Microsoft Excel хурдавчилсан курс 11-р хичээл

Шууд болон харьцангуй холбоос

Хүснэгтийн нүдний өгөгдлийг тооцоонд ашиглах боломжийг түүний давтагдахгүй хаяг хангаж өгдөг. Нүд бүр тухайлсан багана болон мөрийн огтлолцол орших тул хаяг нь баганы нэр мөрийн дугаараас бүрдэнэ. Жишээ нь A5, G20, AH500, XA15 гэх мэтээр
Эдгээр давтагдахгүй хаягуудыг ашиглан төрөл бүрийн үйлдлийг хийдэг ч ихэнх тохиолдолд томьёонд голлон ашигладаг. Томьёонууд нүдний өгөгдөлд янз бүрийн үйлдлийг гүйцэтгэх бөгөөд өөрөө хүснэгтийн нүдэнд байрлаж байдаг. Томьёо гэдэгт тэнцүүгийн тэмдгээр эхэлсэн тэмдэгтүүдийн дарааллыг ойлгоно. Тэмдэгтүүдийн дараалалд тогтмол хэмжээнүүд, нүдний холбоосууд, функцууд болон операторууд орж болно. Томьёоны ажиллагааны үр дүнд шинэ утга үүснэ.

Хэдийгээр томьёог үүсгэхдээ тодорхой нүднүүдийн нэрийг ашигладаг ч тооцоонд эдгээр хаягуудыг бус томьёо байрлаж байгаа нүдтэй харьцангуй байрлах координатыг ашигладаг. Энэ нь бидэнд томьёог өөр нүдэнд хуулах боломжийг олгодог. Хэрвээ томьёог хуулах үед холбоос автоматаар өөрчлөгдөхгүй байх хэрэгтэй болбол шууд хаяглалыг ашиглах хэрэгтэй. Жишээ нь =$A$1, =$AB$200 гэх мэтээр
Үүнийг жишээнд дээр авч үзье. Зурагт үзүүлсэн хүснэгтийг зохиоё.    

  • B1:J1, A2:A10 нүднүүдэд 1- ээс 9 тоонуудыг оруулан өгнө.
  • В2 нүдэнд =$B$1*A2 томьёог оруулаад Enter товчийг дарна
  • В2 нүдний томьёог В3-В10 нүднүүдэд хуулан өгнө. Энд Fill Marker -ийг ашиглана.
  • Бусад багануудад /С-J/ өмнөх хоёр алхамыг давтан томьёог оруулан өгнө. Гэхдээ томьёоны $B$1 холбоосыг $C$1, $D$1, $E$1,…, $J$1 гэх мэтээр баганадаа тохируулах хэрэгтэй.
  • Хүснэгтээ сонгоод баганы өргөнийг 3 болгоно. Үүний тулд Home->Cells хэсгийн Format->Column Width командыг ажлуулаад баганы өргөнийг 3 гэж өгөөд Ok товчийг дарна.
  • Хүснэгтээ сонгоод Home->Font хэсгийн товчийг даран гарч ирэх хүрээний хэлбэрээс All Borders ийг сонгоно.
  • Эхний мөрийг сонгон аваад баруун даралт хийн гарч ирэх цэснээс Format Cells командыг өгөөд Border үе дотроос өргөн хэлбэрийг /хөх/ сонгоод доод хилийг сонгоно. Зургийг хар. /улаан хүрээтэй/ Эхлээд зураасны хэлбэрийг сонгоод дараа нь аль хэсэгт байхаа сонгох хэрэгтэйг анхаарна уу.
  • Эхний баганыг сонгон аваад баруун даралт хийн гарч ирэх цэснээс Format Cells командыг өгөөд Border үе дотроос өргөн хэлбэрийг /хөх/ сонгоод баруун хилийг сонгоно. Зургийг хар. /ногоон хүрээтэй/

=$B$1*A2 томьёонд ашиглаж байгаа $B$1 хаяглалыг шууд хаяглал харин A2 харьцангуй хаяглал юм. Шууд хаяглал ашигласнаар B2:B11 нүдний хэсгийн томьёонд B1 нүдний өгөгдлийг хөдөлгөөнгүйгээр тогтмол ашиглах нөхцөл бүрдэж байгаа юм. Тодорхой нүдний өгөгдлийг тогтмол утга байдлаар ашиглах шаардлага ихээр гардаг. Иймд шууд хаяглалыг сайн ойлгох нь цаашид мэдээлэл боловсруулах ажиллагаанд чухал үүрэгтэй. Жишээ нь ямар нэгэн хувь шимтгэл, тогтмол хэмжигдхүүн зэргийг томьёонд ашиглахдаа тэдгээрийг шууд хаяглан заахаас өөр арга байхгүй. $B$1 хаяглал нь бас $B1, B$1 хэлбэрээр өгөгдөж болно. Ингэснээр мөр болон баганы хаягийг харьцангуй болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл $ тэмдэг өмнө нь тавигдаагүй мөр эсхүл баганы хаяглал ердийн байдлаар харьцангуй өөрчлөгдөж болно гэсэн үг. Ингэснээр хүснэгтийн мэдээллийг боловсруулахад өргөн боломж нээгдэнэ.

Санамж: Хаяглалын төрлүүдийг бүрэн дүүрэн эзэмшин ашиглаж чаддаг болох хэрэгтэй. Иймээс хичээлийн материалыг уншин судлаад өөрөө ямар нэгэн жишээ зохион сайн дадлага хийгээрэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1674 Бүртгүүлэх

Excel програмтай ажиллахдаа түүний hot key гэж нэрлэдэг товчнуудын хослолыг мэдэн ашигласнаар та нилээдгүй цаг хугацаа хүч хөдөлмөрөө хэмнэх боломrтой. Бүхий л үйлдлийг хулганаар хийх нь цаг их зарцуулдаг гэдгийг хүн бүр мэддэг ч хурдан товчнуудын хослолыг тэр бүр ашиглаад байдаггүй. Товчнуудын хослолыг Excel програмаа нээгээд шууд туршаад яваарай. Товчнуудын хослолыг ашиглахдаа 1-р баганад бичигдсэн товчийг дарж байгаад дараа нь 2-р баганад бичигдсэн товчийг дарсан чигтээ 3-р баганад бичигдсэн товчийг дарснаар товчнуудын хослолоор дуудагдагдах командыг ажиллуулна. Жишээ нь Ctrl+Shift+! товчны хослолоор дуудагдагдах командыг ажлуулахын тулд эхлээд Ctrl товчийг дарж байгаад дараа нь Shift товчийг дарна. Одоо Ctrl , Shift товчнуудаа дарсан чигтээ ! товчийг дарна. Өөрөө хэлбэл Ctrl, Shift, ! товчнуудыг зэрэг дарах юм. Товчнуудыг зэрэг дарах амаргүй учраас шууд ямар нэгэн үйлдэл хийдэггүй Ctrl, Shift товчнуудыг дарж байгаад ! товчоо дарах нь илүү хялбар гэдгийг сануулъя.

  Нээгдсэн тоо: 6529 Бүртгүүлэх

Томьёо - гэдэг нь тооцооны үр дүнгээ буцаадаг тодорхой төрлийн илэрхийлэл юм. Ямар нэгэн нүдэнд томьёог оруулахад тухайн нүдэнд оруулсан томьёоны үр дүнд шууд харагдах болно. Томьёо оруулсан нүдийг сонгоход түүний агуулга нь томьёоны мөрөнд харагдана. Томьёо нь (=) тэнцүүгийн тэмдэгээр эхлэх бөгөөд доррх элементүүдийг агуулж байж болно.

  • Тооцооны операторууд. Нэмэх (+), Үржих (*) гэх мэт
  • Нүдний хаягыг агуулсан холбоосууд (Жишээ нь B4 эсвэл C12 гэх мэт) болон нүд эсвэл хэсгийн нэрүүд
  • Тоон болон текстэн утгууд
  • Тооцооны функцууд (Жишээ нь Sum, Count гэх мэт)

  Нээгдсэн тоо: 2800 Бүртгүүлэх

Цаг хугацааны функцууд нь томьёонд он сар өдөр, цаг хугацааны утгыг оруулан тооцоо, шинжилгээ хийх боломжийг олгодог.
Windows үйлдлийн системд Excel програмын текст хэлбэрийн огноо нь 1900 оны 1-р сарын 1 нээс 2078 оны 12-р сарын 31 ний хооронд байдаг бол Macintosh үйлдлийн системд 1904 оны 1-р сарын 1 нээс 2078 оны 12-р сарын 31 ний хооронд байна.
Excel програмд ашигладаг он сарын систем нь тоон дараалал болно. Жишээ нь Windows үйлдлийн системд Excel програмын таних хамгийн бага хугацаа нь 1900 оны 1-р сарын 1 ба дугаар нь 1 (нэг) харин 1900 оны 1-р сарын 2 -ны  дугаар 2 гэх мэтээр 2007 оны 1-р сарын 1 -ний дугаар 39083 байна.
Цагийг өдрийн хэсэг байдлаар илэрхийлж өгдөг. Жишээлбэл 2007 оны 1-р сарын 1 -ний 12 цаг нь 39083.50 гэсэн тоотой дүйцнэ. Ийм систем нь он сар, цаг хугацааг томьёонд ашиглах ажиллагааг маш их хөнгөвчилж өгдөг.

  Нээгдсэн тоо: 3603 Нийтийн

Нэгдсэн хүснэгтээр тайлан үүсгэх хичээлд захиалгын Orders хүснэгтийн мэдээллээс хэн гэдэг борлуулагч, ямар барааг хичнээн дүнгээр борлуулсан

тайланг гарган өгөгдлүүд, харагдах хэлбэрийг хэрхэн хэвжүүлэхийг сурсан. Энэ хичээлд нэгдсэн тайлантай хэрхэн ажиллахыг үзнэ. Excel -ийн нэгдсэн хүснэгт /Pivot table/ хэрэгслийг ашиглан мэдээллийг хэрхэн боловсруулахыг Нэгдсэн хүснэгтээр тайлан үүсггэх хичээлээс үзээрэй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 369

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 461

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 441

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 514

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 582

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 575

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 718

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 855

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 848

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1421

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 744

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 249