Тактикийн аргууд

Сайн шатарчин болохыг хүссэн хэн болгон сайн стратегч тактикч байх ёстой. Энэ юу гэсэн үг вэ? Юуны өмнө шатарчин шатрын хөлөг дээр тулаан явуулах стратегийн болон тактикийн төрөл бүрийн аргуудыг эзэмшин тэдгээрийг сайн ашиглаж сурсан байх хэрэгтэй. Шатар тоглохдоо төлөвлөгөөтэй байхыг бид олон удаа сануулж байсан. Шатрын өргийн тулаан гэдэг нь өрсөлдөгч нарын төлөвлөгөөний тулаан юм. Өрсөлдөгч бүр эсрэг талынхаа санаанд саад болон өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээнэ. Тэмцлийн чиглэл, тулааны төлөвлөгөө боловсруулах нь шатрын стратегийн үндсэн асуудал болно. Стратег төлөвлөгөөний хэсэгчилсэн асуудлыг шийдвэрлэхэд тактик хэрэгтэй. Зарим тохиолдолд тактик нь эцсийн зорилгод хүрэх тэмцэлд бие даасан үүрэг гүйцэтгэж болдог.

Тактикийн элементүүдэд материалын болон байрлалын давуу байдлыг бий болгох тэр ч бүү хэл мад хийх боломжийг бүрдүүлэх дайралт хамгаалалтын хүчирхэг аргууд багтана. Давхар цохилт, дараа, нээн дайрах (нээв), нээн шалах, давхар шалаа, өдөөн хатгах, сатааруулах, хаалт тавих, хамгаалалтыг устгах, шугам ба нүд чөлөөлөх гэх мэтээр тактикийн аргууд нилээд олон. Шатарчин бүр тоглолтын үед эдгээр аргуудыг байнга санаж байх хэрэгтэй. Ингэснээр дутуу харах олон тохиолдолоос аврагдана.
1-р диаграмын сургалтын өрөгт нээн шалах болон давхар цохилт гэсэн тактикийн аргуудын үзүүлсэн байгаа.

1. Мc4+ (нээж шалах) 1. ...  Нd7 2. Мb6+ (давхар цохилт. ац) 2. ... Нc7 3. М:a4 гээд цагаан хожино.
Өрсөлдөгчдийн шатрууд тулан ирэх хүртэл шатрын өргийн тэмцэл харьцангуй тайван маневраар үргэлжилж байдаг. Хөлөгт шигүү түгшүүртэй байдал бий болох үед аянга ниргэх мэт комбинаци явагддаг.

Комбинац гэдэгт тодорхой зорилгод хүрэхийн тулд хаяа бүхий тактикийн аргыг нийлүүлэн ашигласан үйлдлийг ойлгоно.

Комбинацын үндсэн бүрдүүлэгч бол хаяа. Хаяа байхгүй бол комбинац биш зүгээр л тактикийн арга эсвэл тулааны маневр болно. 1-р диаграмын жишээ бол хаяа байхгүй учраас комбинац биш зүгээр тактикийн аргыг ашиглах юм.
Өөр жишээ авч үзье.

Цагаан дайралтаа 1. Мg6+ гэж эхэлж болно. 1. ... Нg8 2. Тa2+ Мd5 3. Мf4. Одоо a2-g8 диагналын дарааг өөртөө ашигтайгаар ашиглахыг оролдоно. Гэхдээ хар 3. ... Бf5 гэж нүүн өөрийн хамгийн хүчтэй бодоо хамгаалалтанд татан оруулан улмаар 4. ... g5 эсвэл 4. ... Трf8 нүүн сайн сөрөг тоглолт гаргаж болохоор байна.
Харын үндсэн хүч өөрийн ноёноос хол байрлаж байгааг ашиглах өөр арга байхгүй гэж үү. Одоогоор эсрэг ноёны хамгаалалтанд хүү морь хоёр өөрөө буланд сайнгүй байрласан байна шүү дээ. Хар a2-g8 диагналыг хаах боломжгүй болговол ямар вэ? Хар морийг f6 дээрээс хэрхэн холдуулах вэ? Энгийн аргаар энэ нь боломжгүй. Морийг байрнаас хөдөлгөх хэрэгтэй. Гэхдээ хар морь d5 болон h7 нүднүүдийг хамгаалж байгаа  Тэгэхлээр бид бэрсээр h7 нүдэнд хаяа хийн морийг хөдөлгөе. Ингээд
1. Б:h7+!! М:h7. Цаашаа амархан. 2. Мg6+ Нg8 3. Тa2+ гээд дараагийн нүүдэлд мад.
Цагаан бэрсээ хаян хар морийг түүний хамгаалалтанд байсан d5 нүднээс холдуулан комбинац хийлээ. Энэ комбинацийн зорилго нь эсрэг ноёнг морь болон тэмээний маданд шахах (тулгах) байсан.

Өрсөлдөгчийг ганц нүүдэлтэй болгохыг шатарт шахах тулгах гэдэг.

Комбинац нь зөвхөн нэг санаа агуулсан энгийн байхаас гадна тактикийн олон санаа бүхий нарийн байж болдог. Доорхи жишээнүдийг харъя.

3-р диаграм. 1. Бf8+!!. Хар ноёнг түүнд ашиггүй f8 нүдэнд оруулах тактикийн арга. 1. ... Н:f8 2. Трa8+ гээд 3 нүүдлийн мад.
4-р диаграм. Бүрэн багц тактикийн санаанууд орсон их аварга Д.Бронштейны комбинац. 1. ... Тd3!!. (Бэрсийг e2 нүднээс холдуулах бас g шугамыг чөлөөлөх) 2. Б:d3 Трg1+!!. (Ноёнг нээв шалаатай g1 нүдэнд татан оруулах) 3. Н:g1 e2+ 4. Мe3 (4. Нh1 Бf2) 4... Тр:e3 5. Бf5+ Трe6+. (h3-c8 диагналыг хаангаа нээн шалсан) 6. Нh1 Бf2. Гарцаагүй мад болж байгаа тул цагаан бууж өгсөн. 7. Тр:e2 Бf1X; 7. Трg1 Б:f3+ гэх мэтээр.

Комбинацийн тухай дараах зүйлүүдийг мэдэж байх нь зүйтэй.
Шатарчинг ямар нэгэн комбинаци хийхэд юу нөлөөлдөг вэ?  Энэ нь ихэнхдээ өрсөлдөгчийн хүчний муу байрлал, муу хамгаалагдсан чухал нүднүүд, ноёны эвгүй байрлал, хамгаалалтгүй шатрууд гэх мэтийн байрлалд бий болсон онцгой нөхцлүүд байдаг. Эдгээр онцгой нөхцлүүдийг комбинацийг өдөөгч гэнэ. 2, 3, 4 -р диаграмаар бидний авч үзсэн жишээнүүд дээр комбинацын өдөөгч нь хөдөлгөөн болон хамгаалалт муутай ноён байсан.
Шатарчин комбинацийг эхлэхдээ өөрийн хүссэн эцсийн байрлалаа төсөөлөн харсан байх ёстой. Энэхүү төгсгөлийн байрлалыг комбинацийн сэдэв гэдэг. Комбинацийн зорилго нь материалын болон байрлалын давуу олох, маданд шахах, эсрэг ноёны хүүний хамгаалалтыг эвдэх, хүүг бэрс гаргах эсвэл муу байрлалд пад үүсгэх, дандаа шалаа, онолоор тэнцэх төгсгөлд шилжих гээд маш олон төрөл байж болно.

5-р диаграмын байрлалаас өрөг цааш 64. c5! Б:b5 65. Мc3+ Н:f2 66. М:b5 g3 67. a7 g2 68. a8Б g1Б+ 69. Нc2 e3 (өөр ямар ч сайн нүүдэл байхгүй) 70. Мc3 Бg6+ 71. Бe4 Бf7 72. Мd1+ гээд хар хэдэн нүүдлийн дараа бууж өгсөн.

Цагааны комбинацийн санаа нь тэмээгээ хаян хар бэрсийг ашиггүй b5 нүдэнд оруулахаар өдөх.
Комбинацийн өдөөгч нь харын бэрс ноёнг f1-a6 диагналд оруулан ацан шалаа хийх.
Комбинацийн сэдэв нь давхар цохилт (морины ацан шалаа) өгөх байрлал.
Комбинацийн зорилго нь эсрэг талын бэрсийг устган материалын давуу байдал олж авах байлаа.

Практикт алдаатай комбинаци хийх нь элбэг байдаг. Өөрөөр хэлбэл бодсон санаандаа хүрч чадахгүй байдал үүсэх юм. Ийм төрлийн жишээг 6-р диаграмд үзүүллээ.

Энд германы шатарчин дараах комбинацийг хийсэн.
19... Бa7+ 20. Нh1 Мg3+?! 21. hg Трf6. 22. ... Трh6X маднаас хамгаалалт байхгүй мэт санагдана. Харин цагаан их гоё хамгаалалтыг олсон. 22. Трf2!!. 22. ... Б:f2 гэвэл 23. Б:a8+ гэх тул харын хийсэн хаяа үр дүнгүй болж байна. Цааш 22. ... g5 23. Бf3 g4 24. Бe2 Трaf8 25. Бd2 Трh6+ 26. Нg1 Трf5 27. Бd4+ гээд хар бууж өгсөн. 27. ... Б:d4 28. cd Трfh5 -ын дараа хар яаж ч чадахгүйд хүрнэ. 

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 709 Бүртгүүлэх

XIX зууны Английн алдартай шатарчин Бердийн нэрийг авсан энэ гараа нь голланд хамгаалалтыг анхдагч байдлаар тоглох гэсэн оролдлого. Гараа сонирхолтой тоглолтод хүргэдэг ч эхний нүүдлээр үндэслэгдэх гарааны хууль ёсны давууг авах бага боломжийг өгдөг. Иймээс Бердийн гарааг ховор хэрэглэдэг.

  Нээгдсэн тоо: 1303 Нийтийн

Гарааг 1824 онд английн шатарчин Д.Эванс зохиосон. Эвансын гамбит нь хурц тэмцэлтэй, хоёр талд харилцан боломжууд бүхий сонирхолтой, нарийн гараа. Гарааг А.Андерсен, П.Морфи, М.Чигорин нарын мастерууд тоглолтод чадамгай ашигласан байдаг. Орчин цагт гроссмейстер Е.Свешников болон дэлхийн 13 дахь аварга Г.Каспаров зэрэг олон шатарчдын хүчин зүтгэлээр Эвансын гамбит томоохон тэмцээнүүдэд харагдах болсон.

[Event "Эвансийн гамбит"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 Bc5 4. b4 {цагаан хурдан хөллөх, хөдөлгөөнт хүүний төвтэй болохын тулд хүүгээ хаясан. Хар гамбитийг 4... Тxb4 гэж хүлээн авах эсхүл 4... Тb6 гэж татгалзаж болно.} Bxb4 {Гамбитийн үед хамгийн сайн хамгаалалтыг тохиромжтой үед олон авсан материалын давуугаа буцаагаад өөртөө аятайхан хөлөлгөө хийх боломжийг хангах санаагаар хаяаг авах гэж үздэг.} 5. c3

Энд хар 5... Тc5 эсхүл 5... Тa5 гэж тоглож болохыг үзсэн.
Энэ удаад орчин үед нилээд дэлгэрсэн Лабурдоннегийн дэвшүүлсэн хуучны 5... Тe7 үргэлжлэлийг авч үзье.

  Нээгдсэн тоо: 711 Төлбөртэй

Хагас нээлттэй гараанд хамрагдах Сицил хамгаалалт 1. e2-e4 c7-c5 нүүдлээр эхэлдэг. Гарааны тухай анхлан Испаний Луис Рамирес Лусений (XVI зуун) бичвэрт дурдагдсан бол сүүлд нь Д. Полерио, Д. Греко нарын гар бичвэрт орсон байдаг. 1842 онд гарааны судалгааг Карл Яниш нийтэлсэн. XIX зуунд гарааг хард зохимжгүй гэж үзэж байжээ. Цаашдаа энэхүү гарааг Стейницээс бусад бүх дэлхийн аваргууд анхаарал хандуулан онолын болон практик хөгжилд их хувь нэмэр оруулсан.      
Гарааны суурь нь ассимметр байрлал үүсгэх санаа юм. Олон хувилбарт хурц тактикийн тэмцэлд хүргэх эсрэг талууддаа сэлгэсэн байрлал үүсдэг. Ихэнхдээ цагааны ноёнгийн жигүүр дэх санаачлагад хар бэрсний жигүүрт санаачлагыг авах эсхүл төвд сөрөг цохилтод бэлтгэлийг сөргүүлэн тавьдаг.

[Event "Минск, 1979."] [White "Геллер"] [Black "Аникаев"] 1. e4 c5 2. Nf3 e6 3. d4 cxd4 4. Nxd4 Nf6 5. Nc3 d6 6. Be2 Be7 7. O-O O-O 8. f4 Nc6 9. Be3 a6 10. a4 {цагаан b7-b5 цөмрөлтөд идэвхитэй саад хийсэн ч өөрийн морио төвийн d4 нүдэнд үлдээсэн.} ({Энд} 10. Nb3 Bd7 11. a4 {гэж ихээр тоглодог ба хар} b6! {гэж хариулах нь хамгийн сайн. Хэрвээ} 12. Bf3 {гэвэл} Rb8 ({эсхүл} 12... Qc7)) 10... Bd7 11. Bf3 Na5? {хар өрсөлдөгчид ноёнгийн жигүүрт аюултай санаачлагыг авах боломжийг өгсөн буруу төлөвлөгөөг сонгосон.} (11... Nxd4 12. Qxd4 Bc6 {гээд} 13. g4 {-д} d5! {хариулах боломжийг бүрдүүлэн тоглох хэрэгтэй байсан.}) 12. Qe2 Qc7 13. g4 {одоо d6-d5 сөрөг цохилт боломжгүй. Харын хариу арга хэмжээ илт хожимдсон.} Rfc8 14. g5 Ne8 15. f5 {e5 түлхүүр нүдийг цаг алдалгүй эзлэх ёстой бэрсний морь төвд байхгүй нь харын байрлалын айхтар дутагдал.} Nc4 16. Bh5 g6 {Хар хамгаалахад хүнд.} (16... Ne5 {гэвэл} 17. fxe6 fxe6 18. Qf2 g6 {гэнэ.}) 17. fxg6 fxg6 18. Qf2 Ne5 19. Nf3! {энгийн болоод хүчтэй. Цагаан өрсөлдөгчийн сайн байршсан ганц бодыг солилцсоноор харын байрлалыг хамгаалах боломжгүй болсон.} Ng7 (19... gxh5 {гэвэл} 20. Nxe5 dxe5 21. Qf7+ Kh8 22. Qxe7 Ng7 23. Rf7 {гээд хар бод алдана.}) 20. Nxe5 Rf8 21. Nf7 Nxh5 {Геллер ноёнд дайралт хийхдээ чадварлаг бөгөөд энэ өрөгт морь дараа нь бэрсээ хаясан сайхан комбинацийг хийсэн.} 22. Nd5!! exd5 23. Nh6+ Kg7 (23... Kh8 24. Bd4+ Ng7 {гэвэл} 25. Bxg7+ Kxg7 26. Qd4+ {гээд мад болно.}) 24. Qf7+! {Тэмцлийг шууд цагааны талд шийдсэн бэрсний гоё хаяа.} ({Хожилд} 24. Bd4+ Bf6 25. gxf6+ Kxh6 26. Qd2+ g5 27. h4 Rg8 28. f7 {хувилбар ч хүргэх нь ойлгомжтой.}) 24... Rxf7 25. Rxf7+ Kh8 26. Bd4+ Bf6 27. Rxf6! {гээд хар буусан.} Ng7 {-д} 28. Rf7 Rg8 29. Bxg7+ {гээд хоёр нүүдлийн мадтай.}

  Нээгдсэн тоо: 2322 Нийтийн

Туршлага багатай шатарчдын тоглолтыг ажиглаж байхад шатарчид гарааны зарчмын дагуу зөв нүүдлүүдийг хийн өргийн эхлэлийг амжилттай давсаны дараа миттельшпилд шилжих үед захын хүүнүүдээр нүүх, бэрсээр ямар нэгэн үндэслэлгүй дайралт хийх зэргээр сонин нүүдлүүд хийж эхэлдэг. Өөрөөр хэлбэл зорилгогүй мэт болдог.
Туршлагатай шатарчид ихэнхдээ үүссэн нөхцөл байдлыг дүгнэн үзээд ямар нэгэн цаашдын төлөвлөгөөг сонгодог. Тодорхой онол болон практикийн мэдлэгтэй шатарчид л үүссэн нөхцөлд үнэлгээ өгөн төлөвлөгөөг сонгож чаддаг. Тэгвэл эхлэн суралцагчид яах вэ? Шатрын өргийн үндсэн тулаан болдог миттельшпилд тэд яах хэрэгтэй вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 361

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 453

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 432

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 503

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 574

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 567

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 708

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 842

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 835

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1579

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 692

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 769