АУСистем хийцгээе. Хичээл 2

1-р хичээлд сайтын агуулгыг хадгалах баазыг MySql серверт үүсгэн өгсөн болохоор төлөвлөгөөний дагуу articles хүснэгтийг үүсгэх ажлыг эхлэе. Манай өгөгдлийн сан ганцхан хүснэгттэй байна. Цуврал хичээлийн зорилго бол маш энгийн агуулгын удирдах системийг хийх. Том хэмжээтэй олон хүснэгт бүхий систем хийх нь таны цаашдын зорилго болно. Өгөгдлийн санд хандан агуулгыг татан аваад түүнийгээ хэрэглэгчид үзүүлэх, өгөгдлийн сандаа мэдээлэл оруулан засварлах ажиллагаа бол динамик сайтын ажиллагааны үндсэн зарчим. Энэ бүгдийг ойлгоход цуврал хичээлүүд хангалттай мэдлэгийг өгч чадна.

Материалыг бүртгэлтэй хэрэглэгч үзнэ.

how_to_regБүртгүүлэх

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2541 Төлбөртэй

Өнөөдөр бид дадлагын хичээлээ обьект хандалтад программчлалын суурь ойлголтын нэг болох өвлөх зарчмаар үргэлжлүүлнэ. Өвлөх (Inheritance) гэж юу вэ? Өмнө нь үүсгэсэн байсан классын бүх арга болон шинжүүдийг дараагийн класс өвлөн авах боломж юм. Энэ тохиолдолд өмнө нь үүсгэсэн классыг "эцэг" харин түүнээс өвлөлт хийж байгааг "хүүхэд" гэж нэрлэдэг талаар Өвлөх (Inheritance) зарчим хичээлд үзсэн. Иймд механизмын талаар энд дэлгэрүүлж үзэлгүйгээр шууд дадлагын даалгавартаа орцгооё.

  Нээгдсэн тоо: 2136 Бүртгүүлэх

Удирдах операторууд нь програмд чухал үүрэг гүйцэтгэнэ. Эдгээрийг ашиглахгүйгээр ямар нэгэн томоохон програм бичнэ гэж байхгүй. Удирдах операторуудыг дотор нь нөхцөлт, давтагдах (цикл), нөхцөлт биш гэж 3 ангилж болно. Операторуудын тусламжтайгаар програм нь ажиллагаандаа өөрчлөлт оруулах, нэг ижил үйлдлийг давтан хийх эсвэл програмын ажиллагааг зогсоох хүртэл үйлдлүүдийг бие даан хийх боломжтой. Энэ сэдвийг сайн ойлгох нь програм зохиох цаашдын ажиллагаанд их үүрэгтэй.

Нөхцөлт оператор

Нөхцөлт оператор нь тодорхой нөхцлөөс хамаарч програмын ажиллагааны цаашдын үргэлжлэх боломжийг (зам) сонгох хэрэгсэл юм. Жишээ нь бид өдөр бүр цахим шуудангаа шалгахын өмнө хэрэглэгчийн ID, нууц үгээ оруулж өгдөг шүү дээ. Хэрэглэгчийн оруулсан мэдээллийг цахим шуудангийн програм шалгаад хэрвээ мэдээлэл үнэн бол шуудангийн хайрцагт нэвтрүүлж харин мэдээлэл буруу бол дахин оруулахыг шаарддаг. Энэ бол нөхцөлт операторыг ашиглаж байгаа тод жишээ юм.

  Нээгдсэн тоо: 3141 Төлбөртэй

Веб сайтад хэрэглэгчийн оруулсан мэдээллийн зөв эсэхийг шалгах ажил олон гардаг. Ийм асуудлыг мөрийн функцуудээр шийдвэрлэх нь нилээд хүндрэлтэй ажил болно. Тэгэхлээр ийм төрлийн ажиллагаанд хамгийн үр дүнтэй шийдэл нь тогтмол илэрхийлэл буюу (regular expression) ашиглах явдал юм. Эхэндээ тогтмол илэрхийлэл нь танд их ойлгомжгүй мэт санагдаж болох боловч маш бага хэмжээний мэдлэгийн хүрээнд олон хүнд асуудлуудлыг шийдвэрлэж болно.

Тогтмол илэрхийлэл.

Тогтмол илэрхийлэл гэдэг нь текстэн мөр юм. Тусгай тэмдэгтүүдээр үүсгэсэн хэвээр (шаблон) мөр дотор хэвэнд тохирох хэсгийг хайдаг. PHP –д POSIX, PCRE гэсэн хоёр төрлийн тогтмол илэрхийллийг ашигладаг. Бид хичээлээр POSIX төрлийг авч үзнэ. Тогтмол илэрхийллийг хэрхэн үүсгэдэг талаар үзэхийн өмнө хэвийн (шаблон) тухай ойлголттой танилцъя.
Хэв гэдэг ойлголт нь зөвхөн програмчлалын хэлэнд байдаг ойлголт биш. Жишээ нь бид php суулгасан директорт ороод хайлт хийх (F3) товчийг дараад php гэж бичээд хайлт хийхэд нэрэнд нь php гэсэн үг орсон бүх файлуудыг гаргаж ирдэг. Энд бид хэв (шаблон) үүсгэж өгсөн гэсэн үг. Одоо хайлтын нөхцлөө нарийвчилъя. Хэрвээ бид хайлт хийхдээ php? бичиж өгвөл энэ нь хайж байгаа файлын нэр нь php гэж эхлээд араас нь дурын тэмдэгтүүд байж болохыг заасан хэв болж байгаа болно. Ерөнхийдээ ийм зарчмаар PHP -д хэвийг үүсгэж өгдөг.

  Нээгдсэн тоо: 8869 Нийтийн

Хичээлээр бид PHP хэлний үндсэн ойлголтууд болох хувьсагч, тогтмолуудын талаар авч үзнэ. Эдгээрийг сайн ойлгохгүйгээр програм бичнэ гэдэг хүндрэлтэй. Та ямар нэгэн програмчлалын хэл мэддэг гэсэн ч энэ хичээлийг үзээрэй. Учир нь PHP хэлэнд өгөгдөлтэй ажиллах онцлогууд байдаг.

Хувьсагч

Програмчлалын ямарч хэлэнд програмын ажиллагааны явцад өөрчлөгдөж байдаг өгөгдлийг хадгалах хэрэгсэл байдаг. Эдгээр нь хувьсагчид юм. Хувьсагч нь нэр болон утгаар тодорхойлогдоно.
Хувьсагч - өгөгдөл хадгалах хэрэгсэл.
Хувьсагчийн тухай илүү сайн ойлгохын тулд жишээ авч үзье.

<?php
   $number=5;                   // хувьсагчид 5 гэсэн утга олгож байна.
   $number=2*$number;           // $number хувьсагчийн утгыг 2 үржүүлнэ
   echo $number;                // $number хувьсагчийн утгыг үзүүлнэ
?>

Жишээнд $number нэртэй хувьсагчид (=) тэмдгийг ашиглан 5 гэсэн утгыг олгосон байна. Хувьсагч нь утга хадгалаад зогсохгүй тэдгээрийг өөрчилж болно. Хоёрдугаар мөрөнд $number хувьсагчийн утгыг хоёр дахин өсгөж байна. Хувьсагчийн утгыг үзүүлэхдээ түүнийг нэрийг ашиглаж байна.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 367

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 458

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 438

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 514

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 581

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 574

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 714

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 853

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 846

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1421

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 744

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 248