Нэрийг ашиглах

Томьёо болон тогтмол утганд нэр олгох

Excel -ийн нэр нь заавал нүд болон хэсгүүдтэй холбоотой байх албагүй. Нэрийг тогтмол утга тэр бүү хэл томьёонд ч өгч болно. Хэрвээ хүснэгтийн томьёо нь ямар нэгэн тогтмол утгатай холбоотой байхад (жишээ нь 0,85% эсвэл 0,085) түүнд нэр олгоод дараа нь томьёонд ашиглаж болно. Үүнээс гадна (жишээ нь =SUM($A$1:$A$10) ) томьёонд нэр өгөөд дараа нь нэрийг хүснэгтийн томьёонд ашиглаж болно. Томьёо болон тогтмол утганд нэр олгохдоо

  1. Formulas -> Defined Name -> Define Name товчийг дарахад Excel програм New Name диалогын цонхыг нээнэ.
  2. Name талбарт томьёо болон тогтмол утгын нэрийг өгнө.
  3. Шаардлагатай гэж үзвэл Comment талбарт тайлбарыг оруулж өгнө
  4. Refers to талбарт тогтмолын утга эсвэл томьёоны илэрхийллийг оруулна. Энд голдуу нүд болон хэсэгтэй холбогдох холбоос байдаг хэдий ч утга эсвэл томьёог шууд оруулж өгч болдог.
  5. Ok товчийг дарна.

Үүний дараа үүсгэсэн нэрийг томьёонд ашиглаж болно.

Нэрийг томьёонд оруулах

Томьёонд нэр бүхий нүд болон хэсгийг ашиглаж байгаа бол тэдгээрийн хаягийн оронд нэрийг тавьж болно. Нэрийн жагсаалтаас сонголтыг хийхэд Excel түүнийг курсор байрлаж байгаа газарт автоматаар оруулна. Үүнийг хоёр аргаар хийнэ.

  1. Formulas -> Defined Name -> Use in Formula товчийг дараад жагсаалтаас нэрийг сонгоно
  2. <F3> товчийг дарахад Paste Name цонх гарч ирэх бөгөөд эндээс нэрийг сонгоод Ok товчийг дарна.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2552 Нийтийн

Өгөгдөл боловсруулах ажиллагаанд Excel програмыг ашиглах гэж байгаа бол өгөгдлөө Excel -ийн хүлээлтэд тохируулан бэлтгэх хэрэгтэй. Програмаар асуудлыг эвтэйхэн, хурдан, үр дүнтэй шийдүүлэхийн тулд хүснэгтээ дараах энгийн дүрмүүдийг баримтлан зохиогоорой.

  Нээгдсэн тоо: 2957 Бүртгүүлэх

Файлтай ажиллах нь ямарч програм хангамжийг ашиглах ажлын чухал хэсэг байдаг. Excel –ийн файлыг (document) ном (book) гэж нэрлэдэг. Энд Excel –ийн файлуудыг илүү үр дүнтэй ашиглах боломжийг бүрдүүлэн өгдөг аргуудтай танилцах болно.

Шинэ файл (хүснэгт) үүсгэх  

Excel програмыг ачааллахад Book1 гэсэн нэртэй хүснэгтийг автоматаар үүсгэдэг. Та хүснэгтийг анхнаас нь эхлэн зохиож байгаа бол эндээс эхэлж болно. Өөр хүснэгтийг нээсний дараа шинээр хүснэгт үүсгэх хэрэгтэй бол

  • <Ctrl+N> хослолыг дарах
  • Office товчийг дараад New командаар ороод Blank Workbook –ийг сонгоод дараа нь Create товчийг дарна

Та хүсвэл шинэ хүснэгт нээх командыг Quick Access Toolbar –д нэмэн өгч болно. Үүний тулд Quick Access Toolbar –ын баруун талд байгаа доошоо сумтай товчийг даран гарч ирэх цэсээс New (Шинэ) сонголтыг дарахад Quick Access Toolbar –д шинэ товч нэмэгдэн орно. Туузтай ажиллах хэсгийг хар

  Нээгдсэн тоо: 2199 Төлбөртэй

Тодорхой эх үүсвэрээс Power Query хэрэгслээр өгөгдлийг татан боловсруулалт хийх явцад түүнийг өөрийн хэрэгцээнд зохицуулан өөрчлөх шаардлага зүй ёсоор гардаг. Эх үүсвэрээс татсан өгөгдлүүдэээс танд тодорхой хэсэг нь хэрэггүй эсхүл зарим хэсгийг цэгцлэн татах хэрэгцээ байнга гардаг. Иймээс хичээлээр Power Query хэрэгслээр мөрийг хэрхэн удирдахыг үзье. Хичээлд

агуулга бүхий Excel файлыг ашиглана. Танд бэлэн файл байгаа бол түүнийгээ ашигласан ч болно. Файлыг эндээс татан аваарай.

  Нээгдсэн тоо: 6297 Нийтийн

Excel 2007 -гоос дээш хувилбарт Table буюу хүснэгт гэсэн хүчирхэг хэрэгсэл бий болсон. Хэрэгслийг хүмүүс тийм ч өргөн ашиглаад байдаггүй юм шиг санагдсан учраас энэхүү хэрэгслийн талаар хичээлийг орууллаа. Мөр болон баганы тоонд өөрчлөлт ордог их хэмжээний өгөгдлийг Excel -ээр боловсруулахад филтер, дүн авах, томьёоны өөрчлөлтийг хянах зэрэг ажиллагаануудад хүндрэлтэй болон ирдэг.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 409

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 502

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 479

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 552

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 611

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 770

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 940

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1465

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2132

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 950