илэрхийллийг хялбарчил.
Сайтын хичээлүүдтэй холбоотой бодлогууд, асуудал, тэдгээрийн шийдлийг бүлгээс үзээрэй. Бидний ажилд өдөр бүр тохиолддог нийтлэг асуудлууд тэдгээрийн шийдлүүдийг та эндээс олон авна гэдэгт итгэж байна.
Нээгдсэн тоо: 2019 Нийтийн
Цалингийн орлогоос авах татвар 13 хувь. Ажилтан Дорж татвараа суутгуулаад 739,500 төгрөг авсан бол түүний цалингийн хэмжээг ол.
Нээгдсэн тоо: 962 Төлбөртэй
А зогсоолоос Б зогсоол хүрэхээр тогтмол хурдтай усан хөлөг хөдөлснөөс 1 цагийн дараа түүний араас эхний хөлгөөс 1 км/цаг илүү хурдтай хоёрдахь хөлөг хөдөлжээ. Зогсоол хоорондын зай 420 км. Хоёр хөлөг Б зогсоолд зэрэг хүрсэн бол нэгдүгээр хөлгийн хурдыг ол.
Нээгдсэн тоо: 1173 Бүртгүүлэх
Иргэн Б банкнаас 1,5 сая төгрөгийн зээл авахыг хүсжээ. Зээлээс жилдээ нэг удаа хүүгээ тооцуулсны дараа ижил хэмжээгээр төлөхөөр тохирчээ. (Сүүлийн жилд хэмжээ өөр байж болно.) Хүүний хэмжээ жилийн 10 хувь. Иргэн Б жилдээ 350 мянга төгрөгөөс илүүгүй төлбөр хийнэ гэвэл зээлийг хэдэн жилийн хугацаагаар авч болох вэ?
Нээгдсэн тоо: 1461 Төлбөртэй
Зурагт y=f(x) функцийн график дээрх -2, -1, 1, 2 цэгүүдийг тэмдэглэжээ. Функцийн уламжлалын утга аль цэг дээр хамгийн их байхыг ол.