Хэсгээс хоосон нүднүүдийг устгах

Хоосон нүднүүд агуулсан хэсэг байна гэж үзье. Өгөгдөлгүйc хэсгээс хэрхэн устгах вэ?

1-р арга. Болхи боловч хурдан арга

  1. Хэсгийг сонгон авна
  2. Home -> Editing -> Find & Select / Edit - Go To гэж ороод Go To Special / Special сонголтыг хийхэд нээгдэх цонхонд Blanks гэдгийг сонгоод Ok товчийг дарна. Ингэхэд хэсгийн бүх хоосон нүднүүд тэмдэглэгдэнэ.
  3. Home -> Cells -> Delete / Edit - Delete гэж ороод Delete Cells сонголтоор ороод Shift cells up -г сонгоод Ok товчийг дарна

2-р арга. Томьёоны массив

Ажиллагааг хөнгөвчлөх үүднээс Formulas -> Defined Names -> Define Name / Insert -> Name -> Define гэж орон хэсгүүдэд нэр олгоё. B3:B10 хэсэгт Cells1 харин D3:D10 хэсэгт Cells2 гэсэн нэрийг өгье. Хэсгүүд нь яг ижилхэн хэмжээтэй байх ба байрлалын хувьд нэг нь нөгөөгөөсөө хамааралгүй. Одоо Cells2 хэсгийн эхний нүд (D3) -г сонгоод түүнд доорх томьёог оруулна.

=IF(ROW()-ROW(Cells2)+1>ROWS(Cells1)-COUNTBLANK(Cells1);"";INDIRECT(ADDRESS(SMALL((IF(Cells1<>"";ROW(Cells1);ROW()+ROWS(Cells1)));ROW()-ROW(Cells2)+1);COLUMN(Cells1);4)))

Excel -д томьёоны массив гэж ойлгуулахын тулд томьёог оруулахдаа <Enter> -ийг биш <Ctrl + Shift + Enter> хослолыг ашиглана. Одоо томьёог хэсгийн бусад нүднүүдэд хуулан өгснөөр анхдагч хэсгийг хоосон нүдгүйгээр гарган авна.

Хэрэглэгчийн функц ашиглан энэ асуудлыг хэрхэн шийдэхийг эндээс үзээрэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3216 Нийтийн

Excel програмын нүднүүдийн хэсэгт өгөгдөл оруулах хурдан аргыг хэрэглэснээр та өөрийн цаг хүчийг хэмнэх боломжтой. Гараар их хэмжээний өгөгдлийг оруулах хэрэгтэй болсон үед ийм аргуудыг ашигладаг.

Тодорхой хэсэгт өгөгдөл оруулах

Нүднүүдийн хэсэгт (бүлэг нүднүүд) өгөгдөл оруулахын тулд эхлээд энэ хэсгээ сонгоно. Ингэснээр <Enter> товчийг дарахад заагч энэ хэсгийн дараагийн нүдэнд автоматаар шилжих болно. Үүнийг дараах байдлаар хэрэгжүүлнэ.

  • Өгөгдөл оруулах хэсэг нь олон мөртэй бол <Enter> товчийг дарахад заагч нэг мөрөөр доошлох ба хамгийн сүүлийн мөрнөөс заагч нь дараагийн баганы эхний мөрөнд шилжинэ
  • Нүдийг алгасахын тулд өгөгдөл оруулахгүй шууд <Enter> товчийг дарна
  • Заагчийг нэг нүдээр буцаахын тулд <Shift + Enter> хослолыг дарна
  • Өгөгдлийн баганаар бус мөрөөр оруулахыг хүсвэл <Enter> товчны оронд <Tab> товчийг дарна. Өмнөх нүдэнд шилжихдээ <Shift + Tab> хослолыг ашиглана.

  Нээгдсэн тоо: 3136 Төлбөртэй

Дээд гарчиг (top header) гэдэг нь хэвлэгдэх хуудасны дээд хэсэгт гарах мөр. Доод гарчиг (footer) гэдэг нь хэвлэгдэх хуудасны доод хэсэгт гарах мөр. Гарчигууд зүүн, төв, баруун гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Жишээ нь дээд гарчигийг зүүн хэсэгт нь зохиогчийн нэр, төв хэсэгт хуудасны гарчиг, баруун хэсэгт хуудасны дугаар гэх байдлаар зохион байгуулж болно.
Дээд доод гарчигийг оруулж өгөх энгийн арга нь Page Layout горимд шилжин оруулах юм. Page Layout горимд төлөвийн мөрний баруун хэсэгт байрлах Page Layout эсвэл View -> Workbooks Views -> Page Layout товчнуудын аль нэгийг даран шилжинэ.
Гарчигийн хэсэг нь дараах шинжүүдтэй.

  • Дээд гарчиг нь өгөгдлийн хэсгээс дээш харин доод гарчиг нь өгөгдлийн хэсгээс доош байрлана.
  • Хэрвээ гарчигууд хоосон байвал хэсгүүдийн төв хэсэгт (дээд хэсэгт Click to add header, доод хэсэгт Click to add footer) зохих мэдээллүүд гарна.
  • Хулганы заагчийг гарчигийн зохих хэсэгт байрлуулбал энэ хэсгийн өргөний хэмжээг үзүүлэх бөгөөд зүүн даралт хийн түүнд өгөгдөл оруулж өгнө.
  • Анхдагч тохиргоогоор хуудас бүрд дээд ба доод гарчиг ижилхэн байна
  • Дээд доод гарчигт ямар нэгэн өгөгдөл оруулаагүй бол энэ хэсгийг хэвлэхгүй

  Нээгдсэн тоо: 3089 Нийтийн

Шууд болон харьцангуй холбоос

Хүснэгтийн нүдний өгөгдлийг тооцоонд ашиглах боломжийг түүний давтагдахгүй хаяг хангаж өгдөг. Нүд бүр тухайлсан багана болон мөрийн огтлолцол орших тул хаяг нь баганы нэр мөрийн дугаараас бүрдэнэ. Жишээ нь A5, G20, AH500, XA15 гэх мэтээр
Эдгээр давтагдахгүй хаягуудыг ашиглан төрөл бүрийн үйлдлийг хийдэг ч ихэнх тохиолдолд томьёонд голлон ашигладаг. Томьёонууд нүдний өгөгдөлд янз бүрийн үйлдлийг гүйцэтгэх бөгөөд өөрөө хүснэгтийн нүдэнд байрлаж байдаг. Томьёо гэдэгт тэнцүүгийн тэмдгээр эхэлсэн тэмдэгтүүдийн дарааллыг ойлгоно. Тэмдэгтүүдийн дараалалд тогтмол хэмжээнүүд, нүдний холбоосууд, функцууд болон операторууд орж болно. Томьёоны ажиллагааны үр дүнд шинэ утга үүснэ.

  Нээгдсэн тоо: 6563 Нийтийн

Цаг хугацааны функцууд нь томьёонд он сар өдөр, цаг хугацааны утгыг оруулан тооцоо, шинжилгээ хийх боломжийг олгодог.
Windows үйлдлийн системд Excel програмын текст хэлбэрийн огноо нь 1900 оны 1-р сарын 1 нээс 2078 оны 12-р сарын 31 ний хооронд байдаг бол Macintosh үйлдлийн системд 1904 оны 1-р сарын 1 нээс 2078 оны 12-р сарын 31 ний хооронд байна.
Excel програмд ашигладаг он сарын систем нь тоон дараалал болно. Жишээ нь Windows үйлдлийн системд Excel програмын таних хамгийн бага хугацаа нь 1900 оны 1-р сарын 1 ба дугаар нь 1 (нэг) харин 1900 оны 1-р сарын 2 -ны  дугаар 2 гэх мэтээр 2007 оны 1-р сарын 1 -ний дугаар 39083 байна.
Цагийг өдрийн хэсэг байдлаар илэрхийлж өгдөг. Жишээлбэл 2007 оны 1-р сарын 1 -ний 12 цаг нь 39083.50 гэсэн тоотой дүйцнэ. Ийм систем нь он сар, цаг хугацааг томьёонд ашиглах ажиллагааг маш их хөнгөвчилж өгдөг.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 346

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 439

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 409

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 484

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 559

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 549

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 671

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 796

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 805

 
Энэ долоо хоногт

функцийн тодорхойлогдох мужийг ол.

Нээгдсэн тоо : 1540

 

Арифметик прогресын 3-р гишүүн 5, 7-р гишүүн 13 бол эхний 10 гишүүний нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 888

 

тэгшитгэлийн шийдүүдийн нийлбэрийг ол.

Жич: Тэгшитгэлийг заавал бодох гээд үзээрэй. Иймэрхүү бодлого ЭЕШ -д бараг ирэхгүй ч математикийг ганцхан ЭЕШ -аар хязгаарлавал та өөрийгөө хөгжүүлэхээ боомилсонтой адил.

Нээгдсэн тоо : 546