Компьютерт локал веб сервер суулгах

Веб сайт хийж сурахын тулд танд веб сервер хэрэгтэй болно. Сурахын тулд хостинг худалдаж авах нь мэдээж зохимжгүй. Нилээд сайн дадлагажиж байгаад дараа нь сайтаа хийснийхээ дараа интернетэд байрлуулахдаа хостинг авсан нь хэмнэлттэй. Тэгвэл сайтын ажиллагааг хаана туршин зүгшрүүлэх вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Үүнийг бид өөрийн компьютераа веб сервер болгон ашиглах замаар хийж болно. Энэ зорилгод XAMPP пакет бүрэн нийцнэ. Энэ тухай би Php хичээлийн эхэнд дурдсан байгаа. Сайтын хэрэглэгчид пакетыг хэрхэн суулгах талаар нилээд асууж байгаа тул энэхүү постыг орууллаа.

Пакетыг https://www.apachefriends.org/index.html хаягаар ороод сүүлийн хувилбарыг татан аваарай. Татан авахдаа өөрийн машины үйлдлийн системд тохирохыг авах хэрэгтэй. Энэ пакет нь таны компьютерыг веб сервер байдлаар ашиглахад шаардлагатай программ хангамжууд болох MySQL, Apache, FileZilla, Php интерпретатор зэргийг бүгдийг агуулан нэг суулгалтаар бүгдийг суулгадагаараа илүү давуу талтай.
Татан авсан файл xampp-....-installer.exe хэлбэрийн нэртэй байх ёстой. За ингээд компьютераа локал веб сервер болгоцгооё. Энэ ажил их амархан ердөө л хэдхэн алхам.

1-р алхам. Файлын нэр дээрээ хоёр даралт хийн суулгагчийг ажиллуулна.

Анхдагч тохиргоогоор веб серверийг C:\ диск дээр суулгадаг. Хэрвээ та хүсвэл суулгах замыг өөрчлөн өгч болно. Суулгах хавтсыг сонгосон бол Install товчийг дарна.

2-р алхам. Программ серверт шаардлагатай файлуудыг задалж эхлэнэ.

3-р алхам. Хэрэгтэй файлуудыг задалж дуусаад дэлгэц дээр хар цонх нээгдэнэ.

Desktop дээр shortcut (ажлын дэлгэц дээрээс программыг ажиллуулах товч) хэрэгтэй бол "y" оруулаад Enter товчийг дарна.

4-р алхам. Таниас XAMPP пакетыг суулгах хавтасаа зөв сонгосон эсэхийг лавлана.

Хавтасыг зөв сонгосон бол энд "y" оруулаад Enter товчийг дарна. Ямар нэгэн эргэлзээ эсхүл буруу зүйл хийсэн бол эндээс "x" товчийг даран гарч болно.

5-р алхам. Дараагийн цонх бол XAMPP -ийн ердийн эсхүл хялбаршуулсан хувилбарын сонголт хийхийг лавлана.

Бид компьютерын хатуу диск дээр суулгаж байгаа тул энд Enter дарахад л болно.

6-р алхам. Пакетыг суулгах явцыг үзүүлсэн цонх.

цааш үргэлжлүүлэхийн тулд Enter товчийг дарна.

7-р алхам. Цагийн бүсийн сонголтын дэлгэц гарч ирнэ.

Системийн цагаар бүсийг автоматаар тодорхойлох тул Enter дарна.

8-р алхам. Гарч ирэх цонхноос XAMPP -ийн төрөл бүрийн үйлдлийг дуудах боломжтой.

Энд бид "x" сонголтыг хийгээд гарч болно.
Одоо ажлын дэлгэц /Desktop/ дээрээс товчийг даран XAMPP -ийн хяналтын самбарыг дуудна.

Хэрвээ та программуудыг сервис хэлбэрээр ажлуулахыг хүсвэл Svc -ийг зөвлөөд ажлуулах программын харалдаа орших Start товчийг даран

Программууд ажиллаж эхэлсэн бол харалдаа товчны нэрүүд Stop болж өөрчлөгдөнө.
Apache, MySql ажиллаж байхад ер нь хангалттай. Программуудыг сервис байдлаар ачааллахаар заасан бол компьютер асахад шууд ажилладаг. Иймд сайтын ажлаа хийх үедээ Apache, MySql -ийг ачааллаад байсан ч болно.
Сервер ажиллаж байгаа эсэхийг шалгахын тулд интернет хөтөчөө нээгээд хаягийн мөрөн http://localhost гэж бичээд Enter дарахад

дэлгэц нээгдэнэ. Энэ бол таны сервер амжилттай суугдан ажиллаж байна гэсэн үг. Энэ хуудас дээр та серверт суугдсан программуудын талаар мэдээллүүд, нууцлал, өгөгдлийн санг удирдах гээд олон төрлийн мэдээлэл болон тохиргоог хийх боломжтой. Өөрийн компьютерт локал сервер суулган ажиллагааг шалгасан тул сайт хийх ажилдаа ороход бэлэн боллоо. Локал веб серверт шинээр сайт үүсгэхийн тулд C:\xampp\htdocs\ хавтаст сайтын нэр бүхий хавтасыг шинээр үүсгэнэ. Жишээ болгоод blog гэсэн хавтас үүсгэе. Хэрвээ та серверийг C -гээс өөр диск дээр суулгасан бол тохирох дискний xampp\htdocs\ хавтаст шинээр хавтас үүсгэх хэрэгтэйг сануулъя. Шинэ сайтын хавтаст /blog/ дотор тестийн зориулалттай

<?php
echo 'Hello world!';
?>

агуулга бүхий файлыг үүсгээд index.php гэсэн нэрээр хадгална. Дараа нь хөтөч программыг нээгээд хаягийн мөрөнд http://localhost/blog/ бичин өгөөд Enter дарна. Бүх зүйлийг зөв хийсэн бол та доорх зурагт үзүүлсэн хуудаст шилжинэ.

Энэ нь таны сервер php скриптыг ажиллуулна гэдгийг харуулж байгаа юм. Одоо сайтын PHP хэл дээр бичигдсэн кодыг шалгах цаашлаад өөрийн компьютерт сайтын локал хувилбарыг үүсгэх боломжтой боллоо.  

Санамж: Энд ашигласан зургууд нилээд өмнөх хувилбарынх ч гэсэн зөрүү их гарахгүй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3106 Нийтийн

Обьект хандалтад программчлалын класст тогтмолыг хэрхэн зарлах, тогтмолууд ямар хэрэгтэй, процедур хандалтад PHP -д зарлагдсан тогтмолуудаас юугаараа ялгаатай талаар энэ хичээлээр авч үзье. PHP -д тогтмол утгууд гэх ойлголт байдаг бөгөөд тэдгээрийг define түлхүүр үгээр зарлан өгдөг гэдгийг санаж байгаа байх.

  Нээгдсэн тоо: 1885 Төлбөртэй

Ихэнх эхлэн суралцагчид Cookie гэдгийг маш нарийн ойлголт гэж үзснээс болоод түүнийг бараг ашигладаггүй. Энэ хичээлээр бид Cookie –г үүсгэж, засварлаж устгаж сурах болно.
Cookie гэдэг нь хэрэглэгчийн броузерын тохиргоонд хадгалагдах багахан хэмжээний өгөгдөл юм. Ихэнхдээ Cookie –г хэрэглэгчийн талаарх мэдээллийг хадгалахад (логин паспорт гэх мэт) ашигладаг. Ингэснээр баазад дахин хандалт үүсгэхгүй өгөгдлийг авах хурд өндөр зэрэг олон давуу талтай. Гэхдээ зарим броузер Cookie –г дэмждэггүй бас хэрэглэгч Cookie ашиглахыг хаасан байдаг тул энэ механизмд хэт их найдлага тавих хэрэггүй. Internet Explorer-ийн анхдагч тохиргоо нь Cookie ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Cookie ашиглах тохиргоог та өөрийн броузерын тохиргооны аюулгүй байдал хэсэгт хийж болно.

  Нээгдсэн тоо: 2533 Төлбөртэй

Өнөөдөр бид дадлагын хичээлээ обьект хандалтад программчлалын суурь ойлголтын нэг болох өвлөх зарчмаар үргэлжлүүлнэ. Өвлөх (Inheritance) гэж юу вэ? Өмнө нь үүсгэсэн байсан классын бүх арга болон шинжүүдийг дараагийн класс өвлөн авах боломж юм. Энэ тохиолдолд өмнө нь үүсгэсэн классыг "эцэг" харин түүнээс өвлөлт хийж байгааг "хүүхэд" гэж нэрлэдэг талаар Өвлөх (Inheritance) зарчим хичээлд үзсэн. Иймд механизмын талаар энд дэлгэрүүлж үзэлгүйгээр шууд дадлагын даалгавартаа орцгооё.

  Нээгдсэн тоо: 5866 Нийтийн

Өгөгдөл, дэд программууд (процедур, функцууд) тэдгээрийн боловсруулалтууд хоорондоо холбоо багатай байдаг процедур программчлалын үзэл санааны хөгжлийн үр дүнд обьект хандалтад программчлал үүссэн. ОХП -ын зарчмыг анхлан дэвшүүлсэн программчлалын хэл бол Норвегийн эрдэмтэн Оле-Йохан Далийн (Ole-Johan Dahl) боловсруулсан Симула (Simula) байсан юм. 1967 онд гарсан энэхүү хэлэнд обьект, класс, виртуал аргууд гэх мэтийн дэвшилтэд санаануудыг гарган тавьсан боловч тэр үедээ эдгээрт нэг их анхаарал хандуулаагүй өнгөрчээ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 363

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 454

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 433

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 505

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 575

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 568

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 709

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 843

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 838

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1581

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 693

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 770