Форексийн хөдөлгөгч хүч

Форексийн хөдөлгөгч хүч

Валют арилжааны ханшинд нөлөөлөх үндсэн хүчин зүйлсүүдэд:

  • Улс хоорондын хөрөнгийн шилжилт
  • Хоорондын тооцоог тэнцвэржүүлэх
  • Улсуудын эдийн засгийн байдал
  • Техникийн судалгааны графикийг үндэслэн хийсэн төлөв
  • Улс төрийн болон сэтгэл санааны хүчин зүйлсүүд
  • Инфляц ба үнэт цаасны хүү

Дээр дурдсан хүчин зүйлүүдийн аль нь ч Forex захад гэнэтийн өөрчлөлтийг бий болгож чадна. Зарим үед тухайн хүчин зүйлээс илүүтэйгээр эдийн засгийн хүлээлтүүд нь Forex захад нөлөөлөх ч байдаг. Үүнээс гадна валютын захын хөдөлгөөнд менежерүүдийн үйл хөдөлгөөн ч нөлөөлдөг. Менежерүүд ихэнхдээ өөрийн логикоор ажилладаг боловч валютын ханшийн график сэжигтэй цэгт хүрэх үед Forex захад прогноз хийх боломжтой болдог бөгөөд энэ үед менежерүүдийн мэдрэмж бараг ижилхэн болж ирдэг. Үүний үр дүнд хөрөнгүүд нэг ижил арилжаанд ихээр орсноос үнийн савалгаа бий болно.

Идэвхитэй оролцогчид

FOREX -ийн үндсэн оролцогчид нь төв банкууд, арилжааны банкууд, валютуудын биржүүд, гадаад худалдааны фирмүүд, хөрөнгө оруулалтын фондууд, брокерын пүүсүүд, хувь хүмүүс байдаг.

Төв банкууд

Үндэсний валютын ханшийн савалгаа үүсгэхгүйн тулд улсуудын төв банкууд гадаад зах зээл дээрх валютын нийт хэмжээг зохицуулах ажиллагааг хийж байдаг. Хэрвээ үүнийг хийхгүй бол тухайн улсад эдийн засгийн хямрал нүүрлэх өндөр магадлалтай.
Тэгвэл төв банкууд үүнийг хэрхэн хийдэг вэ?

  1. Төв банкууд тодорхой хэмжээний гадаад валютыг FOREX дээр худалдах, худалдан авах замаар захын байдалд шууд нөлөө үзүүлж болно. Үүнийг валютын интервенц гэдэг. Интервенцийг бусад орнуудын төв болон арилжааны банкуудтай тохиролцон явуулж болдог.
  2. Төв банкууд захын байдалд хөндлөгөөс нөлөө үзүүлэх боломжтой. Энэ нь дотоод зах зээлд өөрийн валют болон үнэт цаасыг худалдах эсвэл худалдан авах гэх мэтийн аргаар зах зээлийн эргэлтэнд байгаа үндэсний валютын хэмжээг зохицуулах юм. Үүнээс гадна төв банкууд нь бодлогын хүүний хэмжээг зохицуулж байх боломжтой байдаг.

FOREX-ын захын байдалд хамгийн өндөр нөлөөлдөг банкууд

  • АНУ-ын төв банк. (US Federal Reserve буюу FED)
  • Европын төв банк
  • Английн банк. (Bank of England бас Old Lady гэж ч нэрлэдэг)
  • Японы банк. (Bank of Japan)

Валютын биржүүд

Эхлээд валютын арилжаанууд Лондон, Нью-Йорк, Гонконгийн гэх мэт томоохон биржүүд дээр хийгддэг байсан. Биржүүдийн нэг үүрэг нь эрэлт нийлүүлэтийн харьцаагаар валютын үнийг тогтоох явдал байсан. Өөрөөр хэлбэл бирж нь валютын үнийг тогтоох төв болж байлаа. Орчин үед үнэ тогтолтод олон хүчин зүйл нөлөөлөх болсон тул биржүүдийн FOREX -т үзүүлэх нөлөөлөл харьцангуй бага болсон хэдий ч хангалттай хүчтэй хэвээр байгаа.
Газарзүйн болон цагийн бүсийн тодорхой байрлалтай биржүүдэд захын тододрхой үеүүд хамаарагдаж байдаг. Бирж дээр худалдаа эхлэхээс (нээлт) худалдаа дуусах (хаалт) үеийг худалдааны үе гэж нэрлэдэг.
Нөлөө бүхий худалданы үеүүдэд

  • Америкийн үе : 20:00 - 05:00 Улаанбаатарын цаг (Нью-Йорк, Чикаго)
  • Евродын үе: 16:00 - 01:00 Улаанбаатарын цаг (Франкфурт, Цюрих, Париж, Лондон)
  • Азийн үе : 08:00 - 16:00 Улаанбаатарын цаг (Токио, Гонконг, Сингапур)
  • Номхон далайн үе: 05:00 – 14:00 Улаанбаатарын цаг (Веллингтон, Сидней)

Дээрх цагууд нь зуны хуваар болно. Өвөл нээгдэх цагууд 1 цагаар зөрдөг.

Арилжааны банкууд

Валютын үйл ажиллагааны үндсэн эргэлтэд арилжааны банкууд голлох үүрэгтэй. Тэдний үйлчилгээг улсуудын төв банкууд, төрөл бүрийн пүүс компаниуд, хувь хүмүүс ашигладаг. Арилжааны банкуудад захын ихэнх оролцогчид дансаа байршуулан банкаар дамжуулан арилжаанд оролцоно. Банкууд өөрийн харилцагчдын валют солих үйлчилгээг хийснээр аль нэгэн валютын эрэлт хэрэгцээг нэгтгэн валют худалдах худалдан авах ажиллагаанд оролцоно. Барааны эрэлт их байх тусам түүний үнэ өндөр байдаг нь ойлгомжтой. Үүнтэй нэгэн адилаар арилжааны банкууд тодорхой хэмжээний валютыг худалдах эсвэл худалдан авах замаар валютын ханшинд нөлөө үзүүлдэг.

Үндэстэн дамнасан корпорацууд

Үндэстэн дамнасан корпораци гэдэгт валют хадгалах ба хөрвүүлэх ажиллагаа ороод, өргөн хүрээтэй худалдааны үйл ажиллагаа явуулдаг компаниудыг ойлгож болно. Эдгээр корпорацуудын сонирхол нь улсуудын улс төр ба санхүүгийн түвшинд нөлөөлдөг. Энэ нь FOREX -ийн захад ч нөлөөлөл үзүүлдэг. Даймлер, Тоёота, Форд гэх мэт зэрэг нь үндэстэн дамнасан корпорацуудын жишээнүүд билээ

Компаниуд

Гадаад худалдаа эрхэлдэг өөрөөр хэлбэл өөр бусад орнуудад бараа товар нүүлүүлдэг эсвэл тэднээс худалдан авдаг компаниуд байдаг. Эдгээр компаниуд гадаад валютын тодорхой эрэлт (импортлогчид) эсвэл гадаадад зарагдсан барааны борлуулалтаас бий болсон (экспортлогчид) валютын нийлүүлэлтийг бий болгоно. Ихэнх томоохон компаниуд гадаад улс орнуудад хөрөнгө оруулалтыг хийж байдаг. Төрөл бүрийн олон улсын хөрөнгө оруулалтын фондуудыг ийм төрөлд оруулж болно.

Дилингийн (брокер) компании

Дилингийн эсвэл валютын брокерын компаниуд нь гадаад валютаар арилжаа хийхэд зуучлах ажиллагааг хийнэ. Эдгээр компаниуд нь зуучлалынхаа хөлсөнд хийгдсэн арилжааны тодорхой хувийг авдаг. FOREX болон үнэт цаасны захын хувьд хураамж нь спредэд багтсан байдаг.

Хувь хүмүүс

1986 оноос маржийн худалдаа бий болгосноор хувь хүмүүс FOREX -т мөнгөө эргэлдүүлэн ашиг олох боломжтой болсон. Хувь хүмүүс FOREX - дээр хэрхэн валютын арилжаа хийдэг талаар авч үзье.

  1. Трейдер (trader) болох гэж байгаа хүн дилингийн компанитай гэрээ байгуулснаар түүнд худалдааны данс нээгдэнэ. Гэрээ хийхийн өмнө тухайн дилингийн компаний үйл ажиллагааг сайтар судлахыг зөвлөж байна.
  2. Одоо та нээгдсэн дансандаа шаардлагатай мөнгийг шилжүүлнэ. Дүн нь дилингийн компаниас тогтоосон доод хэмжээтэй тэнцүү эсвэл түүнээс их байх хэрэгтэй. Мөнгөний доод хэмжээ нь гэрээний төрөл, худалдааны дансны төрөл, дилерийн нөхцөл зэргээс хамааран янз бүр байдаг. Ихэнх компаниуд жинхэнэ мөнгөөр бус виртуал мөнгөөр тоглох боломжийг олгодог. Демо дансаар тоглон туршлага олож авах нь хэрэгтэй шүү.
  3. Дилер худалдаанд оролцох програм хангамжийг дамжуулах эсвэл интернетээс татан авах холбоосыг танд өгнө. Үүнээс гадна програмыг суулгах, ашиглах дэлгэрэнгүй зааврыг бас өгдөг. Орчин үед MetaTrader худалдааны програм нь их өргөн дэлгэрсэн програмуудын нэг юм.
  4. Трейдер програмын тусламжтайгаар худалдаанд оролцоно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3051 Нийтийн

Одоогийн байдлаар форекст ашигладаг ихэнх стратегүүдийн үндэс нь трендээр арилжаанд оролцох явдал. Иймээс сонгон авсан хугацааны үеүүдэд трендийг тодорхойлох өөрөөр хэлбэл ханшийн өөрчлөлтийн чиглэлийг зөв тогтоох нь хамгийн хүндхэн асуудлуудын нэг болдог. Энэхүү асуудлыг илүү нарийн ойлгохын тулд тренд гэж юу болох, түүний чиглэл юунаас хамаарах, хөдөлгөөний чиглэлийг тодорхойлох онцлогуудыг талаар тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй.

  Нээгдсэн тоо: 6773 Нийтийн

1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, … тоонуудаас бүрдэх дараалалыг Фибоначчийн тоо гэдэг. Дараалал нь дараах шинжүүдтэй

  • Дарааллын тоо бүр нь өмнөх хоёр тооныхоо нийлбэртэй тэнцүү байдаг
  • Дарааллын дурын тоог өмнөх тоонд харьцуулахад 1,618 -д тэмүүлдэг
  • Дарааллын дурын тоог дараах тоонд харьцуулахад 0,618 -д тэмүүлдэг
  • Дарааллын дурын тоог нэг алгасаад өмнөх тоонд харьцуулахад 2,618 -д тэмүүлдэг
  • Дарааллын дурын тоог нэг алгасаад дараах тоонд харьцуулахад 0,382 -д тэмүүлдэг

  Нээгдсэн тоо: 2301 Нийтийн

Залруулга буюу эргэлт гэдэг нь өмнөх хөдөлгөөний эсрэг явагдах хөдөлгөөн юм. Зах зээлд оролцогчдын санаагаар үнэ хэт доош орсон эсвэл хэт өндөр болоод өөртөө залруулга хийж байгаа юм шиг. Залруулга нь 3 төрлийнх байдаг.

1. Өсөх

Өсөх залруулга нь буурах трендийн үед үнэ өсөх үзэгдэл юм.

  Нээгдсэн тоо: 2715 Төлбөртэй

Техникийн анализд өргөнөөр ашигладаг дүрсүүдийн нэг бол гурвалжин юм. Гурван төрлийн гурвалжин байдаг.

Өсөх гурвалжин

Өсөх гурвалжины (ascending triangle) дээд хил хөндлөн эсвэл бараг хөндлөн эсэргүүцлийн шугам үүсгэх ба гурвалжны доод хил нь өсөх налуу хэлбэртэй байдаг. Гурвалжин доторх хэлбэлзэлийн амплитуд буурна.
Өсөх гурвалжин үүссэний дараа ихэнх тохиолдолд валютын ханш түүний дээд хилийг цөмөрдөг гэж үздэгээс гурвалжны дээд хилийн цаана худалдан авах хойшлогдсон захиалгыг голдуу тавьсан байдаг.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 384

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 481

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 459

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 531

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 596

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 593

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 740

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 881

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 872

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1338

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 547

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 812