Класс доторх тогтмолууд

Обьект хандалтад программчлалын класст тогтмолыг хэрхэн зарлах, тогтмолууд ямар хэрэгтэй, процедур хандалтад PHP -д зарлагдсан тогтмолуудаас юугаараа ялгаатай талаар энэ хичээлээр авч үзье. PHP -д тогтмол утгууд гэх ойлголт байдаг бөгөөд тэдгээрийг define түлхүүр үгээр зарлан өгдөг гэдгийг санаж байгаа байх.

<?php
    define(ТОГТМОЛ, утга);
?>

Тогтмолуудын нэрийг голдуу том үсэг, тоо оруулан өгдөг гэдгийг сануулъя. Энэ талаар Хувьсагч , тогтмол , өгөгдлийн төрлүүд хичээлээс үзээрэй.
Харин PHP -н обьект хандалтад программчлалд тогтмолыг const гэсэн түлхүүр үгийн тусламжтайгаар зарлан өгдөг. Жишээ нь

<?php
class Person{
    const HANDS = 2;
}
?>

Энд ч бас PHP Coding Standard дүрмийг баримтлан тогтмолын нэрийг том үсгээр өгнө. Класс дотор зарлагдсан тогтмолууд зөвхөн классынх байдаг. Өөрөөр хэлбэл классаас үүсгэсэн обьектуудад харьяалагдахгүй гэсэн үг. Тогтмолд

<?php
class Person{
    const HANDS = 2;
}
$obj = new Person();
$obj->HANDS; // Тогтмолд ингэж хандаж болохгүй!!!
?>

дээрх байдлаар хандах боломжгүй. Хэрвээ бидэнд классын тогтмолд хандах шаардлага гарвал үүнийг хоёр аргаар гүйцэтгэх боломжтой.  

1. Классын код дотроос тогтмолд хандахдаа  

<?php
class Person{
    const HANDS = 2;
}
echo ("Хүн ".Person::HANDS." гартай");
?>

классын нэрийг өгөөд араас нь хоёр тодорхойлох цэг бичээд дараа нь тогтмолын нэрийг өгөх дүрмийг ашиглана.

2. self түлхүүр үгийг ашиглан тогтмолд хандах. Жишээ нь классын аргаас тогтмолд хандая гэвэл

<?php
class Person{
    const HANDS = 2;
    function echoHands(){
        echo (self::HANDS);
    }
}
?>

Энд $this түлхүүр үгийг ашиглаагүй байгаад анхаарна уу. Ингээд бидэнд self гэсэн бас нэгэн шинэ түлхүүр үг гарч ирлээ. Бид $this (объектыг заагч), parent (эцгийг заагч) гэсэн түлхүүр үгнүүдийг мэднэ. self ба parent долларын тэмдэг байхгүй харин $this -д байдгийг анзаарна уу.
Класст тогтмолыг ашиглах хэрэг байгаа эсэхийн хувьд бол PHP -н процедур программчлалынхтай яг адилхан. Өөрөөр хэлбэл хэрвээ танд өөрчилж болохгүй ямар нэгэн утга байгаа бол түүнийг тогтмол болгох нь илүү хэрэгтэй зүйл. Гэхдээ тогтмолыг ашиглах эсэхээ та өөрөө шийднэ биз дээ.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3746 Бүртгүүлэх

Програмчлалын бүхий л хэлнүүдэд операторууд байдаг. Үнэн хэрэгтээ бид өмнөх хичээлүүдэд операторуудыг ашиглаж байсан хэдий ч эдгээрийн тухай дурдаагүй билээ. Оператор ашиглах нь бидний өдөр тутам ашигладаг арифметик үйлдлүүдтэй төстэй болохоор онцын хүндрэлгүй зүйл.

Оператор – шинэ утга гаргахын тулд ашигладаг хэлний бүтэц юм.

Шийдэх асуудлаасаа хамаарч операторууд нь харьцуулах, арифметик, логик, мөрийн гэх мэт олон төрөл байдаг. Операторыг хэрэглэж байгаа утгуудыг операнд гэдэг. Жишээ нь

$num=CASH-3; энд ( = ) тэнцүү болон ( - ) хасах тэмдгүүд нь операторууд $num, CASH, 3 нь операндууд болно.

Илэрхийлэл гэдэг нь оператор болон операндуудын нийлсэн бичлэг юм.

  Нээгдсэн тоо: 2241 Бүртгүүлэх

Обьект хандалтад программчлалыг суралцахад тойрон гарах аргагүй нэг чухал сэдэв бол онцгой байдлын (exceptions) боловсруулалт юм. Сэдвийг ойлгоход хялбар байх үүднээс шууд онцгой байдал буюу exceptions -ийн тодорхойлолтоос эхлэе. exceptions гэдгийг онцгой байдал гээд орчуулчихлаа. Хир оновчтой болсныг сайн мэдэхгүй. Гэхдээ ойлгох нь чухал даа.

  Нээгдсэн тоо: 2539 Төлбөртэй

Php сессиин тухай авч үзье. Хэрэглэгчтэй интерактив харьцаатай сайт хийхийн тулд энэ ойлголтыг сайн ойлгосон байх хэрэгтэй. Тэгэхлээр Php сессии гэж юу вэ? Хэрвээ та Php кукигийн тухай мэдлэгтэй бол сессии нь кукитай их төстэй. Бид Php Cookie хэрхэн ажилладаг вэ? хичээлд интерактив харьцаа үүсгэхийн тулд багахан хэмжээний мэдээллийг хадгалах шаардлага байдаг тухай дурдаж байсан. Мэдээж кукиг ашиглаад байж болох хэдий ч энд жижигхэн асуудал бий.

  • Куки бүх асуудлыг шийдэж чадахгүй
  • Хэмжээний хувьд хязгаарлагдмал
  • Хэрэглэгч кукиг устгах боломжтой

Эдгээр шалтгаануудаас үүдэн бидэнд сайтын бүх файлаас хандах боломжтой глобал хувьсагчидтай төстэй ямар нэгэн мэдээлэл хадгалах орон зай хэрэгтэй.

  Нээгдсэн тоо: 4266 Бүртгүүлэх

Обьект хандалтад программчлалын үндэс болсон класс нь абстракт төрлийнх байж болдог. Хичээлээр абстракт класс ба аргууд гэж юу болох, хэрхэн зарлах, хаана ашиглах талаар үзэх болно. Абстракт класс гэж юу вэ?
Обьектыг шууд үүсгэж болдоггүй классыг абстракт класс гэдэг. Ийм төрлийн классыг үүсгэхдээ abstract гэсэн түлхүүр үгийг ашиглана.
Жишээ нь бидэнд Car гэсэн класс байна гэж үзье. Түүнийг abstract түлхүүр үгийг ашиглан абстракт класс болгоод дараа нь түүнээс обьект үүсгэх гээд үзье.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 416

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 506

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 488

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 556

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 625

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 614

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 781

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 963

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 913

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1471

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2138

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 957