Бодлого 3.091
Тэгшитгэлийг бод.

16x+10-32=35-10x-5 тэгшитгэлийг бод.

Жич: Тэгшитгэл үзэж эхлэж байгаа сурагчдад.

Бодолт

Тэгшитгэл гэдгийг анхнаас нь ойлгоогүй бол цаашид хүндрээд байдаг. Дээрх тэгшитгэл бол x -ийн ямар утганд тэнцэтгэл биелэхийг ол гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэнцүүгийн тэмдгийн хоёр талд ижил тоо гаргана гэсэн үг. 16x, 10x бол үл мэдэгдэгч агуулсан илэрхийлэл. Харин бусад нь ердийн тоо. x -ийн оронд ямар нэгэн жишээ нь 10 -г тавиал 16x=160 харин 10x=100 болно. Эндээс тэнцүүгийн тэмдгийн зүүн талд 160+10-32=138 харин баруун талд 35-100-5=-70 гарснаар 138 = -70 гэдэг нь тэнцэл биш.
10-32=-22, 35-5=30 гэдэг нь ойлгомжтой тул өгөгдсөн тэгшитгэлийг 16x-22=30-10x гэж бичиж болно. Одоо ижил гишүүдийг тэнцүүгийн тэмдгийн хоёр талд гаргах дүрмээр 16x+10x=30+22 гэдгээс 26x=52 гэж гарна. Эндээс x=2 гэж гарна.
Тэгшитгэлийн гишүүнийг тэнцүүгийн тэмдгийн нэг талаас нөгөө талд гаргахад тэмдэг нь эсрэг болдог гэдэг дүрэм бий. Үүнийг тогтооход эхлээд хүндхэн байдаг. Ер нь бол тэнцүүгийн тэмдгийн хоёр талд ижил зүйлийг нэмээд байгаа юм. Жишээ нь тэгшитгэлийн баруун талд 10x -ийг нэмвэл баруун талд x агуулсан гишүүнгүй болно. Тэнцүүгийн тэмдгийн баруун талд 10x -ийг нэмсэн тул зүүн талд бас нэмэхгүй бол тэнцэтгэл утгагүй болно. Иймээс зүүн талд бас 10x -ийг нэмвэл 26x болно. Ердөө л энэ логикийг ойлгоод аваарай.   

Хариу

2

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1050

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2081

тэгшитгэлийн шийдүүдийн үржвэрийг ол.

Нээгдсэн тоо : 502

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1396

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 307

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 406

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 354

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 448

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 522

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 518

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 622

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 713

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 750

 
Энэ долоо хоногт

задаргааны хамгийн их нэмэгдхүүн бол a, b, c -г ол.

Нээгдсэн тоо : 1550

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1207

 

функцийн уламжлалын утгыг ол.

Нээгдсэн тоо : 451