Өгөгдлийг татан авах

Өгөдлийн сангийн хүснэгтээс мэдээлэл татан авах операторыг SELECT гэдэг. SELECT оператороор хүснэгтээс мэдээлэл татахдаа дор хаяж юу татан авах гэж байгаа, хаанаас татах гэсэн хоёр зүйлийг зааж өгнө.

Нэг баганыг татан авах

SELECT prod_name FROM Products;

Командын үр дүн

Энэ жишээ нь Products хүснэгтээс prod_name гэсэн баганыг татан авахад SELECT операторыг хэрхэн ашиглахыг үзүүлж байна. Татан авах баганы нэрийг SELECT операторын араас шууд өгөөд түлхүүр үг FROM –ын араас өгөгдөл татан авах хүснэгтийн нэрийг өгнө.

Хэд хэдэн баганыг татан авах

Хүснэгтээс хэд хэдэн баганыг татан авахдаа SELECT операторын араас татан авах багануудын нэрийг таслалаар тусгаарлан бичиж өгнө. Гэхдээ сүүлийн баганы нэрийн ард таслал тавьж болохгүй. Энэ нь алдаа болно.

SELECT prod_id, prod_name, prod_price FROM Products;

Командын үр дүн

Энэ жишээ нь Products хүснэгтээс prod_id, prod_name, prod_price гэсэн багануудыг татан авахад SELECT операторыг хэрхэн ашиглахыг үзүүлж байна.

Бүх баганыг татан авах

SELECT операторыг ашиглан нэг болон хэд хэдэн баганы татан авч болохоос гадна группын тэмдэгт (*) ашиглан багана бүрийг бичихгүйгээр хүснэгтийн бүх баганы өгөгдлийг татан авч болдог.

SELECT * FROM Products;

Санамж

  • SQL-операторт байгаа илүү хоосон зайг /space/ боловсруулах явцдаа хасдаг. Иймээс SQL-операторыг нэг мөрөнд болон олон мөрөнд хуваан бичиж болдог. Урт хэмжээтэй SQL-операторыг олон мөрөнд хуваан бичих нь түүнийг унших , алдааг хянахад тохиромжтой байдаг.
  • Хэд хэдэн SQL-операторууд нь (;) тэмдэгтээр таслагдсан байх ёстой. Ихэнх ӨСУС-д нэг SQL-операторын ард (;) тэмдэгт тавихыг шаарддаггүй. Гэхдээ таны ажиллаж байгаа ӨСУС нь SQL-операторыг биелүүлэхдээ ардаа заавал (;) тэмдэгтийг тавихыг шаардаж болно.
  • SQL-операторууд нь жижиг том тэмдэгтүүдийг мэдэрдэггүй. Иймд SELECT, select, Select гэж бичсэн операторуудад ялгаа байхгүй. Ихэнх програм зохиогчид SQL-операторын түлхүүр үгнүүдийг томоор харин хүснэгтийн болон баганы нэрүүдийг жижгээр бичдэг
  • SQL-операторууд форматлагдаагүй үр дүнг буцаадаг. Форматлах нь үзүүлэх асуудалтай холбоотой болохоос өгөгдөл татан авахтай холбогдолгүй. Тэгэхлээр үзүүлэх арга нь тухайн татан авсан өгөгдлүүдийг үзүүлж байгаа програмын ажиллагаанаас шалтгаална.
  • Группын тэмдэгтийг (*) гарцаагүй шаардлагатай тохиолдолд ашиглаж байгаарай. Тэмдэгтийг ашиглах нь SQL-операторыг бичихэд хялбар болгодог хэдий ч шаардлагын бүтээмжийг бууруулдаг муу талтай.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1943 Төлбөртэй

Үзүүлбэр /view/ - энэ бол виртуал хүснэгт. Хүснэгт өгөгдөл хадгалж байхад үзүүлбэр шаардлагууд хадгалж өгөгдлүүдийг хэрэгцээтэй үед татаж байдагт эдгээрийн гол ялгаа оршино. Үзүүлбэр /view/-г илүү ойлгохын тулд тодорхой жишээ авч үзье. Хүснэгтүүдийн нэгтгэл хичээлд үзсэн жишээг харъя. Энд бид 3 хүснэгтээс SELECT оператораар өгөгдөл татсан.
Жич: Үзүүлбэр гэдэг орчуулга нь нэг их оновчтой болоогүй байж болох талтай. Иймд орчуулгын оронд view гэдэг хэллэгээр нь шууд сурах нь дөхөмтэй байж болно.

  Нээгдсэн тоо: 3337 Төлбөртэй

Энэ хичээлээр бид SQL хэлний нилээд чухал болоод хүндхэн ойлголтууд болох хязгаарлалт, индекс, триггер гэсэн өгөгдлийг удирдах өргөтгөсөн боломжуудын талаар авч үзнэ.

Хязгаарлалт гэж юу вэ?

Холбоост өгөгдлийн сан нь өгөгдлүүдийг олон хүснэгтүүдэд хадгалж байдаг бөгөөд хүснэгт бүр нь өөр хүснэгтүүдийн өгөгдлүүдтэй холбогдолтой мэдээллийг хадгалж байдаг. Нэг хүснэгтийг нөгөө хүснэгттэй холбохдоо түлхүүрийг ашигладаг. Эндээс хобоосын түвшингийн бүрэн байдал гэсэн ойлголт гарч ирнэ. Холбоост өгөгдлийн санг зохих ёсоор ажиллуулахын тулд түүний хүснэгтүүдийн мэдээллүүд зөв орсон байх шаардлагатай. Жишээ нь Orders хүснэгтэд захиалгын мэдээлэл харин OrderItems хүснэгтэд захиалгын нарийвчилсан мэдээллийг хадгалахын тулд та OrderItems хүснэгтэд байх захиалгын дугаар нь Orders хүснэгтэд яг байгаа гэдэгт итгэлттэй байх ёстой. Мөн түүнчлэн Orders хүснэгтэд байх харилцагчийн дугаар нь Customers хүснэгтэд орхигдсон байх ёсгүй.

  Нээгдсэн тоо: 2604 Төлбөртэй

Ямар нэгэн хүснэгтийн өгөгдлийг засварлахдаа UPDATE операторыг ашигладаг. Энэ операторыг хоёр янзаар ашигладаг.

  1. Хүснэгтийн тодорхой бичлэгийг өөрчлөх
  2. Хүснэгтийн бүх бичлэгийг өөрчлөх

Санамж: UPDATE операторыг ашиглахдаа маш болгоомжтой байхгүй бол хүснэгтийн бүх бичлэгийг алдаатай өөрчилж болохыг сануулъя. UPDATE операторыг ашиглахын өмнө хичээлийн материалтай гүйцэд танилцах хэрэгтэй.
 
Клиент-сервер бүтэцтэй системд UPDATE ашиглахын тулд ӨСУС-д хандах онцгой эрхтэй байхыг шаардаж магадгүй. Ийм эрх танд байгаа эсэхийг шалгаарай.

  Нээгдсэн тоо: 17554 Нийтийн

Та энэ хичээлийг уншиж байна гэдэг нь танд ямар нэгэн байдлаар өгөгдлийн сантай ажиллах шаардлага байгаа гэдгийг баталж байна. SQL хэл нь яг үүнд зориулагдсан ойлгохын тулд юуны өмнө өгөгдлийн сангийн технологийн үндсэн ойлголтуудтай танилцах нь маш чухал.
Бид өгөгдлийн санг бараг өдөр бүр ашиглаж байдаг. Жишээ нь өөрийн майлыг шалгахдаа нэр, нууц үгээ оруулах, интернетээс ямар нэгэн мэдээллийг хайх, ажил дээрээ байгууллагынхаа дотоод сүлжээнд нэвтрэх, банкны картын үлдэгдлээ шалгах г.м маш олон жишээг дурьдаж болно.  Гэсэн хэдий ч бараг ихэнх хүмүүст өгөгдлийн сан гэж юу болох нь ойлгомжгүй хэвээрээ үлддэг. Иймээс бид хичээлээ өгөгдлийн сантай хамааралтай хамгийн чухал тодорхойлолтуудаас эхэлье.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 418

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 507

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 489

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 556

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 626

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 615

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 782

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 965

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 915

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1473

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2140

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 958