JavaScript – ын тухай

JavaScript –ийн зориулалт

Ямарч програм хангамжийн хөгжлийн хандлага нь аюулгүй байдлыг хангасан интерактив ажиллагаатай, ажиллахад эвтэйхэн интерфейстэй байхад оршино. Энэ нь хэрэглэгч тухайн програмыг үр дүнтэй ашиглах үндэс болохоос гадна програм боловсруулагчдын ашигт ажиллагааг өндөрсгөн улмаар өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
Энэ хандлага нь интернет програмчлалыг тойрч гарахгүй нь тодорхой. Сүүлийн жилүүдэд интернет програмчлал асар хурдтай хөгжиж байна. Интернетэд сайтад байрлуулсан маш их хэмжээний мэдээллийг хэрэглэгчид хүргэхэд хуудсыг үзэж байгаа хүнтэйгээ шууд харьцахгүйгээр төсөөлөхөд бэрхшээлтэй. Сайтад үзүүлж байгаа материалыг хэрэглэгчид хир зэрэг чанартай талбарлахаас тухайн сайтын үр өгөөж шууд хамаарна. HTML хэл нь статик веб хуудсыг үүсгэх боломжийг бүрдүүлдэг. Веб хуудсанд динамик байдлыг бий болгох олон технологийн нэг нь JavaScript юм.

Одоо интернетэд цэвэр статик хуудас бараг байхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Веб хуудасны статик байдал нь муу цаасан дээр жижиг шрифтээр хэвлэсэн сонин шиг л хэрэглэгчдэд хайхрамжгүй хандаж байгаагийн илрэл. Веб бүтээгдхүүнийг хэрэглэгч ашиглахад амархан, эвтэйхэн байлгахын тулд түүнийг үүсгэхдээ сүүлийн үеийн веб технологийг ашиглах хэрэгтэй. Веб технологиуд нь хэрэглэгч болон сервер талд ажиллах боломжоороо янз бүрийн хязгаарлалттай байдаг. JavaScript нь дээрх хоёр салангид технологийг нийлүүлэн маш үр дүнтэй харилцан холбоо бүхий ажиллагааг хангаж өгдөг онцгой чанартай.
Хэлийг үзэхийн өмнө энэ хэл юунд зориулагдан үүссэн, хэлийг хамгийн үр ашигтайгаар ямар зорилгод ашиглах боломжтойн талаар мэдэх хэрэгтэй.  
JavaScript нь HTML хуудсыг бүрдүүлэхэд ашигладаг програм бичдэг хэл юм. JavaScript нь статик веб хуудсанд функционал элементүүдийг нэмэхээс гадна клиент серверийн хооронд өгөгдлийг солилцох шинэ боломжуудыг нээж өгдөг.
Netscape ба Sun компаниуд JavaScript-ийг Netscape броузерт клиент талд ашиглах зорилгоор анх төлөвлөсөн боловч одоо хэлний боломж анхны төлөвлөсөн стандартын хязгаарыг аль хэдийн давсан болно. Одоогоор ихэнх өргөн дэлгэрсэн бүх броузерууд JavaScript-ийг дэмждэг.
JavaScript-ийг ашигласнаар статик HTML хуудсууд өндөр чанартай хөдөлгөөнт бүрдүүлэлт, өгөгдлийн оролт гаралтын интерактив диалог, өгөгдлийг серверт дамжуулахаас өмнө урьдчилан шалгах боломжуудаар хангагдана. JavaScript нь цорын ганц веб технологи биш. Гэхдээ түүний бусад CGI (Common Gateway Interface), Java апелит, ActiveX удирдлагын элементүүд гэх мэт веб технологуудтай зөрчилддөггүй нь түүнд илүү их хүчийг олгодог. Харин ч JavaScript програмаар эдгээр технологуудыг илүү үр ашигтай хэрэглэж болдог. JavaScript-ыг программ зохиогчид түүний клиент талын боломжоор илүү мэддэг хэдий ч хэл сервер талд CGI, Java, API програмуудтай эн тэнцүү ажиллах чадвартай.

Хэл зохиогдсон түүхээс

HTML хуудсыг интерактив горимд ажиллуулах шаардлгын үүднээс Netscape компани хуудсны дотор байрлан хөрвөгдөх хэлийг зохиох ажлыг эхлүүлсэн. Шинэ хэлэнд тавигдаж байсан үндсэн шаардлага нь HTML хэлний боломжийг өргөжүүлж ажлын дэлгэцэнд мэдээллийн оролт гаралтыг интерактив горимд хийдэг олон тооны CGI програмуудтай ижил үйлдлийг хийх явдал байлаа. Энэ хэлний анхны хувилбар нь LiveScript гэсэн нэртэй гарчээ. Sun компаниас Java хэлийг гаргасны дараа Netscape компани Sun - тай хамтрахаар шийдсэн бөгөөд Java хэлний бичлэг болон логикийг үндэслэн LiveScript -д хийгдсэн шийдлүүдийг ашиглан Netscape броузерт ашиглагдах програмын хэлийг боловсруулахаар болсон. Эдгээр компаниудын хамтын ажиллагааны дүнд JavaScript-ийг бүтээсэн. JavaScript нь компиляц (машины кодод хөрвүүлэгддэггүй) хийгддэггүй зөвхөн броузероор хөрвүүлэлт хийгддэг бөгөөд JavaScript-ийн яг ижил кодыг броузерууд янз бүрээр хөрвүүлдэг. 1995 оны 12-р сард JavaScript-ийн анхны хувилбар гарсан. Хэлний гол онцлог нь өгөгдөлтэй ажиллах ажиллагаанд клиент талд илүү бололцоог олгосон явдал байлаа.

Хэлний боломжууд. JavaScript ба Java

JavaScript нь нэг талаас HTML хэлний хөгжлийн үргэлжлэл мэт боловч нөгөө талаас JavaScript-ийг хангалттай хүнд бодлогыг шийдэх чадалтай бүрэн хэмжээний програмчлалын хэл гэж үзэж болно. Хэл нь өөрийн бичлэгийн дүрэм ба логиктойгоос гадна хангалттай өргөн боломжтой. Гэхдээ өөрийн компилятор гэж байхгүй бөгөөд HTML хуудасны код дотор бичигдэн броузероор хөрвүүлэгдэнэ. Броузер HTML кодыг бүрэн ачаалсны дараа JavaScript-ийн код броузероос шууд хамаарна. Хэрвээ броузер JavaScript-ийг дэмждэггүй бол код шууд дэлгэцэнд текст байдлаар гарч ирдэг. Гэхдээ интернетийн ихэнх хэрэглэгчид JavaScript-ийг дэмждэг броузеруудыг ашигладаг.
JavaScript-ийн кодыг бичихдээ энгийн текст едитороор (Notepad г.м) эсвэл JavaScript-ийн кодыг бичих тусгай зориулалтын (ScriptBuilder, HomeSite г.м) програмуудыг ашиглаж болно. Хэл бүх веб програмуудын ажиллагааг үр дүнтэй нэгтгэж чаддагаараа бусад хэлнүүдээс давуу бөгөөд үйл явцыг (event) боловсруулагч нь түүнд онцгой чанарыг бий болгосон. Үүний үр дүнд веб хуудастай харьцаж байгаа хэрэглэгчийн ажиллагааг улам илүү динамик уян хатан болгох боломжийг нээж өгдөг.
JavaScript ба Java эдгээр нь хоёр өөр төрлийн програмчлалын хэлүүд.
Java бол компилятор болон туслах файлуудын тусламжтайгаар ажилладаг обьект хандалттай програмчлалын хэл. Java-гаар зохиогдсон программууд нь бүрэн хэмжээний систем эсвэл вебийн апелит байдлаар ажилладаг. Хэдийгээр апелит HTML кодод орох боловч клиентийн машинд тусдаа файл байдлаар хадгалагдаж байдаг. Харин JavaScript –ийн программ тусдаа файл байдлаар байдаггүй HTML код дотор байрлана. JavaScript –ийн програм броузераас ажиллуусан мэт харагдана. JavaScript ба Java хэлүүдийг ялгааг хүснэгтээр үзүүлбэл

JavaScript ба Java хэлүүдийг ялгаанууд

JavaScript Java
Машины код руу хөрвүүлэлт хийгдэхгүй Ажлуулахын өмнө машины код руу хөрвүүлнэ
Обьектын хэл Обьект хандалттай хэл
HTML кодод скрипт байдлаар орно HTML кодоос тусдаа жижиг програм
Хувьсагч өгөгдлийн төрлүүдийг тодорхойлдоггүй Хувьсагч өгөгдлийн төрлүүдийг заавал тодорхойлно
Динамик холболттой. Ажиллах явцдаа обьектын холбоосыг шалгадаг Статик холболттой. Компиляц хийх үед обьектын холбоосыг шалгадаг

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1565 Бүртгүүлэх

Javascript хэлний үндсэн үүргийн нэг бол хэрэглэгч талын хуудаст динамик байдлыг үүсгэн програмтай харьцах ажиллагааг илүү уян хатан, хөнгөн, эвтэйхэн болгох юм. Html хуудас дээрх сонголтуудаас боломжит сонголтуудыг хийхдээ CheckBox элементийг ашигладаг бол сонголтуудаас боломжит нэгийг сонгохыг Радио товчоор хийдэг. Жишээ нь бүртгэлийн хуудаст хэрэглэгчийн хүйсийн сонголтыг хийх гэх мэт. Үүнийг VueJs -дээр checkbox -той төстэйгөөр хэрэгжүүлдэг тул CheckBox хичээлийн

<template>
  <div>
    <h2>Form inputs</h2>
    <label>
      <input type="radio"> instagram
    </label>
    <label>
      <input type="radio"> twitter
    </label>    
    <label>
      <input type="radio"> facebook
    </label>    

  </div>
</template>

<script>
export default {
  data () {
    return {
    }
  }
}
</script>

жишээний input тегийн төрлийг radio болгоод програмыг ажлуулан хуудасны ажиллагааг шалгавал

  Нээгдсэн тоо: 388 Төлбөртэй

Өмнөх хичээлүүдээр vue -гийн хувийн $http системийн хувьсагчийг ашиглан серверт өгөгдөл нэмэх post, татан авах get аргуудыг үзсэн. Үүнээс гадна системийн $http хувьсагчид өгөгдлийг засварлах put, өгөгдлийг устгах delete гэдэг аргууд байдаг бөгөөд бидний үзсэн аргуудтай яг адилаар ажилладаг.
Энэ хичээлээр vue-resource сангийн нэг төрлийн обьектуудтай ажилладаг хэрэгслүүдийн талаар авч үзье.

  Нээгдсэн тоо: 858 Төлбөртэй

Javascript дээр бичигдсэн RxJs сан нь програмчлалыг рейктив /reactive/ аргачлалаар боловсруулахад зориулагдсан. RxJs санг ашиглан массив, мөрүүд, тоонууд, промис /promise/, үйл явцууд /event/ гэх мэтийн өгөгдлийн төрлүүдээс гадна дурын синхрон зүйлүүдтэй амархан харьцан ажиллах боломжтой. Стримүүдийг нэгтгэх I хичээлд RxJs санг ашиглан өөр стримүүдийг нэг стримд нэгтгэх аргуудтай танилцаж ба энэ хичээлээр аргуудыг үргэлжлүүлэн авч үзнэ.

concatMap арга

Арга mergeMap аргатай тун адилхан. Аргыг ажиллагааг

Rx.Observable.range(1, 5)
    .concatMap((x, i) => {
        return Rx.Observable.interval(100)
            .take(x)
            .map(c => i)
    })
    .subscribe(createSubscribe('concatMap'));

кодоос харцгаая.

  Нээгдсэн тоо: 605 Төлбөртэй

Асуултын хариултыг үзүүлэх компонентийг Хариултын хувилбарууд хичээлээр хэрэгжүүлэхдээ Quiz компонентийн quiz массивт зөвхөн хариулт хэсгийг тодорхойлоод асуултыг ActiveQuiz компонентод статик байдлаар тавин өгсөн байгаа. Одоо сорилгын төлвийн quiz массивийг бүрэн хэмжээний болгох ажиллагааг хийцгээе. quiz массивт асуултыг оруулая. quiz массивт асуултууд обьектуудийн массив хэлбэрээр тодорхойлогдож байгаа тул

  const [quiz, setQuiz] = useState(
    [      
      {
        question: "Дэлхийд хэдэн улс байдаг вэ?",
        answers: [
          { text: "210", id: 1 },
          { text: "190", id: 2 },
          { text: "250", id: 3 },
          { text: "180", id: 4 },
        ],        
      }
    ])

quiz массивийн обьектод question талбарыг нэмээд түүнд асуултыг оруулсан.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 410

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 503

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 481

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 553

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 613

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 773

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 943

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 907

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1467

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2134

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 955