Зөвшөөрсөн бэрсний гамбит II-р хэсэг

Гёттингений гар бичмэл, Дамианогийн ном, Р. Лопеса, А. Сальвио, Ф. Стаммы нарын судалгаанд дурдагдсан бэрсний гамбитийн хамгийн өргөн тархсан системийн нэг. Зөвшөөрсөн бэрсний гамбитийн системийг А. Алехин, М. Ботвинник, В. Смыслов, Т. Петросян зэрэг мастерууд үнэт санаагаар баяжуулсан.
Гараанд цагаан бат бэх хүүний төвийг үүсгэн ноёнгийн жигүүрт санаачлагыг авахыг оролдоно. Харин хар зарим хувилбарт тактикийн хурц хүндрэлийг үүсгэн цагааны төвд бодны үйлчлэл үзүүлэхийг хичээдэг. Орчин цагын их мастеруудын түвшингийн тэмцээнүүдэд гарааг хэрэглэдэг.

Бэрсний гамбитаар тоглож сурахыг тулд гарааг нилээд гүнзгий судлах хэрэгтэйг зөвлөе. Хичээлээр үзүүлж байгаа хувилбар бүрийг цааш нь гүнзгийрүүлэн бодож тоглолтыг хэрхэн үргэлжлүүлэхийг өөрөө судлаарай.

[Event "Зөвшөөрсөн бэрсний гамбит. II-р хэсэг"] 1. d4 d5 2. c4 dxc4 3. Nf3 Nf6 4. e3 e6 5. Bxc4 c5 6. O-O a6 7. Qe2 Nc6 8. Nc3 (8. Rd1 {-д} b5 9. Bb3 (9. dxc5 {гэвэл} Qc7 10. Bd3 Bxc5 11. a4 bxa4!) (9. d5 exd5 10. Bxd5 Nxd5 11. e4 Qe7 12. Rxd5 Be6 {хувилбар цагаанд ашиггүй.}) (9. Bd3 {-д} cxd4! 10. Nxd4 (10. exd4 Nb4 {хард ашигтай.}) 10... Nxd4 11. exd4 Bb7 {сайн.}) 9... c4 10. Bc2 Nb4 {нүүдлийн хомсдол нөлөөлж байна. Трd1 гэвэл дайралтад үнэтэй цагаан хөлийн тэмээ устгагдана.} 11. Nc3 Nxc2 12. Qxc2 Bb7 13. d5 Qc7 (13... exd5 {муу} 14. e4 Be7 15. e5! {гээд цагаан давуутай.}) 14. e4 e5 15. Bg5 Nd7 16. Be3 Bd6 {гэж тоглон хар сайн байрлалтай.}) 8... b5 9. Bb3 Bb7 {энд цагаан санаачлагаа хадгалах ч сайн хариулт} (9... Be7 {нь} 10. dxc5 Bxc5 11. e4 {гээд дайралттай болох тул сул.}) (9... b4 {гэвэл цагаан} 10. Na4 {нүүдлээр давуугаа барина.}) ({яаран} 9... cxd4 {гэх нь} 10. exd4! (10. Rd1 {сул} Qb6! 11. exd4 Na5 12. Bc2 Be7 {гээд хар хамгаална.}) 10... Be7 (10... Nxd4 11. Nxd4 Qxd4 12. Nd5! Nxd5 13. Rd1 {гээд цагаан хүчтэй дайралттай.}) 11. Rd1 Nb4 (11... O-O 12. d5) 12. Ne5 {гээд цагаан аюултай дайралттай.}) 10. Rd1 {цааш хар дараах нүүдлээс сонгох боломжтой.} (10. dxc5 {нүүдэл анхаарал татахаар. хар} Bxc5 11. e4 Nd4 {гэвэл} 12. Nxd4 Qxd4 13. Nxb5) 10... c4 (10... Qc7 11. d5 exd5 12. e4 O-O-O ({харин} 12... d4 {гэвэл} 13. Nd5 Nxd5 ({эсхүл} 13... Qd8 14. Bf4 Rc8 15. a4 c4 16. axb5 d3 17. bxc6!) 14. exd5+ Ne7 15. a4 c4 16. Nxd4 Bxd5 17. axb5 cxb3 18. Nf5 {гээд цагаан аль ч тохиолдолд хожих тул болохгүй.}) 13. Nxd5 Nxd5 14. Bxd5 {цагаан давуутай.}) (10... Be7 11. dxc5 (11. d5 exd5 12. e4 d4 13. e5 Ng8 14. e6 c4) 11... Qc7 12. e4 Bxc5 13. h3 O-O 14. e5 Nd7 15. Bf4 {цагааны байрлал идэвхитэй. Тэд Трac1, Мe4, Бc2 шилжилтүүдээр төвд болон ноёнгийн жигүүрт дайралтыг бэлтгэнэ.}) (10... Qb8 11. d5 Nxd5 (11... exd5 12. e4!) 12. Bxd5! exd5 13. Nxd5 Bd6 14. e4 Nd4 {Мd5-b6-d7 шилжилтээс болоод хар сэлгэхэд хүнд. Үүнд 12. Тxd5 нүүдлийн санаа оршино.} 15. Nxd4 cxd4 16. e5! {цагаан хүчтэй дайралттай. (Калиниченко - Миркович, 2002)}) 11. Bc2 Nb4 12. Bb1 Nbd5 13. e4 Nxc3 14. bxc3 {цагаан байрлалын давуутай.}
Гарааны хичээлийг зөвхөн хараад өнгөрөх хэрэггүй. Тоглолтод ашиглах хэмжээнд хүртэл сайн судлан ойлгохыг хичээн оролдох хэрэгтэй. Шатарын сайтуудад бүртгүүлэн онлайнаар тоглон хичээлд үзсэн гарааны онол, жишээ өргүүд, занга зэргийг практикт хэрэглээрэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 21225 Нийтийн

Хоёр хүн тоглож хорин хүн харна гэдэг шатрын тухай оньсого байдаг. Иймээс шатрыг голдуу хоёр хүн тоглодог. Зарим үед олон хүн өрсөлдөгч хоёрт зөвлөх байдлаар ч тоглох нь бий.  

Шатрын хөлөг

Шатар тоглогч хоёр хүний нэг нь цагаан шатраар (цагаанаар) нөгөө нь хар шатраар (хараар) тоглоно. Тоглоом нь тал бүр нь 8 нүд бүхий квадрат хавтгай дээр явагдах ба үүнийг шатрын хөлөг гэдэг. Эндээс шатрын хөлөг нь нүд гэж нэрлэгдэх 64 жижиг квадратаас бүтдэг. Нүднүүдийн хилийг тодорхой болгохын тулд тэдгээрийг гэгээлэг болон бараан өнгөөр сөөлжүүлэн будаж өгдөг. Гэгээлэг өнгөтэй нүдийг цагаан, бараан өнгийн нүдийг хар нүд гэж нэрлэнэ. Шатар эхлэн суралцагч юуны түрүүнд шатрын хөлөгийг сайтар судалсан байх хэрэгтэй.

  Нээгдсэн тоо: 834 Нийтийн

1.e4 c6 нүүдлээр эхлэх хагас нээлттэй гарааг Английн Горацио Каро, Австрийн Маркус Канн нарын шатарчдын нэрүүдээр нэрлэсэн. Гарааг анхлан Австрийн шатарчин боловсруулсан бөгөөд харин 1886 онд Английн шатарчин гарааны дэлгэрэнгүй судалгааг хийн нийтлүүлсэн байдаг. Каро - Канний хамгаалалтын том мэрэгжилтнүүдийн нэг бол дэлхийн 12 дахь аварга Анатолий Карпов юм.

[Event "Каро - Канн хамгаалалт. I-Б хэсэг"] 1. e4 c6 2. d4 d5 3. Nc3 dxe4 4. Nxe4 Nf6 ({f6 дээр давхар хүү үүсгэхгүйн тулд} 4... Nd7 {гэж тоглодог. В хэсгийг үз.}) 5. Nxf6+ exf6 ({хэрвээ} 5... gxf6 6. c3 Bf5 7. Nf3 Qc7 8. Bc4 e6 9. Nh4 Bg6 10. f4 {тохиолдолд байрлал хард муу. g6 тэмээ сайнгүй байртай.}) 6. Bc4 Bd6 7. Qe2+ {энд цагаанд өргөн боломжтой сайн үргэлжилтэй.} ({Керес - Микенас (Тбилиси, 1939) нарын өрөгт тоглосон шиг} 7. Qh5 O-O 8. Ne2 g6 9. Qf3 Re8 10. Bh6 Bf5 11. O-O-O {нүүдлүүд бас хүчтэй.}) (7. Ne2 {гэх ч боломжтой. Жишээ нь} Qc7 8. Be3 O-O 9. Qd2 {гээд цааш холдоо сэлгэнэ.}) 7... Qe7 (7... Be7 {гэвэл} 8. Nf3 Bg4 9. c3 Nd7 10. h3 Bh5 11. g4 Bg6 12. Nh4 Nb6 13. Bb3 Nd5 14. Bd2 {гээд цагаан давуутай.(Боголюбов - Алехин, 1942)}) 8. Qxe7+ Kxe7 9. Ne2 Re8 10. O-O Bf5 11. c3 Kf8 12. Bf4 {цагаан байрлалын давуутай. Тэд d шугамд цаашдаа нүүргүй хүү гаргаж болохоор байхад харын ноёнгийн жигүүрийн дөрвөн хүүг цагааны гурван хүү найдвартай тогтоон барина.}

  Нээгдсэн тоо: 1773 Төлбөртэй

Онолын мэдлэгээ практикт хэрэглэж сурахад өөрийн болоод бусад хүмүүсийн тоглолтыг судлан суралцах бол шалгарсан арга гэдгийг Нимцович өөрийн номондоо тэмдэглэсэн байдаг. Иймээс бид А.Нимцовичийн "Миний систем" номны жишээ өргүүдээс хүргэж байна. Энд үзүүлэх өргүүдийг сайтар судлаад стратегийн элементүүд тэдгээрийг хэрхэн ашиглаж байгааг ойлгон аваарай.

  Нээгдсэн тоо: 1624 Төлбөртэй

Өмнөх хичээлийн 2-р диаграмд үзүүлсэн байрлалд хөлгийн ихэнх хэсэг цагаан шатруудын хяналтанд орсон тул тэдний хөдөлгөөн их чөлөөтэй байсан. Энэ нь тэдний газар нутгийн давуу талыг тодорхойлно. Иймэрхүү давуу байдал нь удаан хугацааны байдаг учраас бүх тулаанд амжилт гаргаж болно гэж тооцож болно. Хүүний массиваар дэмжүүлэн илүү газар нутгийг (талбай) эзлэх тусмаа давуу тал илүү тогтвортой болно. Хүүний гинж нь эсрэг талын боднуудын хэсэг тэр ч бүү хэл бүгдийнх нь үйл ажиллагааг саармагжуулахад их үр дүнтэй. Аль нэг тал нь хөлгийн ихэнх хэсгийг эзлэн авснаар эсрэг талын хүчнүүд хөдөлгөөний хувьд хязгаарлагдах нь ойлгомжтой.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 361

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 452

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 432

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 566

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 707

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 840

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 835

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1579

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 689

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 767