Php хэлний тухай

PHP (Personal Home Page Tools) гэдэг нь веб сервер дээр HTML хуудас үүсгэхэд зориулагдсан програмчлалын хэл юм. Энэ хэлийг сурснаар та хуудасны тоолуур, зочны хуудас гэх мэт энгийн програмаас хэрэглэгчийн үйлдлийг хянах чадвартай том хэмжээний веб сайтыг зохиох боломжтой. Хэлний бүх боломжийг тайлбарлан бичихэд олон хуудас материал болох хэдий ч хэл нь хэн ч үзэхэд энгийн ойлгомжтой. Өнөөдөр олон мянган програм зохиогчид PHP ашиглаж, сая сая веб сайтууд энэ хэл дээр ажиллаж байна.

Хэлний түүхээс

PHP нь програмчлалын бусад хэлнүүдээс ялгаатай нь хэлийг ямар нэгэн компани эсвэл мундаг програм зохиогч боловсруулаагүй харин Расмус Лердорф гэх жирийн програм зохиогч 1994 онд зохиосон. Хэл зохиосон зорилго нь Расмус өөрийн веб хуудасаа илүү интерактив байдалтай болгох байлаа. Удалгүй Расмус програмчлалын C хэл дээр өгөгдлийн сантай холбогдох боломжтой эхний хувилбарыг гаргасан. Энэ нь хэрэглэгчдэд энгийн веб програм зохиох бололцоог олгосон.
1997 онд веб формтой ажиллах боломжтой PHP/FI 2 (Personal Home Page / Form Interpreter) хувилбар гарсан. Энэ хувилбарыг боловсруулах ажилд нилээд олон хүмүүс оролцон ажилласан байна. Ер нь хэл нь анхнаасаа нээлттэй кодтой байсан нь хэн хүссэн хүн хэлийг боловсронгуй болгох ажилд оролцох боломжийг нээж өгсөн. Эдгээр хүмүүст Зив Сураски (Zeev Suraski), Энди Гутманс (Andi Gutmans) нар нь зүй ёсоор тооцогдоно. Расмус дээрх хүмүүстэй хамтран ажилласны үр дүнд 1998 онд PHP 3 гэсэн албан ёсны хувилбарыг гаргасан. Үүний дараа хэл зохиогчид PHP –г цаашид улам боловсронгуй болгосноор 2000 онд хэлний 4.0 хувилбар гарсан ба эдүгээ хэлний 5.0 хувилбар гараад байгаа билээ.

Яагаад PHP гэж

Perl, ASP гээд веб програмчлалын хэлүүд бий. Тэгвэл яагаад PHP г веб програмчид илүүтэйгээр ашиглаж байна вэ гэсэн асуудал гарна. Энэ асуултын хариу нь дараах үндсэн шалтгаантай. Үүнд

  • Нээлттэй код. PHP нь нээлттэй кодтой (open source) гэдгийг бид мэднэ. Энэ нь хэн хүссэн хүн хэлний анхдагч кодыг үнэгүйгээр авч болно гэсэн үг. Ингэснээр хэлийг хөгжүүлэхэд боловсруулагчдаас гадна програм зохиогчид оролцох боломжийг нээж өгнө.
  • Бүтээмж. Энэ нь програмын хэлний их чухал үзүүлэлт. 3.0 хувилбар хүртэл PHP нь нарийн ажиллагаатай програмын хувьд нилээд удаан ажиллагаатай байсан. Хэлийг байнга сайжруулсны дүнд 4.0, 5.0 хувилбар нь бүтээмжийн хувьд Perl, ASP хэлнүүдтэй өрсөлдөх хэмжээнд хүрснээс гадна маш олон тооны стандарт функцуудтэй болсон нь бүтээмж болон боломжийг улам ихэсгэж өгсөн.
  • Хөрвөх чадвар. Програмын бүтээгдхүүн нь янз бүрийн үйлдлийн системд ажиллах боломжийг хөрвөх чадвар гэнэ. PHP нь ийм боломжтой.
  • Боловсруулах хэрэгсэл. PHP програмыг бичихэд тусгай зориулалтын програм шаардлагагүй. Учир нь програмын код нь жирийн текстэн файл байдаг. Програмын кодыг бичихэд WindowsNotepad харин UnixEmacs байхад хангалттай.
  • Бичлэгийн дүрэм энгийн. PHP програмын бичлэгийн дүрэм нь их энгийн байдгаараа онцлогтой.

Дээрх онцлогууд нь уг хэлийг веб програм зохиогчдын хүрээнд өргөн хэрэглэдэг хэл болоход нөлөөлсөн.

PHP програм хэрхэн ажилладаг вэ?

Бид интернетээр захиа явуулах, хайлт хийж, хоорондоо чатлаж байхдаа эдгээр нь хэрхэн ажилладаг талаар ер нь боддоггүй. Энэ ч аргагүй бид энэ тохиолдолд хэрэглэгч болохоос боловсруулагч биш. Програм зохиогчдын үүрэг нь хэрэглэгчдийн хийж байгаа үйлдлүүдийн нарийн механизмыг тэднээс нууж харин ойлгомжтой эвтэйхэн ажиллах интерфейсыг бий болгох юм. Харин бид одоо програм бичиж сурах гэж байгаа болохоор түүнийг хэрхэн ажилладаг зарчмыг мэдэх хэрэгтэй.
Эхний ээлжинд хэрэглэгчийн болон серверийн програмын хоорондын ялгааг ойлгох хэрэгтэй. PHP нь серверийн програмын хэл юм. Учир нь програм нь бүхэлдээ сервер дээр биелэгдэнэ. PHP нь хөрвүүлэгчтэй (интерпретатор) хэл. Өөрөөр хэлбэл машины кодод хөрвүүлж бие даан ажиллах чадвартай програм үүсгэдэггүй.
Сервер гэдэг нь бусад компьютерт өөрийн боломж (нөөц) ийг ашиглалуулдаг комьпютер гэж ойлгож болно. Сервер нь хэрэглэгчтэй ажиллана.
Хэрэглэгч гэдэг нь серверын боломжийг ашигладаг компьютер. Хэрэглэгч нь серверт (web server) тусгай програмаар боловсруулагддаг шаардлагаар дамжин хандана.
Веб сервер гэдэг нь хэрэглэчдийн шаардлагыг боловсруулах тусгай програм хангамж юм.
PHP програм хэрхэн ажилладагийг жишээн дээр авч үзье. http://www.e-surgalt.com/index.php гэсэн URL -д хэрэглэгч хандсан гэе. Тэгвэл

  • Хэрлэгчийн броузер хаягийг зохих ёсоор боловсруулан шаардлага үүсгээд веб серверт дамжуулна. Веб сервер шаардлагыг уншаад тохирох index.php файлыг олно
  • PHP код биелэгдэнэ.
  • Сервер програмын үр дүнд гарсан HTML кодыг хэрэглэгчийн броузерт буцаана.
  • Броузер кодыг боловсруулан дэлгэцэнд гаргана

Ийм технологийн давуу тал нь хэрэглэгчийн шаардсан хуудасыг сервер дээр програмын аргаар динамик байдлаар гарган авдагт оршино. PHP нь олон төрлийн өгөгдлийн сантай ажиллах боломжтой байдаг болохоор хуудасыг үүсгэх материалуудыг санд хадгалана. Одоо ихэнх веб сайтууд дээрх технологийг ашиглан ажилладаг.

Шаардлагатай програм хангамж

PHP хэлийг сурахад бидэнд веб сервер болон PHP хөрвүүлэгч хэрэгтэй. Веб сервер нь заавал алслагдсан тусгай сервер байх албагүй. Хэлийг судлах явцад та заавал интернетэд холбогдох хэрэггүй. Тэгэхээр бид өөрийн компьютераа веб сервер, хэрэглэгч компьютер болгоно. Ийм шаардлагыг бүрэн хангах програм бол XAMPP пакет юм. Энэ пакет нь таны компьютерт PHP –г судлахад шаардлагтай бүх програмыг суулгаж өгнө. Пакетыг (http://www.apachefriends.org/en/xampp.html) татан авч болно. Аль болох сүүлийн хувилбар байвал сайн. Пакет нь Apache веб сервер, PHP хөрвүүлэгч, MySql баазыг багтаасан байдаг. Компьютерт локал веб сервэр суулгах. Үүнээс гадна PHP кодыг бичих редактор хэрэгтэй. Энэ зорилгод Notepad байхад хангалттай.
PHP нь хэрэглэгчид HTML код буцаадаг гэж дээр дурдсан. Иймээс та HTML-ийн талаар тодорхой ойлголттой байх хэрэгтэй. HTML-ийн талаар үзэхийг хүсвэл HTML хэлний хичээлүүдээс үзэж болно.

Санамж. Текстэд илүү код оруулдаг WordPad гэх мэтийн програмыг редактораар ашиглах нь кодын ажиллагаанд нөлөөлж болохыг анхааруулъя.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2216 Нийтийн

Бид АУСистемийнхээ үндсэн класс, хэрэглэгч болон админ талын скриптүүд, баазаа үүсгээд байгаа. Одоо сайтын хэв буюу темплейт хэсгийг кодлох ажилдаа орох цаг болсон. Ингээд энэ хичээлээр хэрэглэгчийн талын хэсгийн хэвийг үүсгэх ажлыг хийх болно.

Оруулан ирэх файлууд.

Манай системийн хуудаснуудын толгой, хөл хэсгүүд бүх хэсэгт ижилхэн байхаар төлөвлөсөн. Энэ нь бичигдэх кодыг бага болгохын дээр сайтын темплейтийн стандарт хэсгийг хэрхэн боловсруулж ашиглахыг харуулах зорилготой. Сайтын үндсэн хавтаст templates нэртэй хавтас үүсгээд түүн дотроо include нэртэй хавтасыг үүсгэнэ.

  Нээгдсэн тоо: 4448 Төлбөртэй

Интерфейс гэж юу болох талаар ярихын өмнө Абстракт класс ба аргууд хичээлийг үзэхийг зөвлөж байна. Учир нь абстракт классын талаар ойлгосон байхад интерфейсийг ойлгоход дөхөмтэй байх юм. Яагаад гэвэл интерфейс гэдэг бол бас л абстракт класс. Ойлголтыг дэлгэрэнгүй авч үзье.
Интерфейс гэдгийг зөвхөн абстракт аргуудыг агуулсан абстракт класс гэж ойлгох хэрэгтэй. Зөвхөн абстракт аргуудтай классыг интерфейс гэж нэрлэдэг.

  Нээгдсэн тоо: 2472 Төлбөртэй

Өнөөдөр бид дадлагын хичээлээ обьект хандалтад программчлалын суурь ойлголтын нэг болох өвлөх зарчмаар үргэлжлүүлнэ. Өвлөх (Inheritance) гэж юу вэ? Өмнө нь үүсгэсэн байсан классын бүх арга болон шинжүүдийг дараагийн класс өвлөн авах боломж юм. Энэ тохиолдолд өмнө нь үүсгэсэн классыг "эцэг" харин түүнээс өвлөлт хийж байгааг "хүүхэд" гэж нэрлэдэг талаар Өвлөх (Inheritance) зарчим хичээлд үзсэн. Иймд механизмын талаар энд дэлгэрүүлж үзэлгүйгээр шууд дадлагын даалгавартаа орцгооё.

  Нээгдсэн тоо: 3688 Бүртгүүлэх

Програмчлалын бүхий л хэлнүүдэд операторууд байдаг. Үнэн хэрэгтээ бид өмнөх хичээлүүдэд операторуудыг ашиглаж байсан хэдий ч эдгээрийн тухай дурдаагүй билээ. Оператор ашиглах нь бидний өдөр тутам ашигладаг арифметик үйлдлүүдтэй төстэй болохоор онцын хүндрэлгүй зүйл.

Оператор – шинэ утга гаргахын тулд ашигладаг хэлний бүтэц юм.

Шийдэх асуудлаасаа хамаарч операторууд нь харьцуулах, арифметик, логик, мөрийн гэх мэт олон төрөл байдаг. Операторыг хэрэглэж байгаа утгуудыг операнд гэдэг. Жишээ нь

$num=CASH-3; энд ( = ) тэнцүү болон ( - ) хасах тэмдгүүд нь операторууд $num, CASH, 3 нь операндууд болно.

Илэрхийлэл гэдэг нь оператор болон операндуудын нийлсэн бичлэг юм.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 312

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 410

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 356

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 452

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 528

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 524

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 628

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 725

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 761

 
Энэ долоо хоногт

илэрхийллийг хялбарчил.

Нээгдсэн тоо : 751

 

Нээгдсэн тоо : 809

 

Задаргааны сүүлээсээ 3 дахь гишүүний бином коэффициент 45 бол задаргааны 6-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 661