ОХП -ын дадлагын ажил 4

Обьект хандалтад программчлалын дадлагын 4-р хичээлээр PHP -н онцгой тохиолдолын боловсруулалтыг өмнөх дадлагын ажлуудад хийгдсэн жишээн дээр хэрэгжүүлэх болно. Иймээс дадлагын ажлыг эхлэхийн өмнө танд Онцгой тохиолдол хичээлийн материалтай танилцахыг зөвлөх байна. Түүнээс гадна өмнөх дадлагын ажлуудыг 1-р ажил, 2-р ажил, 3-р ажил хичээлүүдээс үзэх боломжтой.

Дээрх материалуудтай танилцсан бол шууд даалгавартаа орцгооё.

  1. Users классын конструкторын бүх параметрүүдэд анхдагч утгуудаар ("") хоосон утгыг олгох
  2. Users классын конструкторт шаардлагатай өгөгдлүүдийг шалгах онцгой тохиолдолын боловсруулагчийг оруулах
  3. Онцгой тохиолдолыг баригчийг тодорхойлон хөтөчид алдааны мэдээллийг үзүүлэх
  4. Ямар нэгэн параметргүй Users классын хувийг үүсгэх

Энд өмнөх дадлага дээр боловсруулсан классыг ашиглан түүнд онцгой байдлын боловсруулагчийг нэмэн оруулбал доорх код гарна.

<?php
class Users{
    public $name;
    public $login;
    public $password;
    
    // конструкторыг үүсгэн анхдагч утгуудыг өгөх
    // онцгой тохиолдолыг барих
    function __construct($name="", $login="", $password=""){
        try{
            if($name == "" or $login == "" or $password == "")
                throw new Exception("Өгөгдөл дутуу байна!");
                
            $this->name = $name;
            $this->login = $login;
            $this->password = $password;
        }catch(Exception $e){
            echo $e->getMessage();
        }    
    }

    // clone аргыг үүсгэх
    function __clone(){
        $this->name = "Дулмаа";
        $this->login = "dulam";
        $this->password = "qwert";    
    }
    
    // getInfo() арга
    function getInfo(){
        echo "<p>Name: ".$this->name."<br>";
        echo "Login: ".$this->login."<br>";
        echo "Password: ".$this->password."<br>";
    }
}
// классын хувиудыг үүсгэхдээ конструкторт ямарч өгөгдөл дамжуулахгүй
$user1 = new Users();
// getInfo() аргыг дуудах
$user1->getInfo();

$user2 = new Users("Дорж", "dorj", "321");
// getInfo() аргыг дуудах
$user2->getInfo();

$user3 = new Users("Солонго", "soko", "456");
// getInfo() аргыг дуудах
$user3->getInfo();

//объект $user4 бол $user3 объектын хуулбар
$user4 = clone $user3;
// getInfo() аргыг дуудах
$user4->getInfo();
?>

Кодыг ажлуулбал $user1 хувийг үүсгэх үед "Өгөгдөл дутуу байна!" гэсэн мэдээлэл өгөөд $user1->getInfo() аргыг дуудахад шинжүүд бүгд хоосон утгатай байна. Бусад хувиуд дээр онцгой байдлын боловсруулагч ажиллахгүй тул өмнөх ажлуудынхтай ижил үр дүнг өгнө. Конструкторт шинжүүдэд анхдагч утга өгөх нь функцийн параметрт анхдагч утга өгөхтэй яг ижилхэн. function __construct($name="", $login="", $password="") Үүний дараа бид онцгой тохиолдолыг барих try блокийг эхлүүлсэн байгаа. Энд параметрүүдийн аль нэг нь л хоосон утгатай байвал онцгой байдлын боловсруулагч Exception классын шинэ хувийг үүсгээд түүний конструкторт мэдээллийг параметрээр дамжуулна. Боловсруулагч catch(Exception $e) блокт дамжуулсан мэдээллээ үзүүлнэ. Хэрвээ параметрүүд утгатай байвал онцгой тохиолдолыг баригч ажиллахгүй бүх зүйл хэвийн горимоор ажиллах юм.
Энд бас нэгэн зүйлийг хэлэхэд бид Exception классаас өөрийн классыг өвлүүлэн авч болно. Ингэснээр бид өөрийн онцгой тохиолдолыг боловсруулагчийг бий болгох боломжтой. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэхийг жишээгээр үзүүлбэл:

<?php
// Exception классаас өвлөгдсөн nameException классыг үүсгэх
class nameException extends Exception{
    function __construct($message){
        $message= "name " . $message;
        // эцэг классын конструкторыг дуудахгүй бол боловсруулагч ажиллахгүй
        parent::__construct($message);
    }
}
// Exception классаас өвлөгдсөн loginException классыг үүсгэх
class loginException extends Exception{
    function __construct($message){
        $message= "login " . $message;
        // эцэг классын конструкторыг дуудахгүй бол боловсруулагч ажиллахгүй
        parent::__construct($message);
    }
}
// Exception классаас өвлөгдсөн passwordException классыг үүсгэх
class passwordException extends Exception{
    function __construct($message){
        $message= "password " . $message;
        // эцэг классын конструкторыг дуудахгүй бол боловсруулагч ажиллахгүй
        parent::__construct($message);
    }
}

class Users{
    public $name;
    public $login;
    public $password;
    
    // конструкторыг үүсгэн анхдагч утгуудыг өгөх
    // онцгой тохиолдолыг барих
    function __construct($name = "", $login = "", $password = ""){
        // параметр бүрд өөрийн боловсруулагчийг хэрэглэнэ
        try{
            if($name == "")
                throw new nameException("параметрийг оруулна уу!");    
            $this->name = $name;
            
            if($login == "")
                throw new loginException("параметрийг оруулна уу!");
            $this->login = $login;
            
            if($password == "")
                throw new passwordException("параметрийг оруулна уу!");
            $this->password = $password;
            
        }catch(nameException $e){
            echo $e->getMessage();
        }catch(loginException $e){
            echo $e->getMesage();
        }catch(passwordException $e){
            echo $e->getMessage();
        }
    }
    
    // getInfo() арга
    function getInfo(){
        echo "<p>Name: ".$this->name."<br>";
        echo "Login: ".$this->login."<br>";
        echo "Password: ".$this->password."<br>";
    }
}
// классаас $user1 хувийг үүсгэхдээ нууц үгийг дамжуулааагүй тул password параметрийг оруулна уу! гэсэн мэдээлэл өгнө
$user1 = new Users("Бат", "bataa");
// getInfo() аргыг дуудах
$user1->getInfo();

$user2 = new Users("Дорж", "dorj", "321");
// getInfo() аргыг дуудах
$user2->getInfo();

$user3 = new Users("Солонго", "soko", "456");
// getInfo() аргыг дуудах
$user3->getInfo();
?>

try{} catch{} бүтэц бол алдаа боловсруулагч биш гэдгийг сануулъя. Энэ бол онцгой тохиолдолыг баригч юм. Кодод алдаа гарах магадлалыг бууруулах зорилгоор ашигладаг бүтэц. Өөрөөр хэлбэл кодын найдвартай ажиллагааг хангах бүтэц гэж үзэж болно. Бүтцийг яг шаардлагатай гэсэн газраа л ашиглахгүй бол кодын уншихад хүндрэл үүсгэх талтай байдгийг сануулъя.
Обьект хандалтад программчлалыг бодит жишээнд ашиглахыг АУСистем хийцгээе цуврал хичээлүүдээс үзээрэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1524 Төлбөртэй

Бидэнд манай сайтын агуулгыг хадгалах бааз бий болсон тул PHP кодоо боловсруулах цаг ирлээ. Манай АУС -ийн төрөл бүрийн мэдээллүүдийг хадгалж байх тохиргооны файлаас эхлэе. Энэхүү файлыг манай системийн бусад программууд ашиглах юм. Эхлээд бид веб сервер дээрээ сайтыг байршуулах хавтсаа үүсгэх хэрэгтэй. Би энэ зорилгод G:/mysites/site2/www гэсэн хавтасыг авсан. Учир нь Виртуал хост үүсгэхдээ сонгосон хавтас байгаа юм. Дахин нэг хавтас нээгээд виртуал хостын тохиргоо хийх нь илүүц. Та өмнөх хичээлүүдийг үзсэн бол та ч бас сайтаа байршуулах хавтасаа сонгосон байх. Энэ хавтас манай АУС -ийн бүх файлуудыг агуулах юм. G:/mysites/site2/www хавтас дотроо config.php нэртэй файл үүсгээд доорх кодыг оруулан өгнө.

  Нээгдсэн тоо: 2609 Төлбөртэй

Өнөөдөр бид дадлагын хичээлээ обьект хандалтад программчлалын суурь ойлголтын нэг болох өвлөх зарчмаар үргэлжлүүлнэ. Өвлөх (Inheritance) гэж юу вэ? Өмнө нь үүсгэсэн байсан классын бүх арга болон шинжүүдийг дараагийн класс өвлөн авах боломж юм. Энэ тохиолдолд өмнө нь үүсгэсэн классыг "эцэг" харин түүнээс өвлөлт хийж байгааг "хүүхэд" гэж нэрлэдэг талаар Өвлөх (Inheritance) зарчим хичээлд үзсэн. Иймд механизмын талаар энд дэлгэрүүлж үзэлгүйгээр шууд дадлагын даалгавартаа орцгооё.

  Нээгдсэн тоо: 1777 Төлбөртэй

Интернет сайтад зочлоход тоолуур, төрөл бүрийн график гэх мэт зүйлүүд их байдаг. Эдгээрийн гол онцлог нь динамик байдлаар ажиллаж байдагт байгаа юм. Энэ хичээлээр бид PHP –гээр динамик зургуудыг хэрхэн үүсгэх талаар авч үзэх болно.
Зураг гэдэг нь цэг бүр нь тодорхой өнгийг агуулж байгаа цэгүүдийн олонлог юм. Өөр хоорондоо шахалтын түвшин, чанар гэх мэт үзүүлэлтээрээ ялгаатай зургийн олон форматууд байдаг. Гэхдээ интернтэд GIF (Graphic Interchange Format), JPEG (Joint Photographic Experts Group), PNG (Portable Network Graphics) гэсэн форматуудыг голлон ашигладаг. Ямар зургийг үзүүлэхээс хамаарч форматыг сонгодог. Олон өнгөний хослолтой фото зургуудад JPEG форматыг ашигладаг бол өнгө багатай жижиг (товч, баннер г.м) зургуудад GIF болон PNG форматыг голлон ашиглах жишээтэй.

  Нээгдсэн тоо: 3746 Нийтийн

Ямар ч хэлийг судлахын өмнө бичлэгийн дүрэмтэй танилцах хэрэгтэй. Програмын хэлийг үзэж эхлэхэд бараг уламжлал болсон жишээнээс эхэлье. Энэ нь мэдээж “Hello, Word!” үгийг броузерын дэлгэцэнд гаргах юм. Текстэн редактораа нээгээд доорх жишээг оруулаад файл (жишээ нь hello.php) болгон хадгална.

<?php
echo"Hello, World!";
?>

Файлаа веб серверийнхээ үндсэн хавтаст шилжүүлэн хуулаад веб броузерынхаа хаягийн мөрөнд http://localhost/hello.php гэж бичээд Enter дарна.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 418

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 507

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 489

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 556

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 626

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 615

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 782

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 965

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 915

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1473

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2140

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 958