Тэгээр нэмэх ба хасах

Тэг тоонд нэгж байдаггүй тул түүнийг ямар нэгэн тоон дээр нэмэх эсхүл хасахад тухайн тоо өөрчлөгддөггүй.

arif03_02_01

Нэмэх үйлдэл дэх тэгийн шинж

  • Дурын тоон дээр тэгийг нэмэхэд үр дүн буюу нийлбэр нь тухайн тоо өөрөө байна. Жишээ нь 7 + 0 = 7, 9 + 0 = 9 гэх мэтээр.
  • Тэг дээр дурын тоог нэмэхэд үр дүн буюу нийлбэр нь нэмэгдэж буй тоо байна. Жишээ нь 0 + 7 = 7, 0 + 9 = 9 гэх мэтээр

Дээрх жишээнүүдэээс нийлбэрт оролцож буй хоёр нэмэгдхүүний аль нэг нь тэг байвал нийлбэр тэг биш нэмэгдхүүнтэй тэнцүү байна гэсэн дүрэм гарна.
Тэг дээр тэгийг нэмвэл тэг гарна. Өөрөөр хэлбэл 0 + 0 = 0 гэсэн үг.

Хасах үйлдэл дэх тэгийн шинж

  • Дурын тооноос тэгийг хасвал үр дүн буюу ялгавар нь тухайн тоо өөрөө байна. Жишээ нь 7 - 0 = 7, 9 - 0 = 9 гэх мэтээр
  • Тооноос өөрийг нь хасвал тэг гарна. Өөрөө хэлбэл хоёр тэнцүү тооны ялгавар тэг байна. Жишээ нь 7 - 7 = 0, 9 - 9 = 0 гэх мэтээр

Зөвлөмж: Арифметик үйлдлийн эдгээр дүрмүүд энгийн мэдээжийн мэт боловч цаашдаа алгебрийн илэрхийллүүдийн хувиргалтад чухал үүрэгтэй. Математикийн бүх ухагдхуунууд бие биетэйгээ маш холбоотой тул ямарч ухагдхууныг эхнээс нь сайтар тогтоон хэрэглэж сурахыг зөвлөе. Бүх л юм энгийнээс эхэлдэг. Математик ч адил энгийнээс гүнзгийрдэг. Хүмүүс энгийн ухагдхууныг үзээд тухайн зүйлийг хөнгөн, амархан юм байна гэж дүгнэх гээд байдаг шүү.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 17058 Бүртгүүлэх

Хамгийн их ерөнхий хуваагч

Хэд хэдэн тооны ерөнхий хуваагч гэдэг нь эдгээр тоонуудын бүгдийнх нь хуваагч байдаг тоог хэлдэг. Жишээ нь 36, 60, 42 гэсэн тоонууд нь 2, 3, 6 гэсэн ерөнхий хуваагчтай байна. Ерөнхий хуваагчдын дотроос хамгийн их хуваагчийг хамгийн их ерөнхий хуваагч буюу / ХИЕХ / гэдэг. Тэгвэл дээрх жишээнээс 6 бол 36, 60, 42 тоонуудын / ХИЕХ / юм.

Тоонуудын / ХИЕХ / -ийг олохын тулд:

  1. Тоо тус бүрийг анхны тоон үржвэрт задлана. Жишээ нь  360 = 2 · 2 · 2 · 3 · 3 · 5
  2. Бүх анхны тооны зэргийн үржвэрт оруулна. Жишээ нь 360 = 2 · 2 · 2 · 3 · 3 · 5 =2³ · 3² · 5¹
  3. Бүх тооны үржвэрт орсон ерөнхий хуваагчийг бичнэ
  4. Үржвэрүүдээс хамгийн бага зэрэгтэй хуваагчийн зэргийг авна
  5. Гарсан хуваагчийн зэргийг бүгдийг үржүүлнэ

  Нээгдсэн тоо: 3478 Төлбөртэй

ЕБС-ын програмын хүндхэн сэдвүүдийн нэг болох тэнцэтгэл бишийн бодолтын онцлогийг авч үзье. Функцууд эсхүл илэрхийллийг >, <,  ≥,  ≤ тэмдэгүүдээр холбосон бичлэгийг тэнцэтгэл биш гэдэг. Жишээ нь f(x)<g(x), f(x)>g(x), f(x)≥g(x), f(x)≤0 гэх мэтээр

  Нээгдсэн тоо: 3463 Нийтийн

Аравтын бутархайг энгийн бутархай болгохдоо аравтын таслалын ардах тоог хүртвэр болгоод 10-ын n зэргийг хуваарь болгоно. n нь аравтын орны тоотой тэнцүү байна. Тэгээс ялгаатай бүхэл хэсэг нь хэвээрээ үлдэх бөгөөд тэг бүхлийг бичихгүй.

Жишээ

Энгийн бутархайг аравтын бутархай болгохдоо хүртвэрийг хуваарьт хуваана.

  Нээгдсэн тоо: 421 Төлбөртэй

Олон нэмэгдхүүнтэй нийлбэрт тэгш буюу бүхэл нийлбэр өгөх гишүүд олдохгүй бол Нэмэгдхүүнүүдийг бүлэглэх хичээлээр үзсэн аргачлалыг ашиглахад асуудал үүсэх магадлал бий. Ийм үед нийлбэр дэх бүрдүүлэгчдийг тэгшитгэх аргыг ашиглах боломжтой.

Энэ арга нийлбэрт оролцож буй аль нэг бүрдүүлэгч дээр тодорхой тооны нэгжийг нэмээд өөр бүрдүүлэгчээс тийм тооны нэгжийг хасахад нийлбэр өөрчлөгдөхгүй гэсэн дүрэм дээр суурилана. Үүнийг л нэмэх үйлдэл дэх тэгшитгэл гэж нэрлээд байгаа юм.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 361

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 452

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 432

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 567

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 707

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 840

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 835

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1579

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 692

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 769