Эсрэг тоонууд гэдэг нь бие биеэсээ зөвхөн тэмдэгээрээ ялгаатай тоонууд.
Жишээ нь
+1 ба -1; +12,5 ба -12,5; +100 ба -100 бол эсрэг тоонууд
Тоо бүрд түүний эсрэг тоо зөвхөн нэг л байдаг.
Тухайн тооны эсрэг тоог олохдоо түүний өмнө хасах (-) тэмдгийг тавих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн тоог -1 ээр үржүүлнэ гэсэн үг. Жишээ нь -(+3) = -3; -(-3) = +3 гэх мэтээр.
Иймээс n тооны эсрэг тоог -n гэж тэмдэглэнэ. -n тоо нь эерэг, сөрөг эсхүл тэг байж болно. Жишээ нь
n = +5 бол -(+5) = -5 учраас -n = -5 байна.
n = -1 бол -(-1) = +1 учраас -n = +1 байна.
n = 0 бол -0 = 0 тул -n = 0 байна.
Өмнө нь - (хасах) тэмдэг тавихад өөрчлөгдөхгүй ганц тоо бол тэг. Өөрөөр хэлбэл 0 = -0 = +0 гэсэн үг. Иймээс тэгийг (0) өөрөө өөртөө эсрэг гэж үздэг.
Эсрэг тоонуудын хос бүрийн нэг тоо нь эерэг нөгөө нь сөрөг тоо байдаг. Жишээ нь +8 ба -8 эсрэг тоонуудын хосд +8 эерэг харин -8 сөрөг тоо байна гэх мэтээр.
Эсрэг тоонуудын нийлбэр
Эсрэг тоонуудын нийлбэр тэгтэй тэнцүү.
n + (-n) = n - n = 0.
Жишээ нь
10 + (-10) = 10 - 10 = 0, -5 + (+5) = -5 + 5 = 0. гэх мэтээр



тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол
үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.
функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?
функцийн хамгийн бага утгыг ол.