Бодлого 39.015
Өрөгт судалгаа хий.

11 нүүдлийн дараа Англи гарааны ердийн симметр хувилбар үүссэн. Байрлалд цагаан орон зайн давуутай бөгөөд хүүгээ e4 -д түлхсэний дараа энэ нь улам илэрхий болохоор боловч хард сулрал байхгүй тэд төвийн нүднүүдийг сайн хянаж байгаа. Цагаан b6-b5, d6-d5 боломжит цөмрөлтүүдийг байнга санаж байх ёстой.   
Та дараах хувилбаруудаас сонголт хийнэ үү.

  1. 12. e4 гэж тоглон орон зайн илүү давууг олон авах
  2. e2-e4 түлхэлтэд бэлтгэн 12. Бd3 гэж тоглох
  3. Бэрсээ f3 -д шилжүүлэх санаагаар 12. Бd3 гэж тоглон c6 нүдний сулралыг ашиглахыг оролдох

Хувилбаруудыг сайтар судлаад дараа нь өрөг хэрхэн өрнөснийг үзээрэй.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

Завсарын нүүдэл хийх сайн жишээ. Цагаан хар хөлийн тэмээгээ g5 дээр гарган харын ноёнгийн жигүүрт сүрхий сулралыг үүсгэсэн. Цагаан хар тэмээндээ боломжит гурван нүүдлээс нэгийг сонгох хэрэгтэй.

  1. 13.Тe3 гэж харын салангид хүүний хориглолтод туслах.
  2. 13.Тd2 гээд дараа нь c3 -д шилжин харын салангид хүүг хориглох
  3. Тэмээг h2-b8 диагоналд идэвхитэй байрлалд ухраах.

Хувилбаруудыг судлан зөв үргэлжлэлийг олоорой. Өрөг мастеруудынх тул маш анхааралтай судлаад өрөгт хэрхэн тоглосонг үзээрэй.

Нээгдсэн тоо : 498

Нимцовичийн хамгаалалт, Таррашийн хамгаалалт, Пановийн дайралт, Каро-Каний хамгаалалт гэх мэт төрөл бүрийн эхлэлүүдэд үүсч болох нилээд ердийн хүүний бүтэц бүхий байрлал үүссэн. Энд цагаан ихэнхдээ хүүнүүдийн сул талыг нөхсөн тодорхой идэвхитэй байдаг ч энэ тохиолдолд байрлал нилээд хураангуйлагдсан учраас ийм хүүний бүтцийн цагааны динамик боломжуудын хэсэг байхгүй болсон.

Та дараах хувилбаруудаас сонголт хийнэ үү.

  1. 17... Бb7 гээд цааш Трfc8 гэж хүүний дарамтыг хүчлэх.
  2. хүү хаях ч c3-c4 урагшлалтад саад хийн 17... Трc4 гэж идэвхитэй тоглох.
  3. 17... Мe4 замаар дармт үүсгэх.

Сонгосон хувилбараар өргийн өрнөлийг өөрөө тооцоод дараа нь өрөг хэрхэн өрсөнтэй өөрийн хувилбарыг харьцуулан үзээрэй. Өрөг мастеруудынх тул та бүх өрнөлийг олж харахгүй байх магадлал өндөр ч өөрийн сонгосон хувилбарын тодорхой тооны нүүдлүүдээр аналик хийхийг оролдоорой.

Нээгдсэн тоо : 378

Харын оновчгүй гараа тэднийг сүрхий хүндрэлд оруулсан. Үндсэн асуудал бол e5 морины сайнгүй байрлал. Цагаан f2-f4 түлхэлтийг хийж чадвал хар морь шууд баригдана. Үүнийг ашиглах оролдлого хийх аргууд цагаанд бий.

А. Бэрсээ солилцохоор 17. Бd4 гэж хэрэлдэх.

B. Морийг f2-f4 гэж барих заналтай 17. Мd4 гэж тоглох.

C. Морийг барих санаагаар 17. Нh1 гэж тоглох.

Эдгээр боломжуудаас аль нэгийг сонгоно уу. Нүүдлүүдийг судлаад өөрийн хувиилбарыг сонгосоны дараа судалгааг үзээрэй.

Нээгдсэн тоо : 384
[Event "Линарис, 1995. Нимцовичийн хамгаалалт"] [White "Лотье"] [Black "Карпов"] 1.d4 Nf6 2.c4 e6 3.Nc3 Bb4 4.Qc2 O-O 5.a3 Bxc3+ 6.Qxc3 b6 7.Bg5 Bb7 (7...c5 {боломжтой.}) 8.e3 (8.f3 {гэж ихээр тоглодог.}) 8...d6 9.f3 Nbd7 10.Bd3 c5 11.Ne2 Rc8 12.Qb3 {энэ нүүдэл хард илүү хүндрэл үүсгэсэн.} ({энэ байрлалд} 12.O-O) ({бас} 12.Qd2 {гэж ч тоглодог}) 12...h6 13.Bh4 cxd4 14.exd4 d5 15.c5 (15.O-O {ч тохиолддог.}) 15...Ba8 16.Ba6 Rc7

Өргийн эхний 16 нүүдлийн дараа Нимцовичийн хамгаалалтын Капабланкийн хувилбарын байрлал үүссэн. Энд хувилбарын ердийн стратегийн элементүүдээс гадна ердийн бус c7 дээрх тэрэгний эрсдэлтэй байрлал байгаа. Асуудалын гол нь цагаан энэ байдлыг ашиглах чадах эсэхэд оршино. Цагаан нүүнэ. Та

  1. b6 дээр хүүг аваад цааш O-O эсхүл Тg3 гэх
  2. Шууд Тg3 гэж c7 -гийн тэрэгний муу байрлалыг батлах хувилбаруудаас сонголт хийгээрэй.
Нээгдсэн тоо : 270

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 407

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 500

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 476

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 550

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 619

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 608

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 769

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 935

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1462

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2129

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 947