Хүснэгтүүдийг нэгтгэх

Excel програмыг өгөгдлийн боловсруулалтад өргөнөөр ашигладаг. Таны боловсруулах өгөгдлийн хэмжээ, өгөгдлийн эх үүсвэрүүд олон төрлийн болж ирэхэд өгөгдлийн боловсруулалтыг Excel -ийн стандарт хэрэгслүүдээр хийхэд цаг, хугацаа, хүч хөдөлмөр ихээр шаардах болдог. Энэ асуудал танд тулгарч байвал Power Query хэрэгсэл таны ажлыг хэд дахин хөнгөн болгох хүчирхэг хэрэгсэл гэдгийг сайтын Power Query хэрэгсэл багц хичээлийг үзснээр ойлгоно. 

Хүснэгтүүдийн нэгтгэл, холбоос хичээлд хүснэгтүүдийн нэгтгэлийн төрөл, өгөгдлийн хүсэлтийн холбоосыг үүсгэсэн тул тэдгээрийг хүснэгтүүдийн нэгтгэлд хэрхэн ашиглахыг сурцгаая. Power Query -гийн засварлагчид нэг хүсэлтийг нөгөөд оруулан нэгтгэж болох ч бусад ажиллагаанд эдгээр холбоосууд хэрэг болно гэж үзвэл нэгтгэлийг шинэ хүсэлт хэлбэрээр хийх нь илүү. Иймээс Excel -ийн туузнаас Power Query табаар ороод хэрэгслийн Merge товчийг дарахад нээгдэх Merge цонхонд нэгтгэлийн хүсэлтийг үүсгэе.

Merge цонхонд нэгтгэх хэрэгтэй хүсэлтүүдийг сонгон өгөх хэрэгтэй.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2749 Нийтийн

Шууд болон харьцангуй холбоос

Хүснэгтийн нүдний өгөгдлийг тооцоонд ашиглах боломжийг түүний давтагдахгүй хаяг хангаж өгдөг. Нүд бүр тухайлсан багана болон мөрийн огтлолцол орших тул хаяг нь баганы нэр мөрийн дугаараас бүрдэнэ. Жишээ нь A5, G20, AH500, XA15 гэх мэтээр
Эдгээр давтагдахгүй хаягуудыг ашиглан төрөл бүрийн үйлдлийг хийдэг ч ихэнх тохиолдолд томьёонд голлон ашигладаг. Томьёонууд нүдний өгөгдөлд янз бүрийн үйлдлийг гүйцэтгэх бөгөөд өөрөө хүснэгтийн нүдэнд байрлаж байдаг. Томьёо гэдэгт тэнцүүгийн тэмдгээр эхэлсэн тэмдэгтүүдийн дарааллыг ойлгоно. Тэмдэгтүүдийн дараалалд тогтмол хэмжээнүүд, нүдний холбоосууд, функцууд болон операторууд орж болно. Томьёоны ажиллагааны үр дүнд шинэ утга үүснэ.

  Нээгдсэн тоо: 1547 Төлбөртэй

Excel програм тооцооны автомат горимд (энэ нь анхдагч тохиргоо байдаг) ажиллаж байгаа бол тооцоонд оролцож байгаа нүднүүдийн өгөгдлийг өөрчлөхөд томьёо нь үр дүнг автоматаар тооцон үзүүлдэг. Тооцооны горимыг өөрчлөхийн тулд Formulas -> Calculation -> Calculation Options гэж орон гарч ирэх цэснээс Manual -г (гараар) сонгоно.

Санамж: Тооцооны горимыг гар ажиллагаанд шилжүүлсэн тохиолдолд тооцоо хийгдээгүй томьёо байгаа үед төлөвийн мөрөнд (status bar) Calculate гэсэн бичиг гарч ирдэг.

Томьёонуудыг дахин тооцуулахын тулд дараах аргуудыг ашиглана.

  • Formulas -> Calculation хэсэгт байгаа Calculation Now (1-р товч) эсвэл <F9> товчийг дарна. Үүний дараа бүх нээлттэй байгаа хүснэгтүүдийн томьёог дахин тооцно
  • Formulas -> Calculation хэсэгт байгаа Calculation Sheet (2-р товч) эсвэл <Shift+F9> товчийг дарахад идэвхитэй байгаа хуудасны томьёонуудыг дахин бодно. Тухайн хүснэгтийн бусад хуудасны томьёонууд дахин бодогдохгүй.

Санамж: Excel програмд тооцооны горим нь тодорхой хуудастай холбоогүй байдаг. Тооцооны горимын өөрчлөлт нь идэвхитэй хуудаснаас гадна бүх нээлттэй байгаа хүснэгтэд нөлөөлдөг.
Тооцооны горимыг анхдагч тохиргоонд оруулахдаа Formulas -> Calculation -> Calculation Options гэж орон гарч ирэх цэснээс Automatic -г (автоматаар) сонгоно.

  Нээгдсэн тоо: 2886 Нийтийн

Excel 2007-гийн файлын форматыг Themes (шаблон) ашиглан хийж болдог. Themes (шаблон) гэдэг нь ажлын хүснэгтэд байрлах хүснэгт, диаграм, нүднүүд гэх мэт элементүүдийг нэгдсэн байдлаар хэвжүүлэхэд шаардлагатай фонт, өнгө, эффектүүдийн нэгдэл юм. Шинээр үүсгэж байгаа файлууд нь стандарт шаблоныг ашигладаг. Хэрэглэгч өөрөө шаблоныг өөрчлөх боломжтой. Шинэ шаблон сонгон авахад ажлын хүснэгтийн бүх элементүүд тухайн шаблоны дагуу автоматаар форматлагдана. Шаблон бүр нь дараах 3 хэсгээс бүрдэнэ.
Фонт. Шаблонд гарчигийн болон үндсэн хэсгийн гэсэн хоёр фонтыг ашигладаг. Тухайн ажлын хүснэгтэд ашиглагдаж байгаа фонтыг харахын тулд Home –> Fonts байрлах фонтын нэрний арын доошоо сум бүхий товчийг дарна.
Өнгө. Шаблонд нийтдээ 12 өнгийг ашигладаг. Ашиглагдаж байгаа өнгөний хослолуудыг Home –> Fonts –д байгаа Fill Color, Font Color зэрэгцээ байрлах доошоо сум бүхий товчийг даран харж болно.

  Нээгдсэн тоо: 4969 Бүртгүүлэх

Та зээл авахаар шийдсэн гэж үзье. Сар бүр 200000 төгрөг төлнө гэвэл хэдий хэмжээний зээл авах? Хир хугацаатай? Хугацаагаа багасгавал төлөх хэмжээ яаж өөрчлөгдөх гээд олон асуултууд гарч ирнэ. Эдгээр асуултын хариуг Excel програмыг ашиглан амархан шийдвэрлэх боломжтой. PMT, NPER, RATE, PV санхүүгийн функцууд нь зээлийн төрөл бүрийн нөхцөлд үзүүлэлтүүдийг тооцдог.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 48

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 45

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 105

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 83

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 84

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 66

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 63

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 87

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 75