Диаграмыг засварлах

Диаграмыг үүсгэсний дараа элементүүдийг засварлах нэмэн оруулах боломжтой.

Диаграмд легенд (legend) оруулах өөрчлөх

Легенд (legend) гэдэг нь текст ба түлхүүрээс (цувааг тодорхойлсон жижигхэн зураг) бүрдсэн диаграмын өгөгдлийн цувааны зориулалтын тайлбар юм. Диаграмыг үүсгэх үедээ легендийг агуулсан макетыг сонгон авч болох ба хэрвээ макет нь элементийг агуулаагүй бол дараа нь нэмэн оруулж болно. Үүний тулд

  1. Диаграмыг идэвхижүүлээд Chart Tools -ын Layout үеийг сонгоно.
  2. Layout -> Labels -> Legend товчийг дарахад гарч ирэх цэснээс сонголтоо хийхэд диаграмд легенд нэмэгдэнэ.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3102 Төлбөртэй

Хуудасны хэмжээ, тооцоолол өсөхийн хирээр түүний ажиллагааг найдвартай байлгах нь хүндрэлтэй асуудал үүсгэдэг. Иймээс ихэнх нарийн төслийг боловсруулах ажлын нэг чухал хэсэг нь хуудас дахь алдааг илрүүлэн засварлах (аудит) ажил байдаг. Excel програмд аудит хийхэд ашиглах боломжтой хэд хэдэн хэрэгслүүд байдагийг энд үзэх болно.

Алдааны мэдээлэл

Excel програм нь томьёонд алдаа байвал ( # ) тэмдэгээр эхэлсэн мэдээллийг өгдөг. Энэ нь томьёо нь буруу утга буцааж байгааг илтгэх ба томьёог засварлах шаардлагатай.

Санамж: Нүдний өргөн нь тоог үзүүлэхэд хүрэлцэхгүй үед нүдийг (алдаа байгаа эсэхээс үл хамааран) ( # ) тэмдэгээр дүүргэдэг.

  Нээгдсэн тоо: 1917 Бүртгүүлэх

Бодлого

Ямар нэгэн (хоосон зай, цэг, хасах тэмдэг гэх мэт) тэмдэгтээр тусгаарлагдсан текст байна гэе. Энэ текстийг тусгаарлагчаар нь хэсгүүдэд хуваа.

Бодолт

    Энд бид хэрэглэгчийн функц бичих замаар асуудлыг шийдвэрлэх болно. Өгөгдсөн текст хэдэн ч хэсэг болж тасрах боломжтой тул бидний зохиох функц дараах параметрүүдтэй байна. Үүнд
    txt – хуваах гэж буй текст
    delimiter – хэсэг хоорондын тусгаарлагч тэмдэг
    n – хэсгийн дугаар
Функцыг Substring гэж нэрлэвэл манай функцын бичлэг Substring(txt, delimiter, n) гэсэн хэлбэртэй байна. Одоо функцээ бичье. Функц бичихын тулд Developer ->Code -> Visual Basic / Tools - Macro - Visual Basic Editor гэж ороод нээгдэх код бичих едиторын Insert -> Module командыг ажиллуулаад доорх кодыг бичиж өгнө.

  Нээгдсэн тоо: 2169 Төлбөртэй

Excel програм тооцооны автомат горимд (энэ нь анхдагч тохиргоо байдаг) ажиллаж байгаа бол тооцоонд оролцож байгаа нүднүүдийн өгөгдлийг өөрчлөхөд томьёо нь үр дүнг автоматаар тооцон үзүүлдэг. Тооцооны горимыг өөрчлөхийн тулд Formulas -> Calculation -> Calculation Options гэж орон гарч ирэх цэснээс Manual -г (гараар) сонгоно.

Санамж: Тооцооны горимыг гар ажиллагаанд шилжүүлсэн тохиолдолд тооцоо хийгдээгүй томьёо байгаа үед төлөвийн мөрөнд (status bar) Calculate гэсэн бичиг гарч ирдэг.

Томьёонуудыг дахин тооцуулахын тулд дараах аргуудыг ашиглана.

  • Formulas -> Calculation хэсэгт байгаа Calculation Now (1-р товч) эсвэл <F9> товчийг дарна. Үүний дараа бүх нээлттэй байгаа хүснэгтүүдийн томьёог дахин тооцно
  • Formulas -> Calculation хэсэгт байгаа Calculation Sheet (2-р товч) эсвэл <Shift+F9> товчийг дарахад идэвхитэй байгаа хуудасны томьёонуудыг дахин бодно. Тухайн хүснэгтийн бусад хуудасны томьёонууд дахин бодогдохгүй.

Санамж: Excel програмд тооцооны горим нь тодорхой хуудастай холбоогүй байдаг. Тооцооны горимын өөрчлөлт нь идэвхитэй хуудаснаас гадна бүх нээлттэй байгаа хүснэгтэд нөлөөлдөг.
Тооцооны горимыг анхдагч тохиргоонд оруулахдаа Formulas -> Calculation -> Calculation Options гэж орон гарч ирэх цэснээс Automatic -г (автоматаар) сонгоно.

  Нээгдсэн тоо: 1660 Бүртгүүлэх

Excel програмтай ажиллахдаа түүний hot key гэж нэрлэдэг товчнуудын хослолыг мэдэн ашигласнаар та нилээдгүй цаг хугацаа хүч хөдөлмөрөө хэмнэх боломrтой. Бүхий л үйлдлийг хулганаар хийх нь цаг их зарцуулдаг гэдгийг хүн бүр мэддэг ч хурдан товчнуудын хослолыг тэр бүр ашиглаад байдаггүй. Товчнуудын хослолыг Excel програмаа нээгээд шууд туршаад яваарай. Товчнуудын хослолыг ашиглахдаа 1-р баганад бичигдсэн товчийг дарж байгаад дараа нь 2-р баганад бичигдсэн товчийг дарсан чигтээ 3-р баганад бичигдсэн товчийг дарснаар товчнуудын хослолоор дуудагдагдах командыг ажиллуулна. Жишээ нь Ctrl+Shift+! товчны хослолоор дуудагдагдах командыг ажлуулахын тулд эхлээд Ctrl товчийг дарж байгаад дараа нь Shift товчийг дарна. Одоо Ctrl , Shift товчнуудаа дарсан чигтээ ! товчийг дарна. Өөрөө хэлбэл Ctrl, Shift, ! товчнуудыг зэрэг дарах юм. Товчнуудыг зэрэг дарах амаргүй учраас шууд ямар нэгэн үйлдэл хийдэггүй Ctrl, Shift товчнуудыг дарж байгаад ! товчоо дарах нь илүү хялбар гэдгийг сануулъя.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 342

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 434

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 405

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 481

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 558

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 544

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 666

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 784

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 799

 
Энэ долоо хоногт

Нээгдсэн тоо : 1619

 

[-252; 299) завсарт орших 18 -д үлдэгдэлгүй хуваагдах тоонуудын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 1051

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 274