Алдаа боловсруулалт

RxJs сангийн алдаа боловруулалтын талаар хичээлд авч үзье. Сервертэй ажиллах үеийн ямар нэгэн алдаанаас үүдэн хэрэглэгч талын код ажиллахгүй болох тохиолдол ихээр гардаг тул ийм үед алдааг барин боловсруулалт хийх зайлшгүй шаардлага гардаг. Алдааны боловруулалтыг дараах

Rx.Observable.throw(new Error('Алдаа гарлаа'))
.subscribe((x) => {
console.log(x);

энгийн жишээн дээр харцгаая.

RxJs сангийн Observable классын алдаа хаядаг throw аргаар алдааны обьектыг үүсгээд түүнээс буцаах стримд бүртгүүлэн ирсэн өгөгдлийг консолд үзүүлнэ. Хөтөч дээр хуудсыг нээвэл

консолд алдаа гарсанг харна. Алдааг яагаад боловсруулах хэрэгтэйг авч үзье. Үүний тулд дээрх жишээнд бас нэгэн стримийг

Rx.Observable.interval(500).take(2)
.subscribe(createSubscribe('interval'));

нэмэн оруулъя. Энд шинээр ямарч зүйл нэмээгүй шинээр стрим үүсгээд түүнд бүртгүүлсэн. Гэхдээ үүний өмнөх стрим алдаа генераци хийж байгааг санаарай. Хуудсаа шинэчилбэл өмнөхтэй яг ижил үр дүнг авна. Эхний стрим алдаа буцааснаар манай кодын цаашдын ажиллагаа унасан. Програм ингэж ажиллаж болохгүй нь ойлгомжтой учраас RxJs санд алдааг барин боловсруулалт хийдэг catch гэдэг маш хүчэрхэг оператор байдаг.

catch арга.

catch арга алдааг хүлээн авдаг тул кодоо

Rx.Observable.throw(new Error('Алдаа гарлаа'))
.catch(error => console.log(error))
.subscribe((x) => {
console.log(x);

Rx.Observable.interval(500).take(2)
.subscribe(createSubscribe('interval'));

гэж өөрчлөөд хуудсаа шинэчилбэл консолд

дээрх үр дүнг хүлээн авна. Эхний мэдээлэл бол манай кодын ажиллагааг зогсоох хөтөчийн алдаа биш /саарал өнгөтэй/ консолын мэдээлэл харин дараагийнх бол catch аргаас буцаах төрлөөс өөр тодорхойгүй төрлийг буцаасан тухай хөтөчийн алдаа юм. RxJs сангийн үндсэн зарчим бол түүний ямарч арга RxJs элементийг өөрийг нь буцаах байдаг. Өөрөөр хэлбэл арга тухайн алхамд стримийн элементийг өөрийг нь буцаах ёстой. Иймээс catch аргаас хөтөчийн алдаанд дурдсаны дагуу Observable , Promise, Array эсхүл итерацилагдах утга буцаах ёстой тул үүнийг хамгийн энгийнээр

Rx.Observable.throw(new Error('Алдаа гарлаа'))
.catch(error => Rx.Observable.of(error))
.subscribe((x) => {
console.log(x);

Rx.Observable.interval(500).take(2)
.subscribe(createSubscribe('interval'));

гэж хэрэгжүүлж болно. Кодод сангийн of аргаар catch аргаас стримийг буцаасан. Одоо хуудсаа шинэчилбэл

манай кодод алдаа гаралгүйгээр амжилттай биелэгдсэн үр дүнг авна. Хичээлийн бүхий л кодод ашиглаж байгаа createSubscribe функцийг

function createSubscribe(name) {
return {
next(x) {
console.log(name, ': ', x);

error(err) {
console.log('Error: ', err);

complete() {
console.log(name, ': Completed!');

дахин санацгаая. Дээрх кодод гурван функц байгаагийн next, complete аргуудыг хичээлүүдэд тогтмол ашигласан. Харин ямар нэгэн алдааг хүлээн авах error функцийг бид ашиглаагүй ирсэн. Функц алдааг catch аргаар барин боловсруулах үед дуудагдана. Иймээс createSubscribe функцийн эргэн дуудалтын функцуудийн кодыг

function createSubscribe(name) {
return {
next(x) {
console.log(name, ': ', x);

error(err) {
console.log(name, ': ', err);

complete() {
console.log(name, ': Completed!');

гэж нэг хэлбэрт оруулаад үндсэн кодыг

Rx.Observable.throw(new Error('Алдаа гарлаа'))
.catch(error => Rx.Observable.of(error))
.subscribe(createSubscribe('catch'));

Rx.Observable.interval(500).take(2)
.subscribe(createSubscribe('interval'));

хэлбэртэй болгоод хуудсаа шинэчилбэл

консолд дээрх үр дүнг авна. Үр дүнгээс харвал catch аргаас буцаасан стримд бүртгүүлэхдээ createSubscribe аргыг catch параметртэйгээр дамжуулсан тул эхлээд createSubscribe функцийн error функц дуудагдаад дараа нь стримийг дуусгаад цааш дараагийн стримийн боловсруулалт явагдан кодын ажиллагаа бүрэн дууссан байгаа.

onErrorResumeNext арга.

Практикт ямар нэгэн потокоос /стрим/ алдаа өгвөл бид өөр нэг стримийг эхлүүлэх шаардлага ихээр гардаг. Бодит жишээ бол серверт хүсэлт илгээх. Бид серверт хүсэлт илгээхэд тэндээс хариугаар алдаа буцаавал өгөгдлийг өөр серверээс авах хэрэгтэй болох эсхүл хэрэглэгчид мэдээллийг үзүүлэх гэх мэтээр. Иймэрхүү тохиолдол ихээр гардаг. RxJs санд энэхүү ажиллагааг эвтэйхэн гүйцэтгэх onErrorResumeNext гэдэг арга байдаг.

const s1$ = Rx.Observable.throw(new Error('Алдаа гарлаа'));
const s2$ = Rx.Observable.interval(500).take(2);

s1$.onErrorResumeNext(s2$)
.subscribe(createSubscribe('onErrorResumeNext'))

жишээг харцгаая. Бидэнд s1$, s2$ стримүүд байгаа. Гэхдээ эхний стрим шууд алдаа хаяж байгаа учраас s1$.onErrorResumeNext(s2$) оператор s1$ стримээс алдаа өгвөл s2$ стримийг эхлүүл гэсэн үг. Стримд шууд алдаа хаяхаар заасан байгаа нь таныг төөрөгдөлд оруулж болох талтай. Үүнийг стримээс өгөгдөл тараах үед алдаа гарвал дараагийн стримийг л эхлүүлнэ гэж ойлгоорой. Дараа нь бид шинээр эхлүүлсэн стримд бүртгүүлсэн. Одоо хуудсаа шинэчилбэл

дээрх үр дүнг авна. Эхний стрим алдаа хаясан тул түүний оронд хоёрдугаар стримийг эхлүүлэн тэр нь амжилттай дууссан байгаа. Эхний стримийн талаар ямар ч мэдээлэл консолд гаргаагүй шууд л дараагийн стримийг эхлүүлсэн. Эндээс арга ямар нэгэн алдааны үед түүний өөр боловсруулалт эсхүл зохих мэдээллийг хэрэглэгчид дамжуулахад ихээхэн тустай нь харагдана.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

Нээгдсэн тоо: 412 Төлбөртэй

Цэсийг нээх хаах ажиллагааг хариуцах компонентийг боловсруулсан тул энэ хичээлээр програмийн удирдах цэсийг хийе. Үүний тулд төслийн components хавтасны Navigation хавтаст цэсний компонентийн Drawer хавтасыг үүсгээд түүнд Drawer.js, Links.js, Drawer.module.css файлуудыг үүсгэн өгье. Drawer.js файлд

import classes from "./Drawer.module.css";
import {links} from "./Links"

const Drawer = (props) => {
const renderLinks = () => {
return links.map((link, index) => {
return (

Link {link}

return (

{renderLinks()}

export default Drawer;

код бүхий компонентийг үүсгэе.

Нээгдсэн тоо: 741 Төлбөртэй

React аппликашний төлөвтэй ажиллахад зориулагдсан UseState хукийн ажиллагааг

import React from 'react'

function App() {
return (

Тоолуур

Нэмэх
Хасах

export default App;

кодоор судлая. Туршилтын төслийг React хук хичээлд үүсгэсэнг сануулъя. Дээрх код бол харагдах байдлыг л тодорхойлж байгаа. Харин тоолууртай ажиллахын тулд төлвийг UseState хукийг ашиглан оруулан ирье.

Нээгдсэн тоо: 1150 Төлбөртэй

Програмчлалын хэлүүдийг хамгийн сайн, хүчирхэг гэх мэтээр рейтенг гарган сургалтад ашиглах гээд байх шиг харагддаг. Эрэлт өндөртэй хэлүүдийг сургалтын суурь болгон ашиглах ёстой. Гэхдээ юунаас эхлэх, ямар програмаар яван хир бэлтгэгдсэн мэрэгжилтэн гаргах төлөвлөгөөтэй байхгүй бусдын жишгээр эсхүл моод хөөцөлдвөл ямарч чадваргүй мэргэжилтэнээр л дүүрэх байх. Гол анхаарах зүйл бол ямар хэлийг эзэмшсэн мэрэгжилтэн өндөр эрэлттэй, цалин хөлс сайтай, ирээдүйтэй вэ гэдгийг л сайн ажиглаж байх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд програм зохиох технологид олон зүйлүүд шинээр орон ирснээр frontend програм зохиогчидын эрэлт тасралтгүй нэмэгдсээр байгаа. Энэ бол та javascript хэлийг судлах ёстойг зааж буй чиг. Иймээс сайтын javascript хэлний хичээлүүдийг үзэхийг санал болгоё.

Хуудас дээрх формоос хэрэглэгч жагсаалтаас сонголт хийн ажиллах тохиолдол олон. Иймээс энэ хичээлээр формын бас нэгэн чухал элемент болох сонголтын select тегийг

<template>

Form inputs

<select>
<option v-for="s in socialsList"> {{ s }}</option>
</select>

</template>

жишээгээр авч үзье.

Нээгдсэн тоо: 618 Бүртгүүлэх

Jsx нь html -тэй төстэй харагдах ч ердийн javascript бичлэг болох, хэрхэн ажилладагийг JSX хичээлээс мэдсэн тул Jsx -ээр хуудасны тэмдэглээг хийхэд ямар хязгаарлалт үйлчилдэг талаар авч үзье.

class App extends Component {
render() {
return (

Hello world!

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 400

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 496

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 473

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 549

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 610

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 605

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 759

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 919

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 897

Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1358

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 599

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай.

Нээгдсэн тоо : 827