Цикл
Техник технологийн хөгжлийн үрээр бүхий л зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Энэ үзэгдэл мэдээллийн технологийн салбарт бүр ч илүү хурдтай явдагийг бүгд мэднэ. Иймээс энэ салбарт ажиллаж буй мэрэгжилтэнүүд болон ажиллахаар бэлтгэгдэж байгаа залуусын хамгийн эхний зорилт бол хөгжлөөс хоцрохгүй байх юм. Сүүлийн жилүүдэд javascrip хэл маш хурдацтай хөгжин түүнийг програм зохиох ажилд улам өргөнөөр ашиглах болсон тул хэлийг сурч хөгжилтэй нь хөл нийлүүлэхэд туслах зорилгоор ES6 хэлний циклд шинээр нэмэгдсэн зүйлийн талаар энэ хичээлээр үзье.
Циклийн боломжийг дараах
const array = [1, 2, 3, 4, 5];
массиваар авч үзье. Дээрх массивын элементүүдийг консолд гаргахад өмнө хоёр аргыг ашиглаж болдогийн нэг бол for циклийг
for (let i=0; i < array.length; i++) {
console.log(array[i]);
ашиглах юм. Терминалаас webpack -ийг ажлуулаад index.html хуудсаа хөтөч дээр нээн консолын цонхыг харвал
гэж харагдана. Үүнээс илүү эвтэйхэн арга бол foreach аргыг
const array = [1, 2, 3, 4, 5];
array.forEach(function (item) {
console.log(item);
ашиглах. forEach нь array обьектын арга учраас түүнийг цэгээр дамжуулан дуудаж болно. Аргад эргэн дуудалтын функцийг өгөх хэрэгтэй бөгөөд энд бид ES5-ийн дүрмээр функцийг тодорхойлон өгсөн. forEach арга array обьектод итераци хийн алхам бүрдээ массивын элементийг авах бөгөөд түүнийг аргад дамжуулсан функц консолд үзүүлэх юм. Хуудсаа шинэчлээд консолын цонхыг харвал өмнөхтэй яг ижил үр дүнг авна.
ES6 - д дээрх ажиллагааг хийх илүү эвтэйхэн арга бий болсон.
const array = [1, 2, 3, 4, 5];
for (let item of array) {
console.log('Item : ', item);
Кодод өмнөхийн адилаар for циклийг ашигласан ч циклийн тодорхойлолтод let түлхүүр үгээр item хувьсагчийг үүсгэн өгөөд ES6 - д бий болсон of түлхүүр үгийг бичээд араас нь массивын нэрийг өгсөн. Тодорхойлолтыг тайлбарлая. for циклийн алхам бүрд array массивын элементээр item хувьсагчийг үүсгэнэ гэсэн үг. Циклийн бие хэсэгт item хувьсагчийг консолд үзүүлнэ. ES5 - ийн for цикл массивын элементэд хандахдаа түүний индексээр хандаж байсан бол ES6 - д of түлхүүр үгээр массивын элементэд хандаад түүнийг тусдаа хувьсагчид авч байгаа ялгааг сайн ойлгоорой. Өөрчлөлтөө хадгалаад консолын цонхыг харвал
дээрх үр дүнг харуулна. Webpack дээрх кодыг ES5-руу хэрхэн хөрвүүлсэнг харвал
эхлээд бичсэнтэй ижил кодыг гаргасан байгаа.
of түлхүүр үгийн боломжийг
for (let item of 'ABCDEFG') {
console.log('Item : ', item);
кодоос харцгаая. of түлхүүр үгтэй итераци хийгдэх боломжтой бүх обьектыг ашиглах боломжтой. Дээрх кодод of 'ABCDEFG' гэж өгснөөр циклийн алхам бүрд мөрийн хэсэг бүрийг item хувьсагчид олгох болно. Хуудсаа харвал
мөрийн тэмдэгт бүрийг салган үзүүлнэ.
Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.
Нээгдсэн тоо: 787 Бүртгүүлэх
Сервертэй ажиллах бэлтгэл хичээлээр төсөлд сервертэй ажиллах тохиргоог хийсэн тул vue-resource сангийн ажиллагаатай танилцгаая. Үүний тулд төслийн үндсэн комдонент App.vue файлд
<template>
Машины нэр
Машины он
</template>
кодыг оруулан өгье.
Нээгдсэн тоо: 2038 Төлбөртэй
Үйл явдал (events) – гэдэг нь хэрэглэгчийн үйлдлийн үр дүнд хуудас болон цонхны байдалд гарсан өөрчлөлтийг мэдэгдэхийг хэлнэ. Хэрэглэгч хуудастай ажиилах явцад эсвэл  хуудасны төлөвт өөрчлөлт гарах үед үйл явдал буюу event үүснэ. Энэ нь хулганыг хөдөлгөх, хулганы товч дээр дарах, гараас текст оруулах зэрэг байж болно. Хуудасны төлөвт өөрчлөлт гарах гэдэгт хуудас, обьект эсвэл зураг ачааллах, хуудас дээр алдаа гарах, нэг элементээс нөгөө элементэд фокус шилжих гэх мэт байж болно.
Нээгдсэн тоо: 760 Бүртгүүлэх
Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг
import React, {useState} from 'react'
function App() {
const [type, setType] = useState('users')
return (
Өгөгдлүүд: {type}
export default App;
гэж үүсгэе.
Нээгдсэн тоо: 999 Төлбөртэй
VueJs фреймворкийн шүүлтүүр ойлголтын тухай авч үзье. Хэрвээ та Angular фреймворкийг судалж байсан бол Pipe гэдэг ухагдхууныг мэдэх байх. VueJs фреймворкийн шүүлтүүр бол Pipe -тай ижил бөгөөд ямар нэгэн мөр эсхүл компонентийн хэв /шаблон/ дэх элементүүдийн харагдах байдлыг өөрчлөн үзүүлэх тусгай хувиргагч юм. Үүнийг дараах жишээн дээр авч
<template>
{{ title }}
</template>
үзье.
Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…
Нээгдсэн тоо : 418
Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…
Нээгдсэн тоо : 507
Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…
Нээгдсэн тоо : 489
Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…
Нээгдсэн тоо : 556
Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…
Нээгдсэн тоо : 626
Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.
Нээгдсэн тоо : 615
Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…
Нээгдсэн тоо : 782
Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…
Нээгдсэн тоо : 965
Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…
Нээгдсэн тоо : 915
Энэ долоо хоногт
тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?
Нээгдсэн тоо : 1473
тэгшитгэлийг бод.
Нээгдсэн тоо : 2140
b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.
Нээгдсэн тоо : 958