Өөр файлын өгөгдлөөс сонголт үүсгэх

Нэг файлд байгаа жагсаалтаас сонголт үүсгэх нь амархан ажил. Хэрвээ сонголт үүсгэх жагсаалт өөр файлд байвал асуудал хүндэрч ирнэ. Үүнийг хэрхэн хийхийг авч үзье. Гадны файлд хандах хандалтыг үүсгэхийн тулд INDIRECT функцыг ашиглан энэ асуудлыг шийдвэрлэж болно.
Жишээ нь Бидэнд chap02_01.xlsx, chap02_03.xlsx гэсэн хоёр хүснэгт байсан гэе. chap02_03.xlsx хүснэгтэд chap02_01.xlsx хүснэгтийн Sheet1 хуудасны E3:E6 хэсэгт байгаа өгөгдлүүдээр сонголт үүсгэнэ гэвэл chap02_03.xlsx хүснэгтийн сонголт үүсгэх нүдээ сонгоод Data -> Data Tools -> Data Validation / Data -> Validation гэж ороод гарч ирсэн цонхны Allow жагсаалтаас List -ийг (хөх хүрээтэй) сонгоод дараа нь Source талбарт =INDERICT("[chap02_01.xlsx]Sheet1!$A$5:$A$11") томьёог (улаан хүрээтэй) оруулж өгнө.

Материалыг бүртгэлтэй хэрэглэгч үзнэ.

how_to_regБүртгүүлэх

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 4351 Төлбөртэй

Эрэмбэлэх үйлдлийн үр дүнд хүснэгтийн өгөгдлүүд сонгосон талбарын утгаар (нэг эсвэл хэд хэд байж болно) өсөх эсвэл буурах дарааллаар байрлалаа сольдог.

Санамж: Шүүлтүүр тавигдсан хүснэгтийг эрэмбэлэх ажиллагаанд зөвхөн харагдаж байгаа мөрүүд хамрагдах тул шүүлтүүрийг авсны дараа эрэмбэ алдагдана. Иймд эрэмбэлэх ажиллагааны өмнө хүснэгтийн бүх шүүлтүүрийг авсан байх хэрэгтэй.
Хүснэгтэд мөр нэмэгдэх эсвэл өөрчлөлт оруулсаны дараа эрэмбэлэх үйлдлийг дахин хийх шаардлагатай. Хүснэгтийг дахин эрэмбэлхийн тулд Design -> Sort & Filter -> Reapply товчийг дарна.

Нэг баганаар эрэмбэлэх

Хүснэгтийн өгөгдлүүдийг нэг баганы мэдээллийг үндэслэн эрэмбэлэхдээ

  1. Эрэмбэлэх гэж буй баганы гарчигийн хэсэгт байгаа сумтай товчийг дарахад дэлгэцэнд шүүлт болон эрэмбэлэх ажиллагааны цэс гарч ирнэ.
  2. Цэсийн дээд хэсэгт байрлах эрэмбэлэх параметрүүдээс сонголтоо хийн. Параметр нь эрэмбэлэж байгаа баганы төрлөөс (текст, тоо эсвэл он сар өдөр) хамаарна.

Эрэмбэлсэний дараа баганы гарчигийн хэсгийн сумтай товчинд эрэмбийн чиглэлийг заасан сумны дүрс нэмэгдэнэ. Энэ дүрс нь хүснэгт тухайн баганаар эрэмбэлэгдсэн гэдгийг заадаг.

  Нээгдсэн тоо: 4061 Нийтийн

Цонхнуудын байрлалыг өөрчлөх    

Цонхнуудын хэмжээг өөрчлөн байрлалыг зөөх замаар бүх нээлттэй цонхнуудыг дэлгэцэнд харагдаж байхаар байрлуулж болно. Энэ үйлдлийг Excel –ийн өөрийн боломжийг ашиглан хийхийн тулд

  1. Туузын View үеийг сонгоно
  2. Window хэсгээс Arrange All товчийг дарахад Arrange Windows цонх нээгдэнэ.
  3. Tiled, Horizontal, Vertical, Cascade гэсэн сонголтуудаас аль нэгийг нь сонгоод Ok товчийг дарна.

Энд Tiled – цонхнуудыг зэрэгцүүлэх, Horizontal – дээрээс нь доошоо (хэвтээ), Vertical – зүүнээс баруун тийш (босоо), Cascade – цонхнуудыг дээр дээрээс нь үелүүлэн байрлуулахыг заана. Цонхнуудыг байрлалыг цаашид ашиглах үүднээс хадгалж болдог.

  Нээгдсэн тоо: 5593 Нийтийн

Тоон утга гэдэг нь орлого, зарлага, үр дүнгийн тайлан гэх мэтийн ямар нэгэн зүйлийн тоон илэрхийлэл юм. Тоон утга нь дангаараа байхаас гадна томьёонд эсвэл диаграм үүсгэх зэрэгт оролцоно. Excel тоог утга бүхий 15 орны нарийвчлалтайгаар үзүүлдэг. Их олон оронтой тоог Excel 15 орны нарийвчлалтайгаар хадгална.
Нүдэнд тоон утга оруулах нь текст оруулахтай ижил байдаг. Нүдэнд оруулж буй тоо нь аравтын таслал, долларын тэмдэг, нэмэх хасах тэмдэг, орон тусгаарлах таслалтай байж болно. Хаалтанд бичигдсэн эсвэл өмнөө хасах тэмдэгтэй тоог Excel сөрөг тоо гэж ойлгоно.

  Нээгдсэн тоо: 3303 Төлбөртэй

Ерөнхий ойлголт

Массив гэдгийг ихэнхдээ бүлэгт багтаасан өгөгдлийн багц гэж ойлгодог. Массив нь нэг хэмжээст (мөр эсвэл баганы өгөгдлүүдээр үүссэн) эсвэл хоёр хэмжээст (матриц) байдаг. Эндээс Excel -ийн бараг дурын хүснэгтээс дээрх төрлийн нэг эсвэл хэд хэдэн массивыг олж болох нь тодорхой.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 384

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 479

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 458

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 531

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 596

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 593

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 739

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 879

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 870

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1337

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 547

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 812