Тооцооны тохиргоо

Excel програм тооцооны автомат горимд (энэ нь анхдагч тохиргоо байдаг) ажиллаж байгаа бол тооцоонд оролцож байгаа нүднүүдийн өгөгдлийг өөрчлөхөд томьёо нь үр дүнг автоматаар тооцон үзүүлдэг. Тооцооны горимыг өөрчлөхийн тулд Formulas -> Calculation -> Calculation Options гэж орон гарч ирэх цэснээс Manual -г (гараар) сонгоно.

Санамж: Тооцооны горимыг гар ажиллагаанд шилжүүлсэн тохиолдолд тооцоо хийгдээгүй томьёо байгаа үед төлөвийн мөрөнд (status bar) Calculate гэсэн бичиг гарч ирдэг.

Томьёонуудыг дахин тооцуулахын тулд дараах аргуудыг ашиглана.

  • Formulas -> Calculation хэсэгт байгаа Calculation Now (1-р товч) эсвэл <F9> товчийг дарна. Үүний дараа бүх нээлттэй байгаа хүснэгтүүдийн томьёог дахин тооцно
  • Formulas -> Calculation хэсэгт байгаа Calculation Sheet (2-р товч) эсвэл <Shift+F9> товчийг дарахад идэвхитэй байгаа хуудасны томьёонуудыг дахин бодно. Тухайн хүснэгтийн бусад хуудасны томьёонууд дахин бодогдохгүй.

Санамж: Excel програмд тооцооны горим нь тодорхой хуудастай холбоогүй байдаг. Тооцооны горимын өөрчлөлт нь идэвхитэй хуудаснаас гадна бүх нээлттэй байгаа хүснэгтэд нөлөөлдөг.
Тооцооны горимыг анхдагч тохиргоонд оруулахдаа Formulas -> Calculation -> Calculation Options гэж орон гарч ирэх цэснээс Automatic -г (автоматаар) сонгоно.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2318 Төлбөртэй

1-р арга. INDIRECT функцыг ашиглах

Toyota, Ford, Nissan маркийн автомашинуудын жагсаалтаас хамааралтай сонголт үүсгэе. Өөрөөр хэлбэл эхний сонголтоос машины үйлдвэрлэгчийг сонгоход дараагийн сонголтод тухайн үйлдвэрлэгчийн загварууд гарч ирж байна гэсэн үг. Үүнийг INDIRECT функцыг ашиглан хэрхэн шийдэхийг авч үзье. Функц нь аргументаар өгсөн утгаас хүснэгтийн нүдэнд холбогдох холбоосыг үүсгэдэг. Жишээ нь нүдэнд A1 гэсэн утга байвал функц нь A1 нүдний холбоосыг, харин Cars гэсэн үг байвал Cars гэсэн нэрлэсэн хэсгийн холбоосыг буцаана.

  Нээгдсэн тоо: 6593 Нийтийн

Цаг хугацааны функцууд нь томьёонд он сар өдөр, цаг хугацааны утгыг оруулан тооцоо, шинжилгээ хийх боломжийг олгодог.
Windows үйлдлийн системд Excel програмын текст хэлбэрийн огноо нь 1900 оны 1-р сарын 1 нээс 2078 оны 12-р сарын 31 ний хооронд байдаг бол Macintosh үйлдлийн системд 1904 оны 1-р сарын 1 нээс 2078 оны 12-р сарын 31 ний хооронд байна.
Excel програмд ашигладаг он сарын систем нь тоон дараалал болно. Жишээ нь Windows үйлдлийн системд Excel програмын таних хамгийн бага хугацаа нь 1900 оны 1-р сарын 1 ба дугаар нь 1 (нэг) харин 1900 оны 1-р сарын 2 -ны  дугаар 2 гэх мэтээр 2007 оны 1-р сарын 1 -ний дугаар 39083 байна.
Цагийг өдрийн хэсэг байдлаар илэрхийлж өгдөг. Жишээлбэл 2007 оны 1-р сарын 1 -ний 12 цаг нь 39083.50 гэсэн тоотой дүйцнэ. Ийм систем нь он сар, цаг хугацааг томьёонд ашиглах ажиллагааг маш их хөнгөвчилж өгдөг.

  Нээгдсэн тоо: 3117 Бүртгүүлэх

Хуудсыг хамгаалах

Хуудсыг харагдахгүй болгох эсвэл янз бүрийн өөрчлөлт хийгдэхээс хамгаалж болно. Хуудсыг бусдын нүднээс нуухын тулд хуудасны хаяг дээр баруун даралт хийн гарч ирсэн цэснээс Hide командыг сонгоно. Олон хуудасыг харагдахгүй болгохын тулд <Shift> (зэрэгцээ орших) эсвэл <Ctrl> (зэрэгцээ бус орших) товчийг дарж байгаад сонголтоо хийгээд дээрх үйлдлийг хийнэ.

Санамж: Хүснэгтэд дор хаяж нэг харагдах хуудас байх ёстой гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ хамгийн сүүлийн харагдаж байгаа хуудсыг нуух гэвэл Excel зохих мэдээллийг өгдөг.

  Нээгдсэн тоо: 3251 Нийтийн

Олон удаа давтагдсан бичлэг бүхий жагсаалт байсан. Бидний зорилго жагсаалтаас нэрүүдийг давтагдахгүй байдлаар ялган өөр хүснэгтэд оруулах болно.
Давтагдахгүй бичлэгийг динамик байдлаар томьёо ашиглан татах нь жагсаалтад бичлэг нэмэх эсвэл засварлах үед давхардаагүй нэрсийн жагсаалт шууд (динамикаар) өөрчлөгдөж байдгаараа ашигтай. Давтагдаагүй бичлэгийг томьёо ашиглахгүйгээр хэрхэн татахыг Жагсаалтаас давтагдаагүй бичлэгийг татах хичээлээс үзэж болно.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 409

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 502

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 479

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 552

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 611

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 770

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 940

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1465

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2132

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 950