Боллинжерын зурвас

Боллинжерын зурвас буюу (Bollinger Bands) -ыг тухайн үеийн үнийн өөрчлөлт (Volatility) дээр суурилсан шилжсэн дундажийн дугтуйтай төстэй индикатор гэж тодорхойлж болно. Шилжсэн дундажийн дугтуйгаас ялгаатай нь Боллинжерын бүс нь үнийн хөдөлгөөний чиглэлээс хамаарахаас гадна энэхүү хөдөлгөөний шинж (үнийн хөдөлгөөний хурд) чанараас хамааран өөрчлөгдөж байдаг.
Боллинжерын бүс үнийн хөдөлгөөн өөрийн үндсэн хандлагад эргэн орох хүртлээ богино хугацаанд хир зэрэг хол савлаж болохыг заасан статик үнэлгээг өгдөг. Боллинжерын бүсийн үнийн өөрчлөлтийн хэмжигдхүүн бол дундаж квадрат хазайлт (Standard Deviation) юм.    

Болинжерын бүсийн томьёо

Индикатор нь 3 бүсээс бүрдэнэ.

  1. Төвийн бүс нь энгийн, жигнэсэн, экспоненциал эсвэл өөр төрлийн шилжсэн дундажаар тооцогдсон дундаж утга юм
  2. Дээд бүс нь төвийн бүсийг тооцсон шиджсэн дундаж дээр дундаж квадрат хазайлтыг тодорхой коэффициентээр үржүүлэн нэмсэн нийлбэр юм.
  3. Доод бүс нь төвийн бүсийг тооцсон шиджсэн дундажаас дундаж квадрат хазайлтыг тодорхой коэффициентээр үржүүлэн хассан ялгавар юм.

Дундаж квадрат хазайлтыг (Стандарт хазайлт) доорх томьёогоор олно.

Энд P - хөрөнгийн үнэ, N - тооцоо хийгдэх үеийн тоо.

Тодорхойлолт

Боллинжерын бүсийг гурван шилжсэн дундажаар үүсгэнэ. Үнийн төлөв байдлаас хамааран бүсийн нийт өргөн хамаарна. Өөрөөр хэлбэл төвийн шугамаас дээд, доод шугам хүртлэх зай. Боллинжерын зурвас индикаторын үүсгэх бүсийг стандарт хазайлтын бүс гэж нэрлэх бөгөөд бүсийн өргөн судалгаанд хамрагдаж байгаа хугацааны үед сонгосон шилжсэн дундажаар тооцогдсон үнүүдийн утгын дундаж квадрат хазайлтаас хамаарна.    
Шугамуудын хоорондын зай нь үнийн стандарт хазайлтаар гарч байгаа болохоор үнийн өөрчлөлт их болоход зурвас өргөсөн харин үнийн өөрчлөлт бага байхад нарийсна.  Зах зээл хажуугийн (хөндлөн) хөдөлгөөнд ороход зурвас нарийн болох ба зах зээл дээш, доош хөдөлгөөнд орон өөрөөр хэлбэл тренд бий болоход зурвас өргөн болдог. Дундаж шугамын байрлалаар бид захын чиглэлийг тодорхойлно.
Джон Боллинжерын стандарт хазайлтын бүсийн графикийн анализ нь зах зээлийн үнийн өөрчлөлтийг дүгнэх, үнийн хүчтэй хөдөлгөөн бий болох эхлэлийг тодорхойлох бие даасан арга юм. Анализ хийх бусад хэрэгслүүдтэй хослуулан ашиглавал тоглогчдод арилжааны стратегийг өргөн сонголтоор ашиглах боломжийг бий болгоно.

Джон Боллинжер өөрийн индикаторын дараах шинж тэмдгүүдийг онцолсон байдаг.

  1. Үнийн хөдөлгөөний график зурвасын гаднаас байвал тренд үргэлжлэхийн дохио байж болно
  2. Зурвасын гадна гарсан өсөлт, уналтын дараа зурвас дотор орсон уналт, өсөлт болбол тренд эргэх боломжтой
  3. Зурвасын аль нэг хилээс эхэлсэн үнийн хөдөлгөөн эсрэг хил хүрэхээр тэмүүлдэг
  4. Зурвас нарийссаны дараа ихэнхдээ үнийн хүчтэй савалгаа бий болдог. Туршлагаас харвал зурвас бараг нэг ижил түвшинд хүртлээ нарийссаны дараа үнийн хүчтэй хөдөлгөөн бий болдог.
  5. Өдрийн доторх хугацааны интервалд индикатораар хувьцааны зах зээлийг судлахад ихэнх тохиолдолд 4-өөс илүүгүй дүрс дараалан Боллинжерын шугамаас гараад дараа нь үнэ эргэж байжээ. Дараалан Боллинжерын шугамаас гарсан 4 дэх дүрс үүсч дуусах үед трендийн эсрэг арилжааг нээхийг голдуу зөвлөсөн байдаг.
  6. Боллинжерын зурвасыг дэмжих болон эсэргүүцэх шугамаар ашиглах боломжтой. Үнийн 95 хувь үүссэн үнийн бүсийн дотор байрлан харин 5 хувь нь бүсийн гадна гардаг гэж үздэг. Үнэ Боллинжерын нарийн зурвасаас дээш цөмрөх нь худалдан авах харин доошоо цөмрөх нь худалдах сигнал болдог

Джон Боллинжер дундаж квадрат хазайлтын коэффициентыг 2-оор авахыг зөвлөсөн байдаг.

Боллинжерын зурвасыг ашиглах

Боллинжерын зурвасын хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн аргуудад

  1. Үнэ дунд шугамыг итгэлтэйгээр дайран гарч холдох үеийн арилжаа. Хэрвээ үнэ төвийн дундажийг доороос нь дээш цөмрөн гарвал зурвасын дээд шугамаас арай доохно хаахаар худалдан авалт (buy) хийнэ. Эсрэгээрээ үнэ төвийн шугамыг дээрээс доош цөмрөн гарвал зурвасын доод шугамаас арай дээр хаахаар заралт (sell) хийнэ   
  2. Үнэ зурвасын гадагш гарахад төвийн шугам руу эсрэг тоглох. Энэхүү арилжааны тактик нь үнийн хөдөлгөөн Боллинжерын зурвасыг цөмрөн гарсны дараа тодорхой  хугацааны дараа хөдөлгөөний эсрэг позици нээх юм. Дээд шугамыг цөмөрсний дараа заралт (sell) харин доод шугамыг цөмөрсний дараа худалдан авалт (buy) хийнэ.
  3. Боллинжерын индикаторыг ашиглах бас нэгэн арга бол захын шугамуудыг дэмжих болон эсэргүүцэх шжгам байдлаар ашиглах юм. Зурвас нь үнийн дэмжих болон эсэргүүцэх түвшин байдлаар байгуулагддаг. Эдгээр түвшингүүдээс тоглож болдог. Үнэ дээд эсэргүүцэх шугамд дөхөж ирэхэд зарах харин доош дэмжих шжгамд дөхөн ирэхэд авах байдлаар тоглоно.

Дээрх тоглолтын тактикууд нь индикаторыг ямар зах дээр ашигласнаас хамаардаг. Бодит мөнгө дээр хэрэглэхээсээ өмнө эдгээрийг туршин үзэх хэрэгтэй. Үүнээс гадна эдгээр аргууд нь нилээд эрт валютын зах зээлд биш хувьцааны зах зээлд ашиглахаар боловсруулагдсан болно.

Сул талууд

Индикаторыг идэвхи багатай зах зээлд хэрэглэх боломж муутай гэдгийг зохиогчийн өөрөө сануулсан байдаг.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2562 Бүртгүүлэх

FOREX захын валютын ханшийн талаарх мэдлэгийг сайтар ойлгосон байх нь цааш хөдлөх үндэс болно.

FOREX захын үндсэн валютууд

Өнөөдрийн байдлаар валютын арилжааны ихэнх хувь нь доорх валютуудад ногддог. Үүнд:

  • Америк доллар ( USD - $ )
  • Евро / европын холбооны нэгдсэн валют ( EUR - € )
  • Японы иен ( JPY - ¥ )
  • Швейцар франк ( CHF)
  • Английн фунт стерлинг ( GBP- £ )

GBP/USD; USD/CHF; EUR/USD; USD/JPY валютын хосуудаар зах дээр хамгийн их гүйлгээ хийгддэг.

  Нээгдсэн тоо: 2331 Төлбөртэй

Зах зээл дээр хамгийн ихээр бий болдог трендийн эргэлтийн дүрснүүдийн нэг бол хоёр орой (Double top) болон хоёр ёроол (Double bottom) юм. Дүрс нь тренд хүчтэй эсэргүүцэх түвшинд тулан бараг ижилхэн хоёр түвшинд дараалсан хоёр максимум хийснээр үүсдэг.

Онолоор бол валютын ханш эдгээр хоёр максимумын дунд орших минимум түвшинг өнгөрөхөд трендийг эргэсэн гэж үздэг.

Хоёр орой модел нь М үсэгтэй төстэй байгааг анхаарна уу.

  Нээгдсэн тоо: 2095 Төлбөртэй

Энгийн шилжсэн дундажийг шилжсэн дундажийн дугтуй гэх шинэ хэрэгсэл болгон хувиргаж болдог. Энэхүү хэрэгсэлийг Боллинжерын зурвасын адилааар үнийн хөдөлгөөний тухайн үеийн хилүүдийг тодорхойлоход ашигладаг.

Томьёо

Индикатор 3 бүсээс бүрдэнэ.

Дугтуйн дээд бүс

Moving Average Upper Band = Moving Average +(K/100) x Moving Average

Энд K - дундаж дээш шилжих үнийн хувь

Дугтуйн доод бүс

Moving Average Lower Band = Moving Average - (N/100) x Moving Average

Энд N - дундаж доош шилжих үнийн хувь

  Нээгдсэн тоо: 1881 Төлбөртэй

Форекс арилжаанд оролцохын тулд та дараах хоёр алхамыг хийх хэрэгтэй

  1. Аль нэгэн брокерын компанид данс нээлгэх
  2. Арилжааны терминалаа суулгах

Энд бид эхний алхам буюу данс нээлгэх талаар авч үзье. Арилжаа явуулахын тулд ямар нэгэн хэлний мэдлэг хэрэгтэй болно доо. Гэхдээ монгол хэлтэй брокерын компани байвал мэдээж асуудалгүй. Данс нээлгэх ажиллагаа бараг бүхий л компанид ижилхэн байдаг тул жишээ болгоод Forex MMCIS Group компанид хэрхэн данс нээлгэхийг авч үзье. Холбоосоор шилжихэд таныг Forex MMCIS Group компаний сайт руу шилжүүлнэ. Сайтын интерфейс Орос, Англи, Хятад хэлүүд дээр байгаа. Та өөрийн мэдэх хэлийг сонгоорой. Би манайханд арай ойр байхыг бодоод Англи хэлийг сонгон авлаа. Саяхнаас Forex MMCIS Group компани ажиллагаагаа зогсоосон байна лээ. Гэхдээ данс нээлгэх процесс ихэнх компанид адилхан.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 416

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 506

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 488

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 556

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 625

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 614

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 781

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 963

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 913

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1471

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2138

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 957