Бодлого 8.069
Утгыг ол. (ЭЕШ 2016-C 2.3)

Хоёр шоог зэрэг орших туршилтын туссан нүднүүдийн нийлбэр ба давтамжаар дараах хүснэгтийг үүсгэе.

Туссан нүдний тоо x 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Давтамж 1 2 3 4 5 3 2 1

P(x) -ээр x үзэгдлийн магадлалыг тэмдэглэвэл

Бодолт

Магадлалын бодлого бодоход та багахан хийсвэрлэж сэтгэх зайлшгүй хэрэгтэй. Хамгийн гол нь нийт үзэгдлийн тоо, ивээх үзэгдлийн тоог зөв тогтоовол магадлал олох амархан. Юуны өмнө бодлогын нөхцлийг зөв ойлгох. Бодлогын нөхцлийг харвал "Хоёр шоог зэрэг орших туршилт" гэж өгөгдсөн. Эндээс бидэнд хоёр шоо байгаад тэдгээрийг зэрэг буюу хамтад нь оршино гэсэн үг. Энгийн шоо 6 талтай, талууд 1-6 нүдтэй. Бодлогын нөхцөлд өөрөөр өгөөгүй болохоор шоо бол энгийн бидний мэдэх тоглоомд хэрэглэдэг шоо гэсэн үг. Шооны нүдний талаар жишээ нь хоёр тал нь гурван нүдтэй гэх мэт нөхцөл орж ирвэл бодлого хүндэрнэ. Гэхдээ ийм нөхцөлтэй бодлого ЕБС-ийн хэмжээнд бараг байдаггүй.
Нөхцөлд өгөгдсөн "туссан нүднүүдийн нийлбэр" гэдэг нь хоёр шоог оршиход хоёулаа аль нэг талаараа унаж таарна. Тэр унасан тал дээрх нүдний тооны нийлбэр гэж ойлгоно. Энэ нийлбэр бол 2-12 хооронд байж таарна. Учир нь шоо 1-6 нүдтэй тул хоёулаа 1-ээр буувал 2, хоёулаа 6 -аар буувал 12 гэсэн үг. Иймээс нүдний нийлбэр 2-12 завсраас гарахгүй. Нөхцөлд шоо булангаар буух талаар юу ч хэлээгүй болохоор туршилтад шоо заавал нэг талаараа бууна гэж тооцно. Хүснэгтийн нэгдүгээр мөрийн учрыг ойлгосон бол одоо 2-р мөрийн байхгүй тоог олоход амархан. Хоёр шоо хоёулаа 1 нүдээр бууж байж л буусан нүдний нийлбэр 2 болно. Өөрөөр нийлбэр 2 гарах боломжгүй тул давтамж нь 1 гэсэн үг. Өөрөөр хэлбэл ганцхан боломжтой буюу энэ үзэгдлийн ивээх үзэгдлийн тоо гэсэн үг.
Нийлбэр 3 байхын тулд нэг шоо 1-ээр нөгөө нь 2-оор буух ёстой. Хоёр шоо байгаа болохоор ийм үзэгдэл 2 байх учраас давтамж 2. Давтамжийг тоолж байгааг ойлгосон бол нийлбэр 6 байхын тулд {1; 5}, {2; 4}, {3; 3}, {4; 2}, {5; 1} гээд 5 боломжтой гэдгийг амархан тоолно. {1; 5} бичлэг эхний шоо 1 -ээр дараагийн шоо 5 -аар буухыг зааж байгаа болно. Эндээс a=5 болно. Ийм байдлаар тоовол b=6, c=4 гэдгийг амархан тогтооно. Ивээх үзэгдлийн тоонуудыг олсон. Одоо нийт үзэгдлийн тоог олъё. Шоо 6 -н талтай. Нэг шоо нэг талаараа буухад нөгөө шоо 6 -н янзаар буух боломжтой. Жишээ нь {1; 1}, {1; 2}, {1; 3}, {1; 4}, {1; 5}, {1; 6} цааш нэг шоо 2 нүдээр буухад бас 6 боломжтой. Эндээс нийт байж болох үзэгдлийн тоо 6·6=36 байна. Нийт үзэгдэл ивээх үзэгдлийн тоог мэдсэн болохоор магадлалыг олох томьёо хүснэгтээ ашиглан тооцоо хийх амархан. Ингээд

  1. гэдгээс d=6 гэж гарна. P(7) -гэдэг нь буусан шоонуудын нүдний нийлбэр 7 байх магадлалыг ол гэсэн үг. Тэгэхлээр нийт үзэгдэл 36 харин нийлбэр 7 байх ивээх үзэгдэл 6 тул тоонуудыг томьёондоо тавивал 1/6 үр дүн гарна.
  2. Энд 3≤x≤7 гэж өгсөн байгаа нь шоонуудын нийлбэр [3; 7] завсарт байх магадлалыг ол гэсэн үг. Үзэгдлүүд бие биенээсээ хамааралгүй учраас магадлал үзэгдлүүдийн магадлалын нийлбэртэй тэнцүү байна. Иймээс байх учраас e=5; f=9; болно.
  3. x≤6 бол 2-р магадлалтай ижилхэн тул гээд g=5; h=2; байна.

Жич: Эхлээд үзэгдлийн магадлалыг тооцоод дараа нь үр дүнгээс нөхөх тоо хэд байгааг олохыг анхаарна уу. Магадлалын бодлогыг бодох хичээлийг үзэхийг санал болгоё.

Хариу

a=5; b=6; c=4; d=6; e=5; f=9; g=5; h=2;

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

Ижил өнгийн бөмбөлгүүд нь ялгаагүй 5 цагаан, 4 хар бөмбөлгийг хар бөмбөлгүүд дараалан ороогүй байхаар нэг эгнээнд хэдэн янзаар байрлуулж болох вэ?

Нээгдсэн тоо : 1469

Ангийн нийт сурагчдын 40% нь эмэгтэй сурагчид байдаг. Ангиас санамсаргүйгээр нэг сурагч сонгоход эрэгтэй сурагч байх магадлалыг ол.

Нээгдсэн тоо : 1226

Дараалуулан тавьсан 8 сандалд дөрвөн хүү, дөрвөн охиныг суулгах болжээ. Ингэхдээ тэгш дугаартай суудалд эрэгтэйг харин сондгой дугаартай суудалд охиныг суулгана. Үүнийг хичнээн аргаар хийж болох вэ?

Нээгдсэн тоо : 464

2 улаан, 3 цагаан, 4 хөх өнгийн бөмбөгнүүдээс өнгө нь ялгаатай 2 бөмбөгийг хэдэн янзаар сонгож болох вэ?

Нээгдсэн тоо : 217

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 370

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 463

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 443

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 516

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 583

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 577

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 719

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 858

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 849

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1427

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 747

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 251