Цацраг

Шулуун дээр орших дурын цэгээс нэг зүгт байрлах шулууны хэсгийг цацраг гэнэ. Эндээс цацрагийг хагас шулуун ч гэж бас нэрлэдэг. Цацраг эхлэл болон чиглэлтэй байдаг. Цацраг эхлэж буй цэгийг цацрагийн эхлэл, эхлэлийн цэг эсхүл цацрагийн орой гэж хэлнэ. Эндээс цацрагт эхлэл байхаас төгсгөл гэж байдаггүй.

Зурагт үзүүлсэн гурван цацраг ерөнхий эхлэлтэй ч өөр чиглэлтэй. Аль ч цацрагийг O цэгээс гарсан цацраг гэж нэрлэж болно.

Нэмэлт цацраг.

Шулуун дээрх дурын цэг тухайн шулууныг хоёр хагас шулуунд  хуваана. Өөрөөр хэлбэл хоёр хэсэг буюу цацрагт гэсэн үг. Эдгээр хэсэг бүрийг нөгөө цацрагийн хувьд нэмэлт цацраг гэж нэрлэдэг.

Эндээс нэг шулуун дээр орших, ерөнхий эхлэлтэй, эсрэг чиглэлтэй цацрагуудыг нэмэлт цацрагууд гэсэн тодорхойлолт гарч ирнэ.  

Цацрагуудын тэмдэглэгээ.

Цацрагийг нэг жижиг латин үсгээр тэмдэглэнэ.

Жишээ нь зурагт үзүүлсэн цацрагтйг m цацраг гэж тэмдэгдэж болохын дээр цацраг дээрх цэгүүдээр бас тэмдэглэж болно. Жишээ нь AB эсхүл AC гэж. Цацраг дээрх хоёр цэгээр түүнийг тэмдэглэхдээ эхний цэг нь цацрагийн эхлэлийг заана. Зураг үзүүлсэн цацрагийг BC гэж тэмдэглэвэл B цэгээс эхлэх цацраг болох тул болохгүй. Эндээс ямар нэгэн бодлого, асуулт, материалд AB цацраг гэсэн байвал түүнийг A цэгээс эхлэлтэй цацраг дээр B цэг оршино гэж ойлгох хэрэгтэй.

Санамж: Аливаа зүйлийн анхдагч ухагдхуунууд энгийн болоод ойлгомжтой байдгаас сурагчид хөнгөн юм гэж үзэн анхаарахгүй орхисноос хоцрогдол үүсэн сүүлдээ тухайн хичээлээс зугтаах үндсэн шалтгаан болдог. Хичээлд тайлбарлаж буй ухагдхууныг сайтар ойлгон тогтоон авахуулахын тулд хичээлүүдийг аль болохоор богинохон байлгахыг хичээх болно. Геометрийн суурь ухагдхуунуудыг мэдэхгүйгээр цааш явахгүй гэдгийг сануулъя. Та цагаан толгойн үсгүүдийг бүгдийг тогтоогоогүй бол уншиж чадахгүйн адил ямарч хичээлийн үндсэн ойлголтыг мэдэхгүйгээр түүнийг сурна гэж байхгүй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 13415 Бүртгүүлэх

Бид өмнө нь хязгаар гэж юу болох энгийн хязгааруудыг хэрхэн бодох талаар авч үзсэн. Хязгаарыг ойлгох нь хичээлд үзсэн жишээнүүд их энгийн байсан бөгөөд ийм бэлэгүүд практикт ховор тохиолдох тухай дурдсан. Тэгэхлээр энэ хичээлд хязгаарын илүү нарийн төрлүүд, тэдгээрийг бодох аргуудын талаар авч үзэцгээе.

∞/∞ хэлбэрийн тодорхойгүй төрлийн хязгаарыг бодох.

x->∞ байх үед функц нь хүртвэр, хуваардаа олон гишүүнтийг агуулсан хязгааруудыг авч үзье.

Жишээ 1.

хязгаарыг тооцоол.

  Нээгдсэн тоо: 6263 Бүртгүүлэх

Хэрвээ f(x) функцын уламжлал нь x0 цэгт дифференциалчлагдаж байвал түүнийг f(x) функцын x0 цэг дээрх хоёрдугаар эрэмбийн уламжлал / гэж тэмдэглэнэ./ гэнэ.

  1. Хэрвээ функцын график нь дурын цэгт y=f(x) функцын графикийн муруйд татсан шүргэгчийн доор байрлаж байвал f(x) функцыг (a,b) интервалд гүдгэр гэнэ.
  2. Хэрвээ функцын график нь дурын цэгт y=f(x) функцын графикийн муруйд татсан шүргэгчийн дээр байрлаж байвал f(x) функцыг (a,b) интервалд хотгор гэнэ.

  Нээгдсэн тоо: 2476 Бүртгүүлэх

Геометрийн ухагдхуунууд практикт ойр боловч сурагчид геометрийн бодлогын нөхцлийг ойлгон зураг гаргаж чадахгүй байх нь элбэг. Энэ нь бодлогын нөхцөлд өгөгдсөн ухагдхууныг зөв ойлгон аваагүйтэй шууд холбоотой асуудал. Иймээс сайтад хавтгайн геометрийн сэдвээр хичээлүүдийг бэлтгэн оруулах санаа төрлөө.

Цэг, шулуун, хэрчим, муруй, өнцөг, хугарсан шугам, тойрог, гурвалжин гэх мэтээр олон төрлийн геометрийн хавтгай дүрсүүд бий.

Дээрх зурагт үзүүлсэн дүрсүүдийг сайн ажиглавал эдгээрээс битүү шугамаар үүссэн тойрог, гурвалжин хоёрыг онцолж болохоор.

  Нээгдсэн тоо: 2419 Нийтийн

Тодорхой интегралыг математик, физик, механик, астроном зэрэг олон салбарт ашигладаг. Бид энд зөвхөн хоёр жишээ авч үзье.

Эргэлдэх биеийн эзэлхүүн

OX тэнхлэг, x=a, x=b шулуунууд, f(x) функцын графикаар хязгаарлагдсан муруй шугаман трапецыг OX тэнхлэгийг тойруулан эргүүлэхэд гарах биетийг авч үзье. /Зур. 10/

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 52

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 47

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 114

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 83

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 86

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 67

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 65

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 100

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 77