Хасах

Сурагчид арифметик үйлдэлд суралцаж байхдаа үйлдлийн бүрдүүлэгчдийн нэрийг сайн тогтоолгүй өнгөрөх гээд байдаг. Энэ нь алсдаа дунд болоод ахлах ангийн шалгалт, шүүлэгт ирж буй бодлогын нөхцлийг ойлгоход тодорхой хүндрэлийг үүсгэдэг. Жишээ нь бодлогын нөхцөлд нэмэгдхүүн, хасагч, ялгавар, нийлбэр гэх мэтээр оноосон нэрийг ашигласан байхдаг. Хэрвээ эдгээр нэрүүд юуг хэлж байгааг мэдэхгүй бол нөхцлийг ойлгоход хэцүү. Энэ мэт хайнга хандлагаас болоод сурагчид математикийн хичээлд дургүй болох хандлагатай болж ирдэгийг сануулъя.    

Натурал тоонуудыг хасах

Тоонуудыг хасах гэдэг нь нэг тооны нэгжийг нөгөө тоо агуулж буй нэгжүүд бууруулан шинэ тоог олох арифметик үйлдэл юм.
Жишээ. Ширээн дээрх 9 чихрээс 5 -ыг идсэн бол ширээн дээр хэдэн чихэр үлдэх вэ?
Асуултанд хариулахын тулд ширээн дээр байсан нийт чихрийн тооноос идсэн чихрийнхээ тоог хасах хэрэгтэй.

arif04_00_01

Нийт чихрийн тооноос таван удаа нэг нэгийг хасвал ширээн дээр үлдсэн чихрийн тоо 4 гэж гарна.
Хасах гэдэг нь нэг тооны нэгжээс нөгөө тоонд агуулагдаж буй нэгж бүрээр хорогдуулах үйлдэл юм.
Математик бичлэгт хасах үйлдэлд - (хасах тэмдэг) -ийг ашигладаг. Тэмдэгийг үйлдэлд оролцож буй тоонуудын хооронд тавин өгнө. Манай хичээлийн жишээний хасах үйлдлийн математик бичилт бол 9-5 хэлбэртэй байна. Энэхүү бичлэг нь 9 -өөс 5 -ыг хасахыг  илэрхийлнэ. Бичлэгийн баруун талд = (тэнцүү) тэмдгийг тавиад үйлдлийн үр дүнд бий болох шинэ тоог бичдэг. Жишээ нь 9 - 5 = 4

Хасагдагч, хасагч, ялгавар

Хасах үйлдэлд оролцож буй тоонууд өөрийн гэсэн нэршилтэй. Нэгжээсээ хасуулж буй тоо буюу бичлэгийн эхний тоог хасагдагч ,  өөртөө агуулсан нэгжээр эхний тооны нэгжийг бууруулж буй буюу хасах тэмдгийн дараа бичигдсэн тоог хасагч харин үр дүнгээр бий болж буй шинэ тоог ялгавар гэж нэрлэдэг.
Тэгэхлээр манай 9 - 5 = 4 жишээнд 9 - хасагдагч, 5 - хасагч, 4 - ялгавар болно. Түүнээс гадна 9 - 5 бичлэгийг бас ялгавар гэж нэрлэдэг.

Хасах нь нэмэхийн эсрэг арифметик үйлдэл.

Хасах үйлдлийг шалгах

Хасах үйлдлийг зөв хийсэн эсэхээ хэрхэн шалгахыг 21 - 14 = 7 илэрхийлэл дээр авч үзье.
Энд 21 - хасагдагч, 14 - хасагч, 7 - ялгавар. Хасах үйлдлийг зөв хийсэн эсэхийг шалгахдаа

  • Хасагчийг ялгавар дээр нэмэхэд хасагдагч гарч байвал үйлдэл зөв. Өөрөөр хэлбэл 7 + 14 = 21
  • Хасагдагчаас ялгаварыг хасахад хасагч гарч байвал үйлдэл зөв. Өөрөөр хэлбэл 21 - 7 = 14

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 341 Бүртгүүлэх

Арифметикийн үндсэн 4 үйлдлийн нэг бол үржих. Нэмэх , хасах үйлдлийн талаар өмнөх хичээлүүдэд үзээд байгаа.

Үржих бол ижил бүрдүүлэгчдийн нийлбэрийг олох арифметик үйлдэл.

Тодорхойлолтыг ойлгох үүднээс дараах жишээг авч үзье.
Зуслангийн хашаандаа нэг эгнээндээ 4 ширхэгээр 3 эгнээ гацуур суулгажээ. Зуслангийн хашаанд нийт хэдэн гацуур суулгасан бэ? Бодлогын нөхцлийг зургаар дүрсэлбэл

arif05_01

байна.

  Нээгдсэн тоо: 6656 Бүртгүүлэх

Вектор ба түүний үйлдлүүдийн талаар энэ хичээлээр авч үзье. Вектортой холбоотой бодлогууд дээр сурагчид будлих, алдаа гаргах нь элбэг байдаг. Ойлголт энгийн мэт боловч векторуудын нийлбэр, ялгавар, үржвэр зэргийг зөв ойлгохгүйгээр бодлого бодоход хүндрэл үүснэ. ЕБС-д энэ сэдвийн хичээлийг их өнгөцхөн үздэгээс сурагчид дутуу ойлгон улмаар бодлогод дээр дүрмүүдийг хэрэглэхдээ их сул байдаг. Иймээс вектор түүнтэй хийгдэх үйлдлүүдийг нэг мөр цэгцлэн тэдгээрийг бодлого бодоход ашиглаж сурахад хичээл зориулагдсан. Эхлээд ерөнхий ойлголтуудын талаар.

  Нээгдсэн тоо: 2282 Төлбөртэй

Гурвалжингууд өөр хоорондоо өнцгийн шинж, талуудынхаа төрлөөр ялгагдах бөгөөд тус бүрдээ оноосон нэрүүдтэй байдаг. Геометрийн бодлогуудад гурвалжинг голдуу яг энэ нэрээр өгдөг тул эдгээрийг хэлбэр, дүрсээр нь сайн тогтоон авахыг зөвлөе.
Хавтгайн геометрийн дүрсийн тухай 7, 8 -р ангид үздэг тул сурагчид мартсанаас болоод бодлогын зургаас гурвалжингуудыг танихгүй байх тохиолдол гардаг. Хэрвээ гурвалжинг дүрсээр нь танихгүй бол тэдгээрийн шинж, чанарыг ашиглан бодлого бодох боломжгүй.

  Нээгдсэн тоо: 2814 Бүртгүүлэх

Олон функцыг /яв цав эсвэл ойролцоогоор / энгийн томьёогоор илэрхийлж болдог. Жишээлбэл, дугуйн талбай S, түүний радиусын r хоорондын хамаарал нь томьёогоор илэрхийлэгдэнэ; Хоёр хувьсагчийн функционал хамаарал хэсэгт авч үзсэн дээш шидэгдсэн биеийн хүрэх өндөр h, нийт хугацаа T  хоёрын хамаарал гэх мэт. Агаарын эсэргүүцэл, дэлхийн таталтын хүч өндрөөс хамаардаг зэргийг тооцоогүй учраас энэ нь ойролцоо томьёо юм. Функционал хамааралыг томьёогоор илэрхийлэх боломжгүй эсвэл томьёо нь тооцоо хийхэд тохиромж муутай байх тохиолдол бас байдаг. Ийм үед функцыг хүснэгт эсвэл графикаар үзүүлдэг.
Жишээ нь Усны буцлах температур T, агаарын даралт p хоёрын  функционал хамааралыг нэг томьёогоор илэрхийлж болохгүй боловч хүснэгтээр үзүүлж болно.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 416

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 506

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 488

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 555

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 625

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 614

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 780

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 963

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 913

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1471

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2138

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 956