Хамааралыг үзүүлэх

Бусдын хийсэн тооцооны логикийг ойлгох нь тийм амар ажил биш байдаг. Хүснэгтийн бүтэц нь тодорхой бус, ойлгомж муутай томьёог ямар нэгэн тайлбаргүй ашигласан бол дээрх ажил нь улам ч хүнд болдог. Ийм тохиолдолд Formulas -> Formula Auditing / View -> Toolbars -> Formula Auditing гэж ороход гарч ирэх хамааралыг үзүүлэх хэрэгслүүд танд туслана.

Хүснэгтийн томьёо бүхий дурын нүдийг сонгоод Trace Precedents , Trace Dependents товчнуудын аль нэгийг дарахад хамааралыг сумаар заан үзүүлдэг. Ингэснээр томьёоны тооцоонд аль нүднүүд нөлөөлж байгаа томьёоны үр дүн нь цаашаа ямар нүдний тооцоонд оролцож байгааг мэдэхэд амархан болно.

Энд нэг сул тал бий. Учир нь таны хүснэгт томьёо бүхий олон нүдтэй бол хамааралыг харахын тулд нүд бүрийг сонгон дараа нь Trace Precedents , Trace Dependents товчнуудыг ашиглах болдог.
Сонгосон хэсгийн бүх хамааралыг макро ашиглан үзүүлэх жишээг эндээс үзээрэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2789 Бүртгүүлэх

Цаг хугацааны функцууд нь томьёонд он сар өдөр, цаг хугацааны утгыг оруулан тооцоо, шинжилгээ хийх боломжийг олгодог.
Windows үйлдлийн системд Excel програмын текст хэлбэрийн огноо нь 1900 оны 1-р сарын 1 нээс 2078 оны 12-р сарын 31 ний хооронд байдаг бол Macintosh үйлдлийн системд 1904 оны 1-р сарын 1 нээс 2078 оны 12-р сарын 31 ний хооронд байна.
Excel програмд ашигладаг он сарын систем нь тоон дараалал болно. Жишээ нь Windows үйлдлийн системд Excel програмын таних хамгийн бага хугацаа нь 1900 оны 1-р сарын 1 ба дугаар нь 1 (нэг) харин 1900 оны 1-р сарын 2 -ны  дугаар 2 гэх мэтээр 2007 оны 1-р сарын 1 -ний дугаар 39083 байна.
Цагийг өдрийн хэсэг байдлаар илэрхийлж өгдөг. Жишээлбэл 2007 оны 1-р сарын 1 -ний 12 цаг нь 39083.50 гэсэн тоотой дүйцнэ. Ийм систем нь он сар, цаг хугацааг томьёонд ашиглах ажиллагааг маш их хөнгөвчилж өгдөг.

  Нээгдсэн тоо: 2139 Төлбөртэй

Форматлах стандарт хэрэгслүүдээс гадна нүд болон хэсгүүдийн агуулгаас хамааруулан форматлах боломж байдаг. Нөхцөлдүүлэн форматлах чанарыг ашиглан нүд болон хэсгүүдийн утгаас хамааруулан өөр нүд болон хэсгийг форматалж болно. Энэ боломж нь хүснэгтийн нүднүүдийг шууд хараад таних боломжийг (жишээ нь тодорхой утгаас их байгаа эсвэл давхардсан өгөгдөл орсон нүднүүд гэх мэт) олгодог.

Тодорхой нүдний утгаас хамааруулан форматлах

Нүдийг форматлахдаа Excel -д тодорхой үзүүлэлтүүдийг баримталдаг. Excel -ийн өмнөх хувилбаруудад нүдийг форматлахдаа

  • Нүднүүдийн утгууд.
  • Томьёонууд. Форматлах нөхцөл биелэгдэхийн тулд томьёо нь заавал үнэн (true) эсвэл худал (false) гэсэн утга буцаах ёстой. Жишээ нь A1:A10 нүднүүдийн утга 200 гаас их байвал C3 нүдэнд форматыг хэрэглэнэ гэвэл C3 нүдэнд =SUM($A$1:$A$10)>200 гэсэн нөхцөлт томьёог оруулж өгөх хэрэгтэй.

аргуудыг ашигладаг байсан. Excel 2007 -д нүднүүдийг дараах зүйлсийг үндэслэн форматлана.

  • Тодорхой текстийг агуулсан, эс агуулсан, эхэлсэн эсвэл төгссөн нүднүүдээр. Жишээ нь Ямар нэгэн тэмдэгт агуулсан жагсаалтыг үндэслэн форматалж болно.
  • Цаг хугацааны динамик нөхцлийг агуулсан (өнөөдөр, өчигдөр, сүүлийн долоо хоног, энэ долоо хоног, өнгөрсөн долоо хоног гэх мэт) нүдээр. Excel компьютерын дотоод цагаас цаг хугацааг тодорхойлдог тул нэг оруулсан нөхцлийг гараас өөрчлөх шаардлагагүй.
  • Хоосон болон хоосон бус нүдээр
  • Алдаатай болон алдаагүй нүдээр

  Нээгдсэн тоо: 3160 Төлбөртэй

Ажилдаа Excel програмыг ашигладаг хүн бүрд хоёр жагсаалтыг харьцуулах хэрэгцээ гарч байсан гэдэг бүрэн итгэлтэй байна. Магадгүй та яг ийм асуудлын шийдийг хайн манай сайтад зочилж байж ч болно.
Бидэнд жимсний нэрийг агуулсан

хоёр жагсаалт байлаа гэж үзье. Практикт жагсаалт олон тооны мөрүүдтэй байх нь ойлгомжтой. Бидний асуудал бол 2-р жагсаалтын ямар жимсний нэр эхний жагсаалтад байхгүй байгааг тодорхойлох юм. Өөрөөр хэлбэл 2-р жагсаалт 1-р жагсаалтаас юугаар ялгаатайг олох. Асуудлыг шийдэх хэдэн аргууд бий.

  Нээгдсэн тоо: 2826 Нийтийн

Excel 2007 –д програмын тусгай боломжид хандах, файлуудтай ажиллахад зориулагдсан шинэ цэс нэмэгдсэн. Энэ цэсэд дэлгэцийн зүүн дээд буланд байрлах Office товчийг даран хандана.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 346

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 439

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 410

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 487

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 559

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 550

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 673

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 797

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 807

 
Энэ долоо хоногт

функцийн тодорхойлогдох мужийг ол.

Нээгдсэн тоо : 1541

 

Арифметик прогресын 3-р гишүүн 5, 7-р гишүүн 13 бол эхний 10 гишүүний нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 889

 

тэгшитгэлийн шийдүүдийн нийлбэрийг ол.

Жич: Тэгшитгэлийг заавал бодох гээд үзээрэй. Иймэрхүү бодлого ЭЕШ -д бараг ирэхгүй ч математикийг ганцхан ЭЕШ -аар хязгаарлавал та өөрийгөө хөгжүүлэхээ боомилсонтой адил.

Нээгдсэн тоо : 546