Трендийг хэрхэн тодорхойлох

Одоогийн байдлаар форекст ашигладаг ихэнх стратегүүдийн үндэс нь трендээр арилжаанд оролцох явдал. Иймээс сонгон авсан хугацааны үеүүдэд трендийг тодорхойлох өөрөөр хэлбэл ханшийн өөрчлөлтийн чиглэлийг зөв тогтоох нь хамгийн хүндхэн асуудлуудын нэг болдог. Энэхүү асуудлыг илүү нарийн ойлгохын тулд тренд гэж юу болох, түүний чиглэл юунаас хамаарах, хөдөлгөөний чиглэлийг тодорхойлох онцлогуудыг талаар тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй.

Трендийн чиглэлийг тодорхойлохдоо та хугацааны ямар хэсгийг сонгон авч техникийн анализыг хийж байгаагаас хамаардаг гэдгийг эхлээд хэлье. Өөрөөр хэлбэл өдрийн туршид үнийн өсөлт ажиглагдаж байлаа гэхэд энэ нь ямар нэгэн хэлбэлзэлгүй тасралтгүй өссөн гэдгийг илтгэхгүй. Яг энэхүү хүчин зүйл ажлын таймфреймдүүдэд үнийн хөдөлгөөнийг тодорхойлоход үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Үнийн хөдөлгөөний гурван төрөл байдаг.

  1. Өсөх - үнэ өсөх бүрдээ өмнөхөөсөө илүү өндөр хэмжээнд очих.
  2. Буурах - үнэ буух бүрдээ өмнөхөөсөө илүү бага хэмжээнд хүрэх.
  3. Флет - үнэ бараг өөрчлөгдөхгүй байх. Энэ үед үнэ цагийн шугамтай бараг л паралелаар хөдлөх тул трендийг тодорхойлох нь төвөгтэй байдаг.

Трендийн төрлүүд болон трендийн шугамыг хэрхэн байгуулах талаар Трендийн шугам хичээлээс дэлгэрүүлэн үзээрэй
Эндээс форекс дээрх трендийг тодорхойлох судалгааг эхлэхийн өмнө эхлээд хугацааны үеийг сонгоод арилжааг үргэлжлүүлэх боломжийг тодорхойлохыг оролдох хэрэгтэй гэдэг нь гарч ирнэ. Энэ шатанд хамгийн зөв аргачлал бол хэрэгтэй таймфреймээс гадна түүнтэй зэрэгцэн орших хугацааны интервалуудыг судлах юм. Жишээ нь хугацааны үндсэн үеэр H1 -ийг сонгон авсан бол туслах байдлаар H4, M30 таймфреймүүдийг сонгоно.
Үндсэн болон туслах таймфреймүүд нэг ижил хандлагатай бол үүнийг төгс хувилбар гэж үзэх бөгөөд үнийн хөдөлгөөний чиглэлд арилжааг зоригтойгоор эхлүүлж болно. Бусад тохиолдолд үйл явдалын өрнөлт дараах хувилбаруудаар байх боломжтой.

  • H1 болон M30 интервалд өсөлт харин H4 -д бууралт гарч байвал залруулга (коррекци) эсвэл үнийн эргэлт бий болж байх магадлалтай тул арилжааг эхлүүлэхийг хүлээх эсхүл богино хугацаатай ордер нээж болно.
  • M30 интервалд өсөлт харин H1, H4 -д бууралт гарч байвал нөхцөл байдлыг өмнөхтэй ижил гэж үзнэ.

Зах зээлд эргэлт эсхүл залруулга үүсч байгаа эсэхийг тодорхойлохын тулд сүүлийн үеийн мэдээнүүдийг харж болно. Хэрвээ трендийн хөдөлгөөний чиглэл өөрчлөгдөх бодит шалтгаан харагдахгүй бол үнэ удахгүй үндсэн чиглэлдээ эргэн орно гэсэн үг.
Трендийн хөдөлгөөний чиглэлд бүрэн хэмжээний итгэлтэй болохын тулд түүнд бий болсон эсрэг хөдөлгөөнүүдийн шалтгааныг мэдэх хэрэгтэй. Энэ нь гэнэтийн мэдээ эсхүл эрэлт нийлүүлэлтийн өсөлт гэх мэт зах зээлийн дотоод нөхцөл байдлаас гарч болно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2070 Төлбөртэй

Энгийн шилжсэн дундажийг шилжсэн дундажийн дугтуй гэх шинэ хэрэгсэл болгон хувиргаж болдог. Энэхүү хэрэгсэлийг Боллинжерын зурвасын адилааар үнийн хөдөлгөөний тухайн үеийн хилүүдийг тодорхойлоход ашигладаг.

Томьёо

Индикатор 3 бүсээс бүрдэнэ.

Дугтуйн дээд бүс

Moving Average Upper Band = Moving Average +(K/100) x Moving Average

Энд K - дундаж дээш шилжих үнийн хувь

Дугтуйн доод бүс

Moving Average Lower Band = Moving Average - (N/100) x Moving Average

Энд N - дундаж доош шилжих үнийн хувь

  Нээгдсэн тоо: 3445 Нийтийн

Валютын ханшийн хэлбэлзэл тодорхой сувгаар явагдах нь элбэг тохиолдоно. Энэ тохиолдолд сувгийн доод хил нь дэмжих түвшинг (support line) харин дээд хил нь эсэргүүцэх түвшинг  (resistance line) үүсгэнэ.  Эдгээр түвшингүүдийн хоорондох зайг ихэнхдээ худалдааны диапазон эсвэл сувгийн өргөн (trading range) гэдэг.
Сувгийг маш ерөнхий байдлаар өсөх (uptrend channel), буурах (downtrend channel), хажуугийн (range) гэж хувааж болно.

  Нээгдсэн тоо: 3411 Төлбөртэй

Үндсэн валютууд

FOREX -т арилжааг лот гэж нэрлэгдэх тогтсон хэмжээгээр хийдэг. Нэг лот нь гэрээнд тусгагдсан суурь валютын тодорхой дүнтэй тэнцүү байдаг. Үндсэн валютуудын нэг лотын хэмжээг үзүүлбэл

  • USD (Америк доллар) – 100.000 доллар.
  • EUR (Европын нэгдсэн валют - евро) – 100.000 евро.
  • GBP (Английн фунт) – 100.000 фунт.
  • CAD (Канад доллар) - 100.000 канад доллар.
  • CHF (Швейцар франк) - 100.000 швейцар франк.
  • AUD (Австрал доллар) - 100.000 австрал доллар.

Жишээ нь USD/JPY хосын хувьд нэг лот нь (суурь валют нь доллар тул) 100000 доллартай тэнцүү. Хоёр лот нь 100000 x 2 лот = 200000 доллар байна.
Түүнчлэн мини лот гэж байдаг. Ихэнхдээ мини лотын хэмжээ нь ердийнхөөс 10 дахин бага байдаг.

  Нээгдсэн тоо: 1805 Төлбөртэй

Захиалга гэдэг нь заасан хэмжээ, үнээр валютыг худалдан авах эсвэл худалдах (buy/sell) тухай трейдерээс брокерт өгсөн бичгэн эсвэл аман захирамж (тушаал) юм. Захиалга нь дараах төрлүүдэд хуваагдана.

Зах зээлийн захиалга

Ямар нэгэн валютыг нөгөөгөөр зах зээлийн тухайн үеийн ханшаар худалдах эсвэл худалдан авахыг зах зээлийн захиалга гэнэ. Энэ төрлийн захиалга нь арилжаанд орох ханшийг хэн эхлэн санал болгож хэн нь санал болгосон үнийг зөвшөөрсөнөөс хамааран дотроо хоёр төрөлд хуваагдана.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 352

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 444

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 416

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 491

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 565

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 555

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 688

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 815

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 818

 
Энэ долоо хоногт

функцийн тодорхойлогдох мужийг ол.

Нээгдсэн тоо : 1547

 

Арифметик прогресын 3-р гишүүн 5, 7-р гишүүн 13 бол эхний 10 гишүүний нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 897

 

тэгшитгэлийн шийдүүдийн нийлбэрийг ол.

Жич: Тэгшитгэлийг заавал бодох гээд үзээрэй. Иймэрхүү бодлого ЭЕШ -д бараг ирэхгүй ч математикийг ганцхан ЭЕШ -аар хязгаарлавал та өөрийгөө хөгжүүлэхээ боомилсонтой адил.

Нээгдсэн тоо : 555