АУСистем хийцгээе. Хичээл 7

Бид АУСистемийнхээ үндсэн класс, хэрэглэгч болон админ талын скриптүүд, баазаа үүсгээд байгаа. Одоо сайтын хэв буюу темплейт хэсгийг кодлох ажилдаа орох цаг болсон. Ингээд энэ хичээлээр хэрэглэгчийн талын хэсгийн хэвийг үүсгэх ажлыг хийх болно.

Оруулан ирэх файлууд.

Манай системийн хуудаснуудын толгой, хөл хэсгүүд бүх хэсэгт ижилхэн байхаар төлөвлөсөн. Энэ нь бичигдэх кодыг бага болгохын дээр сайтын темплейтийн стандарт хэсгийг хэрхэн боловсруулж ашиглахыг харуулах зорилготой. Сайтын үндсэн хавтаст templates нэртэй хавтас үүсгээд түүн дотроо include нэртэй хавтасыг үүсгэнэ.

include хавтаст сайтын бүх хуудаст ижилхэн байх толгой болон хөл хэсгийг хадгална. Ингэснээр эдгээрийг манай АУСистемийн бүх хэвэнд оруулан ирэх боломжтой болно. include хавтаст header.php нэртэй файл үүсгээд доорх кодыг оруулан өгнө.

<!DOCTYPE html>
<html xmlns="http://www.w3.org/1999/xhtml">
  <head>
    <meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=utf-8" />
    <title><?php echo htmlspecialchars( $results['pageTitle'] )?></title>
    <link rel="stylesheet" type="text/css" href="style.css" />
  </head>
  <body>
    <div id="container">

      <a href="."><img id="logo" src="images/logo.jpg" alt="Сонин мэдээ" /></a>

Энэ код HTML хуудасны эхлэлийг гаргана. meta тегид хуудасны кодчлол utf-8 байхыг заан өгөх хэрэгтэй. Ингэснээр кирил үсгүүдийг зөв харагдуулах болно. Үндсэн (index.php эсхүл admin.php) скриптээс дамжуулах $results['pageTitle'] хувьсагчаар title тегид хуудасны гарчгийг заан өгсөн. Бас style.css хэвийн хүснэгтийн файлыг оруулан ирэхийг заасан байгаа. Хэвийн хүснэгтийн файлыг бид арай хожуу хийн өгөх болно. $results['pageTitle'] хувьсагчийн утгыг htmlspecialchars() функцээр дамжуулан өгч байгааг анхаарна уу. Энэ функц нь (<, >, & гэх мэтийн) HTML-ийн тусгай тэмдэгтүүдийг тэдгээртэй харгалзах (&lt;, &gt; &amp; гэх мэтийн) утгуудаар солин өгдөг. Өмнөх хичээлүүдэд үзсэн Article классын оролтын мэдээлэлд шүүлт хийх, гаралтыг кодлох энэ аргууд нь сайтын аюулгүй байдлыг сайжруулах сайн аргууд байдаг. Бид манай хэвүүдийн бараг бүх өгөгдлүүдийг ийм байдлаар кодлох болно.
Одоо include хавтаст footer.php нэртэй файл үүсгээд доорх кодыг оруулан өгнө.

      <div id="footer">
        Сонин мэдээ &copy; 2015. <a href="admin.php">Сайтын админ</a>
      </div>

    </div>
  </body>
</html>

Дээрх код манай системийн HTML хуудас бүрийг дуусгаж байх юм. Сүүлийн гурван мөрөөр container, body, html дивүүд хаагдаж байгаад анхаарна уу. Бид эдгээр файлуудыг үндсэн хэвийн файлын өмнө ба сүүл хэсэгт оруулж ирснээр хуудсыг бүрдүүлнэ гэдгийг ойлгосон байх.

Нүүр хуудасны хэв homepage.php

Одоо templates хавтас дотроо homepage.php файлыг үүсгээд доорх кодыг оруулан өгөөрэй.

<?php include "templates/include/header.php" ?>

      <ul id="headlines">

<?php foreach ( $results['articles'] as $article ) { ?>

        <li>
          <h2>
            <span class="pubDate"><?php echo date('j F', $article->publicationDate)?></span><a href=".?action=viewArticle&amp;articleId=<?php echo $article->id?>"><?php echo htmlspecialchars( $article->title )?></a>
          </h2>
          <p class="summary"><?php echo htmlspecialchars( $article->summary )?></p>
        </li>

<?php } ?>

      </ul>

      <p><a href="./?action=archive">Мэдээний архив</a></p>

<?php include "templates/include/footer.php" ?>

Энэхүү темплейт нүүр хуудаст мэдээнүүдийг жагсаалт хэлбэрээр гарган ирнэ. Скрипт $results['articles'] хадгалагдаж байгаа Article обьектуудын массивыг циклээр боловсруулж мэдээ бүрийн нийтлэгдсэн огноо, гарчиг, товч агуулгыг хуудаст үзүүлнэ. Мэдээний нэрүүд action=viewArticle параметрыг мэдээний ID -ийг хамтаар үндсэн скриптэд дамжуулах '.' (index.php) холбоос URL -г үүсгэнэ. Ингэснээр хэрэглэгч мэдээний гарчиг дээр даран холбоосоор орон мэдээг бүтнээр нь үзэх боломжтой болно. Үүнээс гадна хэв Мэдээний архивт хандах ("./?action=archive") холбоосыг агуулна. Php кодыг Html дотор оруулах боломжтой байдаг талаар та сайтын PHP хэл хэсгээс мэдсэн гэж найдаж байна.
homepage.php файл болон цаашдаа бүх темплейтүүд PHP include -ийг ашиглан хуудасны толгой болон хөлийг оруулан ирж байгаад анхаарна уу.

Мэдээний архивын хэв archive.php

Мэдээний архивыг үзүүлэх темплейт файлыг templates хавтаст archive.php нэрээр үүсгээд доорх кодыг оруулан өгнө.

<?php include "templates/include/header.php" ?>

      <h1>Мэдээний архив</h1>

      <ul id="headlines" class="archive">

<?php foreach ( $results['articles'] as $article ) { ?>

        <li>
          <h2>
            <span class="pubDate"><?php echo date('j F Y', $article->publicationDate)?></span><a href=".?action=viewArticle&amp;articleId=<?php echo $article->id?>"><?php echo htmlspecialchars( $article->title )?></a>
          </h2>
          <p class="summary"><?php echo htmlspecialchars( $article->summary )?></p>
        </li>

<?php } ?>

      </ul>

      <p>Нийт <?php echo $results['totalRows']?> материалтай.</p>

      <p><a href="./">Нүүр хуудаст буцах</a></p>

<?php include "templates/include/footer.php" ?>

Скрипт нь манай АУСистемд байгаа бүх материалуудыг гаргах хэв. Код homepage.php файлтай бараг ижилхэн. Материалуудын жагсаалтыг нүүр хуудасныхаас өөр хэлбэрээр үзүүлэх үүднээс энд archive гэсэн CSS класс нэмэгдсэн байгаа. Архивт хэдэн жилийн өгөгдлүүд байж болох учраас нийтлэгдсэн огноонд оныг нэмэн оруулсан. Хуудас дээр өгөгдлийн санд байгаа материалуудын нийт тоог $results['totalRows'] элементийг ашиглан үзүүлнэ. Мэдээний архив холбоосын оронд нүүр хуудсын "Нүүр хуудаст буцах" холбоосыг оруулсан.

Мэдээг үзүүлэх хэв viewArticle.php

Хэрэглэгчийн талын сүүлийн темплейт бол хэрэглэгчид мэдээг үзүүлэх хэв юм. Үүний тулд templates хавтастаа viewArticle.php файлыг үүсгээд доорх кодыг оруулан өгнө.

<?php include "templates/include/header.php" ?>

      <h1 style="width: 75%;"><?php echo htmlspecialchars( $results['article']->title )?></h1>
      <div style="width: 75%; font-style: italic;"><?php echo htmlspecialchars( $results['article']->summary )?></div>
      <div style="width: 75%;"><?php echo $results['article']->content?></div>
      <p class="pubDate">Нийтлэгдсэн <?php echo date('j F Y', $results['article']->publicationDate)?></p>

      <p><a href="./">Нүүр хуудаст буцах</a></p>

<?php include "templates/include/footer.php" ?>

Хэв их энгийн кодтой. Энд сонгогдсон материалын гарчиг, товч агуулга, дэлгэрэнгүй агуулга, нийтлэгдсэн огноог гаргаж байгаа. Үүнээс гадна хуудаст нүүр хуудас руу буцах холбоосыг байрлуулсан болно.
Ингээд хэрэглэгчийн талын темплейтүүд бэлэн боллоо. Дараагийн хичээлд бид сервер талуудын хэвүүдийг үүсгэх болно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2059 Бүртгүүлэх

1-р хичээлд сайтын агуулгыг хадгалах баазыг MySql серверт үүсгэн өгсөн болохоор төлөвлөгөөний дагуу articles хүснэгтийг үүсгэх ажлыг эхлэе. Манай өгөгдлийн сан ганцхан хүснэгттэй байна. Цуврал хичээлийн зорилго бол маш энгийн агуулгын удирдах системийг хийх. Том хэмжээтэй олон хүснэгт бүхий систем хийх нь таны цаашдын зорилго болно. Өгөгдлийн санд хандан агуулгыг татан аваад түүнийгээ хэрэглэгчид үзүүлэх, өгөгдлийн сандаа мэдээлэл оруулан засварлах ажиллагаа бол динамик сайтын ажиллагааны үндсэн зарчим. Энэ бүгдийг ойлгоход цуврал хичээлүүд хангалттай мэдлэгийг өгч чадна.

  Нээгдсэн тоо: 4507 Төлбөртэй

Интерфейс гэж юу болох талаар ярихын өмнө Абстракт класс ба аргууд хичээлийг үзэхийг зөвлөж байна. Учир нь абстракт классын талаар ойлгосон байхад интерфейсийг ойлгоход дөхөмтэй байх юм. Яагаад гэвэл интерфейс гэдэг бол бас л абстракт класс. Ойлголтыг дэлгэрэнгүй авч үзье.
Интерфейс гэдгийг зөвхөн абстракт аргуудыг агуулсан абстракт класс гэж ойлгох хэрэгтэй. Зөвхөн абстракт аргуудтай классыг интерфейс гэж нэрлэдэг.

  Нээгдсэн тоо: 1520 Төлбөртэй

Бидэнд манай сайтын агуулгыг хадгалах бааз бий болсон тул PHP кодоо боловсруулах цаг ирлээ. Манай АУС -ийн төрөл бүрийн мэдээллүүдийг хадгалж байх тохиргооны файлаас эхлэе. Энэхүү файлыг манай системийн бусад программууд ашиглах юм. Эхлээд бид веб сервер дээрээ сайтыг байршуулах хавтсаа үүсгэх хэрэгтэй. Би энэ зорилгод G:/mysites/site2/www гэсэн хавтасыг авсан. Учир нь Виртуал хост үүсгэхдээ сонгосон хавтас байгаа юм. Дахин нэг хавтас нээгээд виртуал хостын тохиргоо хийх нь илүүц. Та өмнөх хичээлүүдийг үзсэн бол та ч бас сайтаа байршуулах хавтасаа сонгосон байх. Энэ хавтас манай АУС -ийн бүх файлуудыг агуулах юм. G:/mysites/site2/www хавтас дотроо config.php нэртэй файл үүсгээд доорх кодыг оруулан өгнө.

  Нээгдсэн тоо: 1541 Нийтийн

Манай АУС бараг бэлэн болсон. Сайтын харагдах байдлыг сайжруулах үүднээс бид сайтын үндсэн хавтаст CSS хэвийн хүснэгтийг style.css нэртэйгээр үүсгээд доорх кодыг оруулан өгнө.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 398

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 491

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 470

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 541

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 605

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 603

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 752

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 904

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 884

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1348

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 588

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 823