Хүснэгтэд хандах

Хүснэгтийн нэрийг програмаас (Table1, Table2 ...) нэгдсэн байдлаар өгдөг. Хэрвээ томьёоноос хүснэгтийн өгөгдөлд хандах хэрэгтэй бол түүний нэрийг илүү утга агуулсан (Жишээ нь SalesData) байдлаар өгөх хэрэгтэй. Excel програмаас хүснэгтэд олгосон нэрийг өөрчлөхдөө хүснэгтийн дурын нүдийг сонгоод Table Tools -> Design үеийг сонгоод Design -> Properties -> Table Name талбарт шинэ нэрийг оруулна. Хүснэгт болон баганы нэрийг өгөхдөө дараах дүрмийг баримтална.

  • Нэр нь хүснэгтэд үүсгэн өгсөн бусад нэрүүдээс ялгаатай байхын зэрэгцээ Excel -д нэрийг олгох дүрмийг баримтална. (Нэрийг ашиглах хичээлийг үз)
  • Баганы нэр нь хүснэгтэд давхардаагүй (давтагдашгүй) байх ёстой. Тусдаа хүснэгтүүдэд ижил нэртэй багана байж болно.
  • Хүснэгтийн болон баганы нэрийг өөрчлөхөд эдгээр нэрэнд хандсан томьёоны холбоосууд автоматаар шинэчлэгдэнэ.
  • Хүснэгтэд шинээр мөр багана оруулах эсвэл устгахад Excel програм нь хүснэгт болон баганад хандсан холбоосуудыг автоматаар шинэчилнэ.

Материалыг бүртгэлтэй хэрэглэгч үзнэ.

how_to_regБүртгүүлэх

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2895 Төлбөртэй

Томьёонд функц нэмэх

Excel програм нь 300 илүү дотоод функцтэй байдаг ба эдгээрийг ашиглан өөрийн зохиож байгаа томьёоны тооцооны боломж болон хурдыг ихэсгэх бололцоотой. Функцууд дараах үүрэгтэй

  • Томьёоны бичлэгийг хураангуйлах
  • Томьёогоор шийдэх боломжгүй тооцоонуудыг гүйцэтгэх
  • Томьёог нөхцөлд тохируулан гүйцэтгэх боломжтой болгох

Ихэнх тохиолдолд функцууд нь нэг ба түүнээс олон аргументыг ашиглана. Аргумент гэдгийг функцын үйлдэлд орох мэдээллийн хэсэг гэж ойлгож болно. Жишээ нь =(ROUND(A2;2)) функц нь A2 нүдний утгыг аравтын 2 орноор нарийвчлах үйлдлийг хийх бөгөөд 2 аргумент ашиглаж байна.

Санамж: Функц нь дотроо бусад функцыг агуулж байж болдог. Жишээ нь =SUM(MAX(B1:B6), ROUND(A2;2)) Энд SUM функц нь дотроо MAX, ROUND гэсэн хоёр функцыг агуулж байна.

  Нээгдсэн тоо: 5607 Нийтийн

Тоон утга гэдэг нь орлого, зарлага, үр дүнгийн тайлан гэх мэтийн ямар нэгэн зүйлийн тоон илэрхийлэл юм. Тоон утга нь дангаараа байхаас гадна томьёонд эсвэл диаграм үүсгэх зэрэгт оролцоно. Excel тоог утга бүхий 15 орны нарийвчлалтайгаар үзүүлдэг. Их олон оронтой тоог Excel 15 орны нарийвчлалтайгаар хадгална.
Нүдэнд тоон утга оруулах нь текст оруулахтай ижил байдаг. Нүдэнд оруулж буй тоо нь аравтын таслал, долларын тэмдэг, нэмэх хасах тэмдэг, орон тусгаарлах таслалтай байж болно. Хаалтанд бичигдсэн эсвэл өмнөө хасах тэмдэгтэй тоог Excel сөрөг тоо гэж ойлгоно.

  Нээгдсэн тоо: 2199 Төлбөртэй

Тодорхой эх үүсвэрээс Power Query хэрэгслээр өгөгдлийг татан боловсруулалт хийх явцад түүнийг өөрийн хэрэгцээнд зохицуулан өөрчлөх шаардлага зүй ёсоор гардаг. Эх үүсвэрээс татсан өгөгдлүүдэээс танд тодорхой хэсэг нь хэрэггүй эсхүл зарим хэсгийг цэгцлэн татах хэрэгцээ байнга гардаг. Иймээс хичээлээр Power Query хэрэгслээр мөрийг хэрхэн удирдахыг үзье. Хичээлд

агуулга бүхий Excel файлыг ашиглана. Танд бэлэн файл байгаа бол түүнийгээ ашигласан ч болно. Файлыг эндээс татан аваарай.

  Нээгдсэн тоо: 4054 Төлбөртэй

Excell хүснэгтүүд болон нүднүүдийг хамгаалах

Microsoft Excel файлын өгөгдлүүдэд хандах тэдгээрийн өөрчлөлтийг удирдах боломжтой хэд хэдэн хамгаалалтын түвшинтэй. Excel файл болон хуудсыг бүхэлд нь болон хуудасны нүднүүдийг хамгаалах боломжтой. Хамгаалалтын эхний хэлбэр бол Home->Cells үеийн Format Cells командаар нээгдэх цонхны Protection үед Locked болон Hidden опцуудыг ашиглах юм. Энд хамгаалалт тавих хоёр боломж байдаг.

  • Хуудасны үндсэн хэсэгтэй хэрэглэгч ажиллан томьёонуудыг харах боломжтой ч зарим нүднүүд хамгаалагдсан байхаар
  • Хуудасны үндсэн хэсэг хамгаалагдан зөвхөн хэсэг нүднүүдийг чөлөөтэй үлдсэн байхаар   

Энэхүү хоёр хувилбарыг авч үзье.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 408

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 502

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 479

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 551

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 611

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 770

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 940

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1465

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2132

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 950