Массиваас стрим үүсгэх

Сүүлийн жилүүдэд Javascript хэл хөгжихийн хирээр түүнийг хэрэглэгч талын хуудасны хөгжүүлэлтэд улам ихээр ашиглан нэг хуудаст аппликашныг /SPA/ хийхэд өргөнөөр ашиглах боллоо. Цаашид Javascript програмистуудын эрэлт огцом өсөх хандлага бий болж байгаа тул та програмын чиглэлээр ажилладаг эсхүл суралцдаг бол сайтын хичээлүүдтэй танилцахыг санал болгоё. Хичээлд масиваас стрим үүсгэх боломжийг авч үзэх болно. Үүний тулд төслийн index.js файлд

function createSubscribe(name) {
    return {
        next(x) {
            console.log(name, ': ', x);
        },
        error(err) {
            console.log('Error: ', err);
        },
        complete() {
            console.log(name, ': Completed!');
        }
    }
}

Rx.Observable.from([1, 2, 3, 4])
    .subscribe(createSubscribe('from'));

кодыг оруулан өгье.

Масиваас стрим үүсгэхийн тулд Observable классын from аргыг ашигладаг. Аргад бид ямар нэгэн массивыг дамжуулах ёстой. Манай жишээнд 4 элемент бүхий [1, 2, 3, 4] массивыг дамжуулсан. Стримийг ажлуулахын тулд түүнд subscribe аргаар бүртгүүлэх ёстой гэдгийг бид мэднэ. Аргад манай боловсруулалтын createSubscribe функцыг from -ийг параметртэйгээр дамжуулна. Одоо хөтөч дээр index.html файлыг нээвэл консолын цонхонд

from арга түүнд дамжуулсан массиваас 4 стрим үүсгээд түүнийг дуусгасан үр дүнг харна. from арга дамжуулсан массивын элемент бүрээр циклдэн түүний утгыг тусдаа утга байдлаар тараадаг. Ер нь of аргатай их төстэй ч from арга массивтай ажиллана. Массивын элементээр дурын обьектыг дамжуулж болно. Жишээ нь кодод

const arr=[
    {
        id: 1,
        name: 'Улаанбаатар'
    },
    {
        id: 2,
        name: 'Москва'
    }
];

обьектуудын массив үүсгэн өгөөд түүнийг

Rx.Observable.from(arr)
    .subscribe(createSubscribe('from'));

from аргад дамжуулаад хөтөч дээр нээгдсэн хуудсаа шинэчилбэл

консолд массивын элементүүдийг обьект байдлаар хүлээн авна. Ингээд цааш тухайн обьекттой ажиллах боломжтой болно. Энэ бол массивын элементүүдээр хийсэн ердийн цикл.

ES6 бичлэгийн дүрмийн бүтцийг ашиглах.

JavaScript -ын ES6 хувилбарт бий болсон массив үүсгэх бүтцүүдийг ашиглан from аргатай ажиллах талаар авч үзье.
Жич: Бүх хөтөчүүд JavaScript -ын ES6 хувилбарыг бүрэн дэмждэг болоогүй байгаа гэдгийг сануулъя. Chrome, Firefox -ийн сүүлийн хувилбарууд ES6 -г дэмждэг учраас та өөрийн хөтөчөө сүүлийн хувилбар хүртэл шинэчилбэл асуудал үүсэхгүй.

Set бүтэц

ES6 -гийн Set бүтцийн байгуулагчид массивыг

const set = new Set([1, 2, 3 , '4', '5', {id: 6}]);

гэж дамжуулан сет үүсгээд түүнийг from аргад

Rx.Observable.from(set)
    .subscribe(createSubscribe('from'));

дамжуулаад хөтөч дээрх хуудсаа шинэчилбэл

сетийн элемент бүрээр циклдэн утгуудыг үзүүлсэн үр дүнг авна.

Map бүтэц      

ES6 -д бий болсон бас нэгэн бүтэц бол Map бөгөөд түүний байгуулагчид массивыг

const map = new Map([[1, 2], [3, 4], [5,6]]);

дамжуулаан map үүсгээд түүнээс from аргаар стрим үүсгэхийн тулд

Rx.Observable.from(map)
    .subscribe(createSubscribe('from'));

дамжуулбал

map -ын элемент бүрээр утгыг хүлээн авна.
Массив болон түүнтэй төстэй бүтцүүд from аргатай их сайн ажилладаг бөгөөд арга стримийг өөрөө бидний өмнөөс дуусгаж байгаад анхаарна уу.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 760 Бүртгүүлэх

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

import React, {useState} from 'react'

function App() {
  const [type, setType] = useState('users')
 
  return (
      <div className="container">
        <h1>Өгөгдлүүд: {type}</h1>
        
        <button onClick= {() => setType('users')} className="btn btn-primary mx-3">Хэрэглэгчид</button>
        <button onClick= {() => setType('todos')} className="btn btn-primary mx-3">Хийх ажлууд</button>
        <button onClick= {() => setType('posts')} className="btn btn-primary mx-3">Нийтлэлүүд</button>
        
      </div>
  );
}

export default App;

гэж үүсгэе.

  Нээгдсэн тоо: 858 Төлбөртэй

RxJs сангийн бүрэлдхүүнд багтдаг Observable классаас бусад классуудын талаар авч үзье. Өмнөх хичээлүүдэд бид Observable гэж юу болох түүнтэй хэрхэн ажиллах талаар л үзсэн. RxJs санд Observable классаас гадна өөр хоорондоо ялгаатай төрөл бүрийн зүйлийг үүсгэх зарим классууд байдаг. Энэ хичээлээр эдгээр классуудын талаар дурдах болно. Классуудын ажиллагаа Observable -той төстэй ч багахан ялгаанууд бий.

Санамж: Програмчлалын хэлний ажиллагааны үндсэн суурь зарчмууд өөр хоорондоо нэг их зөрөөд байдаггүй. Компьютер, үйлдлийн системүүд ч мөн адил олон янзын брендүүд байх ч ажиллагааны ерөнхий зарчим нэг. Иймээс олон хэл судлахын оронд нэг хэлний технологийн шийдлийг гүн ойлговол бусдыг төвөггүй эзэмшинэ.

  Нээгдсэн тоо: 1582 Төлбөртэй

Програм ямар нэгэн алдаагүй зөв ажиллаж байх хэрэгтэйг бүгд мэднэ. Харин програм зохиогч өөрийн кодийг хурдтай ажилладаг, зохион байгуулалт сайтай, ойлгомжтой байлгахыг байнга эрмэлзэх ёстой. Програм зохиогч бүр програм боловсруулалтын DRY /do not repeat yourself/ дүрмийг ягштал биелүүлэн хэвшил болгосон байх хэрэгтэй. Хичээлээр Vue -гийн програмын ажиллагааг хэрхэн оновчтой /оптимизаци/ болгохыг доорх жишээгээр

        <div id="app">
            <h2>Тоолуур {{ counter}} </h2>
            <h3>{{ condition }}</h3>
            <button @click="add">Нэмэх</button>
            <button @click="sub">Хасах</button>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    counter: 0,
                    condition: 'Тоолуур 3-аас бага'
                },
                methods: {
                    add: function() {
                        this.counter ++
                        this.condition = this.counter > 3 ? 'Тоолуур 3-аас их' : 'Тоолуур 3-аас бага'
                    },
                    sub: function() {
                        this.counter --
                        this.condition = this.counter > 3 ? 'Тоолуур 3-аас их' : 'Тоолуур 3-аас бага'
                    }
                }
            })
        </script>        
    </body>

авч үзье. Хуудаст тоолуурын counter талбар, харьцуулалтын үр дүнгийн condition талбаруудыг үзүүлэх h2, h3 гарчигаас гадна тоолуурын утгыг нэмэх, хасах хоёр товч байгаа.

  Нээгдсэн тоо: 390 Төлбөртэй

Өмнөх хичээлүүдээр vue -гийн хувийн $http системийн хувьсагчийг ашиглан серверт өгөгдөл нэмэх post, татан авах get аргуудыг үзсэн. Үүнээс гадна системийн $http хувьсагчид өгөгдлийг засварлах put, өгөгдлийг устгах delete гэдэг аргууд байдаг бөгөөд бидний үзсэн аргуудтай яг адилаар ажилладаг.
Энэ хичээлээр vue-resource сангийн нэг төрлийн обьектуудтай ажилладаг хэрэгслүүдийн талаар авч үзье.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 418

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 507

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 489

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 556

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 626

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 615

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 782

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 964

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 915

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1473

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2140

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 958