CLI суулган төсөл үүсгэх

Vue CLI гэж юу болох, юунд ашиглах талаар CLI ямар хэрэгтэй вэ? хичээлд үзсэн тул одоо хэрэгслийг компьютертаа суулган түүгээр Vue төсөл үүсгэе. Үүний тулд vuejs фреймворкийн албан ёсны сайтад хандан

суулгах зааврыг ашиглая. Та компьютертаа Node.js -гийг суулгасан байх ёстой гэдгийг сануулъя. Node.js таны компьютерт npm програмыг суулгадаг. Пакетын менежер npm -тэй ижилхэн yarn програмыг ч ашигласан болно. cmd командаар Command Prompt цонхыг нээгээд

Албан ёсны сайтад пакетын нэр vue-cli -ээс @vue/cli болон өөрчлөгдсөн гэдгийг сануулаад хэрвээ таны компьютерт vue-cli (1.x эсхүл 2.x) -ийн өмнөх хувилбар глобалаар суугдсан бол эхлээд түүнийг npm uninstall vue-cli -g эсхүл yarn global remove vue-cli  командаар устгаад дараа нь npm install -g @vue/cli эсхүл yarn global add @vue/cli командыг өгөн Vue CLI пакетыг суулгахыг сануулсан байгаа. Пакетын менежер npm @vue/cli -ийн сүүлийн хувилбарыг таны компьютерт татан суулгана. Үүний дараа та командын мөрөөс vue -д хандах боломжтой болно. Пакет зөв суугдсан эсэхийг шалгахын тулд Command Prompt цонхноос vue командыг өгөхөд боломжит  командуудын жагсаалтыг үзүүлнэ.

Жишээ нь та vue -V гэж өгөн суугдсан програмын хувилбарыг харж болно.
@vue/cli пакетыг суулгасны дараа vue create my-project эсхүл vue ui командыг ашиглан төслөө үүсгэхийг сайтад заасан байгаа. vue create my-project командаар Vue төслийг командын мөрөөс үүсгэдэг бол vue ui команд хөтөч дээр хэрэглэгчийн интерфейстэй хуудас нээн төслийг үүсгэдэг. Арга хооронд онцын ялгаа байхгүй тул командын мөрөөс төслийг үүсгэх аргыг харцгаая. Та өөрөө vue ui командыг ашиглан бас нэгэн төслийг үүсгээрэй.

Командын мөрөөс Vue төслийг үүсгэх

Командын мөрөөс төслийг үүсгэхдээ эхлээд төслөө байршуулах

хавтастаа шилжинэ. Та өөрийн хүссэн хавтасаа сонгож болно. Дараа нь vue create гэж бичээд төслийн нэрийг өгнө. @vue/cli пакет таны өгсөн нэр бүхий хавтас үүсгээд түүнд төслийн файлуудыг байршуулдаг. Командын мөрөөс vue create vue-lesson командыг өгөхөд

таниас тохиргооны асуулт асууна. Өөрийн хүссэн хариултаа сумаар сонгоод Enter дарна. Ер нь default буюу анхдагч утгыг сонгоход хангалттай. Анхдагч тохиргооны babel, eslint -ийг ойлгох хэрэгтэй.
Javascript -д програмчлалын бусад хэлүүдийн адилаар ES5 - EcmaScript 2009, ES6 - EcmaScript 2015 гэх мэт хувилбар, стандартууд байдаг. Сервер талд ажилладаг жишээ нь php төрлийн хэлүүд ч өөрийн гэсэн хувилбаруудтай. Жишээ нь таны сайт php 5 хувилбар дээр ажилладаг бол серверт интерпретаторыг php 5 хувилбар гэдгийг заан өгөхөд л бүгд хэвийн ажиллах бол Javascript -д энэ нь арай өөр. Сайтад хандах хөтөч бүр Javascript -ийн хамгийн сүүлийн хувилбарыг дэмжээд байхгүй ч ихэнх хөтөчүүд ES5 - EcmaScript 2009 стандартыг дэмждэг. Та хэрэглэгч талд ажиллах хуудсаа ES6 - EcmaScript 2015 стандартаар боловсруулсан байтал хэрэглэгч хуучин хөтөч ашиглан сайтад хандвал зарим нэг ажиллагаанууд ажиллахгүйд хүрнэ. Үүнийг Babel шийдэн өгдөг. Өөрөөр хэлбэл ES6ES5 руу хөрвүүлнэ гэсэн үг. Babel пакет олон төрлийн нэмэлтүүдээс /plugin/ бүрддэг бөгөөд пакетын талаар албан ёсны сайтаас үзээрэй.
eslint бол кодын бичилтийн стил, паттерны буруу ашиглалтанд анализ хийх утилит. Javascript хэл компиляц хийдэггүй динамик хэл учраас кодод гаргасан алдаанууд түүнийг ажилуулах үед л илэрдэг. eslint -ийг ашиглан та ч гэсэн тодорхой дүрмийг баримтлан кодлох юм. Энэ талаар интернетээс судлан үзэхийг зөвлөе.
Үүний дараа @vue/cli пакет хэрэгцээт бүх хамааралуудыг татан суулгаад төслийг үүсгэсэн тухай мэдээлэл, түүнийг хэрхэн ажлууах командуудыг дэлгэц дээр үзүүлнэ.
Одоо командын мөрөөс

cd командаар төслийн хавтаст шилжээд npm run serve командыг өгвөл аппликашныг компиляц хийн таны машины 8080 порт дээр ажиллуулсан тухай мэдээлэл өгнө. Хөтөчөө нээгээд http://localhost:8000 хаягаар хандвал

хуудас нээгдэнэ. Энэ бол vue-lesson төслийн нүүр хуудас юм. Төсөл үүсгэх командыг өгсөн хавтасыг харвал тэнд

төслийн нэрээр хавтас үүсгэн түүнд төсөлд хэрэгцээт бүх хамаарлыг суулгасан байгаа. Ингэснээр програм боловсруулах ажиллагааг ихээхэн хөнгөн болгон өгдөг.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2069 Төлбөртэй

Математикийн тогтмолууд болон математик тооцоолол хийх аргууд болон шинжүүдийг агуулсан дотоод обьект юм. Array, Date обьектуудаас ялгаатай нь хуулбар үүсгэх боломжгүй. Иймээс Math обьектын хуулбар үүсгэх албагүй байдаг бөгөөд үүнийг хөрвүүлэгч өөрөө хийдэг. Жишээ нь 10 -аас квадрат язгуур авах хэрэгтэй боллоо гэхэд Math обьектын sqrt() аргыг шууд ашиглаж болно.

    var root = Math.sqrt(10);    //  10 -ын квадрат язгуур
    document.write("Math.sqrt(10) = " + Math.sqrt(10) + "<br />");

  Нээгдсэн тоо: 2711 Нийтийн

Хичээлүүдийг үзэхэд таньд текст засварлагч Notepad ++ тэгээд интернет хөтөч байхад л хангалттай.  Хичээлийн бүх жишээг өөрөө бичин туршин үзээрэй.

JavaScript-ийн бичлэгийн дүрэм

JavaScript –ийг үзэж эхлэхийн өмнө түүнийг бичлэгийн үндсэн дүрмүүдийг мэдэх хэрэгтэй. JavaScript ба Java -гийн бичлэгийн дүрэм C болон C++ ийнхтай адилхан. Хэрвээ та C-гийн төрлийн ямар нэгэн хэлийг мэддэг бол Javascript -ийг сурахад их амархан.    
Үндсэн дүрмүүдээс дурдвал

  Нээгдсэн тоо: 1458 Нийтийн

Хэрэглэгч талын хуудасны боловсруулалтад javascript дэвшилтэд буюу реактив фреймворкуудыг ашиглах нь улам өргөн болж байгаа тул ойрын жилүүдэд энэ чиглэлийн програм зохиогчдын эрэлт өндөр болох нь гарцаагүй. Иймээс програмчлалын мэрэгжлээр суралцаж байгаа болоод ажиллаж буй залуучууд Angular, React, Vue зэрэг фреймворкуудын ажиллагааг судлан суралцахыг зөвлөе. Фреймворкуудийн ажиллагаанууд өөр өөрийн онцлогтой хэдий ч ерөнхий зарчим бараг ижил тул аль нэгийг нь сурсан байхад бусдыг нь амархан сурна. VueJs -ийн бусдаасаа ялгарах онцлог гэвэл суурь пакет жижигхэн, суралцахад хөнгөнд оршино. Энэ нь фреймворкийн функционал муу гэсэн үг биш гэдгийг сануулъя.VueJs -ээр хамгийн өндөр шаардлага тавьдаг хэрэглэгчийн хэрэгцээг ч хангах програмыг төвөггүй боловсруулж чадна.

  Нээгдсэн тоо: 565 Нийтийн

Өмнөх хичээлүүдэд бид react -ийг нилээд сайн судлан энгийн төслийг үүсгэн ажлуулж сурсан. Одоо react компонентуудийн талаар цааш гүнзгийрүүлэн судлах цаг болсон. Хичээлээр Component классаас удамшсан класс хэлбэрээр үүсгэгдсэн компонентод параметр дамжуулахыг авч үзье. Үүнийг төслийн App компонент дээр харцгаая. App компонентийг index.js файлд

ReactDOM.render(
  <React.StrictMode>
    <App />
  </React.StrictMode>,
  document.getElementById('root')
);

ReactDOM сангийн render аргаар DOM -д оруулан өгч байгаа.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 414

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 504

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 483

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 553

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 613

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 774

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 948

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 908

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1468

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2135

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 955