Байгуулагч (Builder)

Бүтээгч (Builder) хэв нь обьект үүсгэх ажиллагааг төрөл бүрийн шатуудад хуваах боломжийг олгосноор түүний үүсгэлтийг хайрцагладаг.

Хэвийг хаана ашиглах  

  • Шинэ обьект үүсгэх ажиллагаа тухайн обьект хичнээн хэсгээс бүрддэг, эдгээр хэсгүүд өөр хоорондоо ямар холбоотойгоос хамааралгүй явагдах хэрэгтэй үед
  • Обьектыг үүсгэх явцдаа түүний төрөл бүрийн хувилбаруудыг авахыг хангах шаардлагатай үед

Хэвийг UML дээр доорх байдлаар тодорхойлж болно.

patt_12_01

Хэвийн бүтцийг C# хэл дээр доорх байдлаар тодорхойлно.

class Client
{
    void Main()
    {
        Builder builder = new ConcreteBuilder();
        Director director = new Director(builder);
        director.Construct();
        Product product = builder.GetResult();
    }
}
class Director
{
    Builder builder;
    public Director(Builder builder)
    {
        this.builder = builder;
    }
    public void Construct()
    {
        builder.BuildPartA();
        builder.BuildPartB();
        builder.BuildPartC();
    }
}
 
abstract class Builder
{
    public abstract void BuildPartA();
    public abstract void BuildPartB();
    public abstract void BuildPartC();
    public abstract Product GetResult();
}
 
class Product
{
    List<object> parts = new List<object>();
    public void Add(string part)
    {
        parts.Add(part);
    }
}
 
class ConcreteBuilder : Builder
{
    Product product = new Product();
    public override void BuildPartA()
    {
        product.Add("Part A");
    }
    public override void BuildPartB()
    {
        product.Add("Part B");
    }
    public override void BuildPartC()
    {
        product.Add("Part C");
    }
    public override Product GetResult()
    {
        return product;
    }
}

Оролцогчид

  • Product - үүсгэх ёстой обьектыг илэрхийлнэ. Тодорхойлолтод обьектын бүх хэсгүүдийг parts жагсаалтад оруулсан.
  • Builder - Product обьектын төрөл бүрийн хэсгүүдийг үүсгэх интерфейсийг тодорхойлно.
  • ConcreteBuilder - Builder -ийн тодорхой хэрэгжүүлэлт. Product обьектыг үүсгээд түүнд хандах интерфейсийг тодорхойлно.
  • Director - Builder обьектыг ашиглан обьектыг үүсгэгч менежер

Хэвийн хэрэглээг талх барих жишээн дээр харцгаая. Ердийн талх гэхэд л олон тооны орцтой гэдгийг бүгд мэднэ. Талх болон түүний орцуудын илэрхийллээр дараах классуудаар ашиглаж болно.

        //гурил
        class Flour
        {
            // гурлын зэрэг
            public string Sort { get; set; }
        }
        // давс
        class Salt
        { }
        // хүнсний нэмэлт
        class Additives
        {
            public string Name { get; set; }
        }

        class Bread
        {
            // улаан буудайн гурил
            public Flour WheatFlour { get; set; }
            // хөх тариан гурил
            public Flour RyeFlour { get; set; }
            // давс
            public Salt Salt { get; set; }
            // хүнсний нэмэлт
            public Additives Additives { get; set; }
            public override string ToString()
            {
                StringBuilder sb = new StringBuilder();

                if (WheatFlour != null)
                    sb.Append("Улаан буудайн гурил " + WheatFlour.Sort + "\n");
                if (RyeFlour != null)
                    sb.Append("Хөх тариан гурил " + RyeFlour.Sort + " \n");
                if (Salt != null)
                    sb.Append("Давс \n");
                if (Additives != null)
                    sb.Append("Нэмэлт: " + Additives.Name + " \n");
                return sb.ToString();
            }
        }

Талх хөх тариан гурил, улаан буудайн гурил, давс, хүнсний нэмэлт гээд төрөл бүрийн орц найрлагатай байж болно. Иймээс програм төрөл бүрийн талх барилтыг хангах хэрэгтэй. Талхны төрлөөсөө хамаараад бүх орцууд орохгүй өөрийн тодорхой орцуудтай байж болох бөгөөд энэ асуудлыг шийдэхдээ Builder хэвийг ашиглая.

        static void Main(string[] args)
        {
            Console.OutputEncoding = Encoding.UTF8;
            // талх баригчийн классыг үүсгэх
            Baker baker = new Baker();
            // хөх тариан гурлын талх баригчийг үүсгэх
            BreadBuilder builder = new RyeBreadBuilder();
            // жигнэх
            Bread ryeBread = baker.Bake(builder);
            Console.WriteLine(ryeBread.ToString());
            // улаан буудайн гурлын талх баригчийг үүсгэх
            builder = new WheatBreadBuilder();
            Bread wheatBread = baker.Bake(builder);
            Console.WriteLine(wheatBread.ToString());

            Console.Read();
        }
    }
    // байгуулагчийн абстракт класс
    abstract class BreadBuilder
    {
        public Bread Bread { get; private set; }
        public void CreateBread()
        {
            Bread = new Bread();
        }
        public abstract void SetWheatFlour();
        public abstract void SetRyeFlour();
        public abstract void SetSalt();
        public abstract void SetAdditives();
    }
    // талх баригч
    class Baker
    {
        public Bread Bake(BreadBuilder breadBuilder)
        {
            breadBuilder.CreateBread();
            breadBuilder.SetWheatFlour();
            breadBuilder.SetRyeFlour();
            breadBuilder.SetSalt();
            breadBuilder.SetAdditives();
            return breadBuilder.Bread;
        }
    }
    // хөх тариан гурлын талх баригч
    class RyeBreadBuilder : BreadBuilder
    {
        public override void SetWheatFlour()
        {
            // ашиглахгүй
        }

        public override void SetRyeFlour()
        {
            this.Bread.RyeFlour = new Flour { Sort = "1 зэрэг" };
        }

        public override void SetSalt()
        {
            this.Bread.Salt = new Salt();
        }

        public override void SetAdditives()
        {
            // ашиглахгүй
        }
    }
    // улаан буудайн гурлын талх баригч
    class WheatBreadBuilder : BreadBuilder
    {
        public override void SetWheatFlour()
        {
            this.Bread.WheatFlour = new Flour { Sort = "дээд зэрэг" };
        }

        public override void SetRyeFlour()
        {
            // ашиглахгүй
        }

        public override void SetSalt()
        {
            this.Bread.Salt = new Salt();
        }

        public override void SetAdditives()
        {
            this.Bread.Additives = new Additives { Name = "жигнэлтийг сайжруулагч" };
        }
    }

Кодыг UML диаграм болон C# хэл дээрх бүтцийн тодорхойлолтуудтай харьцуулан харж ойлгон авахыг бодоорой. Програмчлалын хэвийг судлан хэрэглэж сурах ажил шууд биелэгдэхгүй яваандаа практикаар дадлагажин хэрэгжих нарийн явц учраас эхэн үедээ хэвүүд ойлгомжгүй мэт санагдаж магадгүй. Хэвүүдийг цээжлэх гэсний хэрэггүй харин ажиллагааны логикийг сайн ойлгоод програмын хэлэнд хэрхэн ашигласан жишээг UML диаграмтай харицуулан ойлгон авах нь чухал. Програмыг ажлуулбал

patt_12_02

үр дүнг авах болно. Програмд RyeBreadBuilder , WheatBreadBuilder гэсэн тодорхой байгуулагчдаар тодорхой багц бүхий Bread обьектыг үүсгэж байгаа. Обьектыг үүсгэгч менежерийн үүргийг тодорхой байгуулагчдын аргуудыг дуудан шинэ обьектыг үүсгэх Baker класс гүйцэтгэнэ.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 683 Бүртгүүлэх

Өмнөх хичээлүүдийн бүх жишээнүүдэд тогтмол тооны параметерүүдийг ашигласан. Харин params түлхүүр үгийг ашиглан аргад тодорхойгүй тоотой параметрийг дамжуулж болно.

void Sum(params int[]  numbers)
{
    int result = 0;
    foreach (var n in numbers)
    {
        result += n;
    }
    Console.WriteLine(result);
}
 
int[] nums = { 1, 2, 3, 4, 5};
Sum(nums);
Sum(1, 2, 3, 4);
Sum(1, 2, 3);
Sum();

  Нээгдсэн тоо: 1169 Төлбөртэй

Өгөгдлийн сантай ажиллах явцад түүнд төрөл бүрийн хүсэлтүүд өгөн өгөгдөл боловсруулах шаардлага тогтмол гардаг. Энэ хичээлд өгөгдлийн сангийн хүсэлтийг үүсгэх талаар авч үзэх болно. Өгөгдлийн сангийн хүсэлтүүд маш олон төрлүүд байдаг болохоор бүгдийг авч үзэх боломжгүй. Гэхдээ ерөнхий аргачлалыг ойлгосон байхад та ямарч хүсэлтийг үүсгэн ашиглах боломжтой.

  Нээгдсэн тоо: 566 Нийтийн

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Хэвийг хаана ашиглах

  • Дараа нь сэргээх боломжтойгоор обьектын төлвийг хадгалах хэрэгтэй бол
  • Обьектын төлвийн хадгалалт хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр хийгдэх хэрэгтэй бол

  Нээгдсэн тоо: 888 Нийтийн

Өнөө үед мэдээллийн технологийн салбарт эрэлттэй, эрчимтэй хөгжүүлэлттэй, хамгийн хүчирхэг хэлүүдийн нэг бол програмчлалын C# хэл юм. Хэл дээр десктопийн жижигхэн програмаас эхлээд өдөрт сая сая хэрэглэгчид үйлчлүүлдэг том хэмжээний веб портал, сервисүүд гээд маш олон төрлийн програмуудыг боловсруулж байна.
C# залуу хэл биш бөгөөд .NET платформ хөгжлийн урт замыг туулсан. 2002 оны 2-р сард Microsoft Visual Studio .NET -тэй зэрэг хэлний анхны хувилбар гарсан.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 360

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 450

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 431

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 566

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 705

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 838

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 832

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1577

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 688

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 767