэчилж болохгүй байгаагаа надад дуулгасан тул би очиж үзтэл системийг суулгасан хүмүүс түүнд интернет хөтөчийн хуучин /бүр нилээд хуучин/ хувилбарыг тавин өгсөн байсан. Тэгээд интернет хөтөчийг дахин суулган шинэчлээд асуудал арилсан.
Иймд та компьютерын системээ шинээр суулгуулбал хэрэгцээт програм хангамжууд зөв ажиллаж байгааг сайн шалгаж байгаарай. Манай форматлагчид хурданг нь бодоод системийг Image -ээс суулгадаг тул програмууд тухайн Image -ийг үүсгэх үеийн хувилбарууд байдагаас ийм асуудал үүсдэг болов уу. Системд програмуудын сүүлийн хувилбар тавигдсан эсэхийг шалгах нэг арга бол хөтөч HTML 5 стандартыг хир дэмжихийг шалгах юм.
Сүүлийн үед сайтууд HTML 5 стандартыг өргөнөөр ашиглах болсон. HTML 5 стандартад өмнө нь өөр төрлийн хэрэгслүүдийг ашиглан хийдэг байсан жишээ нь дугуйрсан булантай элемент гэх мэтийг шууд хийдэг болсон. Хэлний бичлэгийн дүрэмд ч нилээд өөрчлөлт орсон. Шинэ болон шинэчлэгдсэн веб сайтууд HTML 5 стандартыг ашиглан хийгдэх болсон тул та тэдгээр сайтуудыг үзэхийн тулд өөрийн хөтөч програм шинэ стандартад хир нийцэж байгааг мэдэх хэрэгтэй. Үүнийг http://html5test.com/ сайтад хандаад амархан мэдэж болно. Сайтыг өөрийн хөтөч дээрээс нээхэд таны хөтөч HTML 5 стандартад хир нийцэж байгааг шууд хэлээд өгнө. Манай интернет хэрэглэгчид өргөнөөр ашигладаг Google Chrome, Firefox хөтөчүүдийн үзүүлэлтийг харууллаа.

Google Chrome хөтөч.

Миний компьютерын Google Chrome хөтөч нийт 555 онооноос 520 -ыг авч HTML 5 стандарт тестээс хамгийн өндөр оноог авсан.

Firefox хөтөч.


Firefox хөтөч 555 онооноос 486 -г авсан.

Таны комьютерийн хөтөчийн хувилбарыг онооны үзүүлэлтийн доод хэсэгт харуулна. 1-р зургийг хар.
Хүмүүс Internet Explorer хөтөчийг ихээр ашиглаад байдаггүй ч сайтын ажиллагааг түүн дээр хэрхэн ажиллахыг шалгах л хэрэгтэй.

Internet Explorer хөтөч.


Internet Explorer хөтөч 555 онооноос 302 -г авсан.

Хөтөчүүдийн хувилбар буурах тусмаа онооны үзүүлэлт буураад л байна. Иймээс та өөрийн хөтөчийг HTML 5 стандартыг хир дэмжиж байгааг шалган үзээд үзүүлэлт муу байвал заавал шинэчлээрэй.
Дээрх сайт таны хөтөч HTML 5 -ыг хир дэмжихийг үзүүлэхийн дээр юуг харуулж чадах эсэхийг бас хэлнэ өгнө. Жишээ Google Chrome хөтөч юуг харуулж чадахыг

байдлаар үзүүнэ. Дээрх үзүүлэлтүүд энгийн хэрэглэгчдэд хэрэггүй ч сайтын загвар гаргагч дизайнеруудад их хэрэгтэй. Сайтын загварыг гаргахдаа хөтөчүүд HTML 5 -ын ямар боломжуудыг дэмжиж байгааг эндээс тодорхойлоод уг хэрэгслийг ашиглах эсэхээ шийдэхэд чиг өгнө.
Манайхан ихэнхдээ хулгайн програмуудыг ашигладаг болохоор үйлдлийн систем, компьютерт суугдсан програмуудын шинэчлэл хийснээр хулгай баригдаж магадгүй гэдгээс их болгоомжилдог. Харин хөтөч програмууд бол үнэгүй байдаг тул тэдгээрийн шинэлэлийг хийхэд санаа зоволтгүй. Ер нь бол компьютерын бүхий л програмууд ялангуяа үйлдлийн системийг шинэчилж байх ёстой. Програм бүрд өөрийн сул талууд байдаг учраас боловсруулагчид түүнийг тогтмол сайжруулдаг болохоор л шинэчлэл гарч ирдэг.

Жич: Хэрвээ та хөтөч дээрээ олон тооны плагин суулган ашигладаг бол шинэчлэл хийгдсэний дараа зарим нэгэн плагинууд ажиллахгүй болж мэдэхийг анхаарна уу. Firefox сүүлийн хувилбартаа плагин суулгах механизмаа өөрчилсөн тул плагинууд ажиллахгүй болох магадлал өндөртэй. Гэхдээ плагин боловсруулагчид асуудлаа их хурдан шийддэг дээ.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 6672 Нийтийн

Интернет гэдгийг өөр хоорондоо холбогдсон маш олон компьютерууд гэж ойлгож болно. Эдгээр машинууд дээр файлууд хадгалагдаж байх бөгөөд зарим хэсэг компьютерууд нь өөрийн файлуудад хандах боломжийг олгож байдаг. Ийм машинуудыг серверүүд гэнэ.
Интернетээс ямар нэгэн материал үзэхийн тулд та хөтөчийнхөө хаягийн мөрөнд тухайн веб сайтын хаягийг бичиж өгдөг. Жишээ нь http://www.anysite.mn/main/countrys.html Эсвэл хайлтын системээр хайлт хийлгэн олдсон үр дүнгээр материалд хандах хаягийг олон авдаг.

  Нээгдсэн тоо: 3358 Нийтийн

Хэрэглэгч сайтын нүүр хуудаснаас илүү олон мэдээллийг амархан үзэх, тодорхой бүлэгт хурдан шилжих боломжтой болгох үүднээс нүүр хуудасны загварт шинэчлэл хийгдлээ. Хэрэглэгч сайтад нэвтрэх нууц үгээ мартаад сэргээхэд сайтаас нууц үгийг автоматаар үүсгэн өгдөг нь хүндрэлтэй байгаа талаар зарим хэрэглэгчээс ирсэн саналыг үндэслэн сайтын хэрэглэгч нууц үгээ өөрөө солих боломжийг нэмлээ. Ингэснээр та одоо өөрийн нууц үгээ хүссэн үедээ өөрчлөх боломжтой болсон.

  Нээгдсэн тоо: 2876 Нийтийн

Манай сайтад зочилж байгаа эрхэм танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Өнөөдөр бид баян чинээлэг амьдралыг илүү ихээр хүсэн мөрөөдөх болсон нь хэнд ч тодорхой. Хүний өөрийнх нь зан чанар нь бага зүтгэж ихийг олох юм хойно яах ч аргагүй. Гэхдээ хэрхэн өөрийгөө багахан зүтгүүлж ихийг олох вэ гэдэг нь их учиртай. Өнөөдөр манайхан зорилгодоо хүрэх замаа нам эвсэлд нэгдэх, баян чинээлэг хүний нөмөр нөөлөгт орох, хулгай луйвар хийх гээд маш явцуу ирээдүй муутай аргуудаар гүйцэлдүүлэх гэж оролдоод байх шиг. Хүн өөрийнхөө зорилгодоо хүрэхийн тулд хэн нэгэнд найдахын оронд өөрөө хүсэл, зориг, зүтгэл гарган хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг бүгд мэддэг атлаа ямар нэгэн байдлаар энэ чиглэлд алхам хийж байна уу ...

  Нээгдсэн тоо: 1645 Нийтийн

Хэрэглэгчид сайтад гар утас, планшет гэх мэт жижиг төхөөрөмжүүд ашиглан хандах нь их байгааг хандалтын судалгаа харуулсан тул сайтын хэрэглэгч талын интерфейсийн загварыг бүхэлд нь шинэчлэн жижиг дэлгэц дээр үзэхэд эвтэйхэн болгон боловсрууллаа. Сайтын материалуудын харагдах хэлбэрт онцын өөрчлөлт ороогүй боловч хэрэглэгч нэвтрэх, бүртгүүлэх, нууц үгийн сэргээлт хэсгүүд бүхэлдээ шинэчлэгдсэн тул энд үндсэн өөрчлөлтийн талаар танилцуулъя.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 360

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 450

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 431

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 566

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 705

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 838

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 832

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1577

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 688

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 767