Cookie - тэй ажиллах

Ихэнх эхлэн суралцагчид Cookie гэдгийг маш нарийн ойлголт гэж үзснээс болоод түүнийг бараг ашигладаггүй. Энэ хичээлээр бид Cookie –г үүсгэж, засварлаж устгаж сурах болно.
Cookie гэдэг нь хэрэглэгчийн броузерын тохиргоонд хадгалагдах багахан хэмжээний өгөгдөл юм. Ихэнхдээ Cookie –г хэрэглэгчийн талаарх мэдээллийг хадгалахад (логин паспорт гэх мэт) ашигладаг. Ингэснээр баазад дахин хандалт үүсгэхгүй өгөгдлийг авах хурд өндөр зэрэг олон давуу талтай. Гэхдээ зарим броузер Cookie –г дэмждэггүй бас хэрэглэгч Cookie ашиглахыг хаасан байдаг тул энэ механизмд хэт их найдлага тавих хэрэггүй. Internet Explorer-ийн анхдагч тохиргоо нь Cookie ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Cookie ашиглах тохиргоог та өөрийн броузерын тохиргооны аюулгүй байдал хэсэгт хийж болно.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3127 Нийтийн

Обьект хандалтад программчлалын класст тогтмолыг хэрхэн зарлах, тогтмолууд ямар хэрэгтэй, процедур хандалтад PHP -д зарлагдсан тогтмолуудаас юугаараа ялгаатай талаар энэ хичээлээр авч үзье. PHP -д тогтмол утгууд гэх ойлголт байдаг бөгөөд тэдгээрийг define түлхүүр үгээр зарлан өгдөг гэдгийг санаж байгаа байх.

  Нээгдсэн тоо: 3150 Төлбөртэй

Веб сайтад хэрэглэгчийн оруулсан мэдээллийн зөв эсэхийг шалгах ажил олон гардаг. Ийм асуудлыг мөрийн функцуудээр шийдвэрлэх нь нилээд хүндрэлтэй ажил болно. Тэгэхлээр ийм төрлийн ажиллагаанд хамгийн үр дүнтэй шийдэл нь тогтмол илэрхийлэл буюу (regular expression) ашиглах явдал юм. Эхэндээ тогтмол илэрхийлэл нь танд их ойлгомжгүй мэт санагдаж болох боловч маш бага хэмжээний мэдлэгийн хүрээнд олон хүнд асуудлуудлыг шийдвэрлэж болно.

Тогтмол илэрхийлэл.

Тогтмол илэрхийлэл гэдэг нь текстэн мөр юм. Тусгай тэмдэгтүүдээр үүсгэсэн хэвээр (шаблон) мөр дотор хэвэнд тохирох хэсгийг хайдаг. PHP –д POSIX, PCRE гэсэн хоёр төрлийн тогтмол илэрхийллийг ашигладаг. Бид хичээлээр POSIX төрлийг авч үзнэ. Тогтмол илэрхийллийг хэрхэн үүсгэдэг талаар үзэхийн өмнө хэвийн (шаблон) тухай ойлголттой танилцъя.
Хэв гэдэг ойлголт нь зөвхөн програмчлалын хэлэнд байдаг ойлголт биш. Жишээ нь бид php суулгасан директорт ороод хайлт хийх (F3) товчийг дараад php гэж бичээд хайлт хийхэд нэрэнд нь php гэсэн үг орсон бүх файлуудыг гаргаж ирдэг. Энд бид хэв (шаблон) үүсгэж өгсөн гэсэн үг. Одоо хайлтын нөхцлөө нарийвчилъя. Хэрвээ бид хайлт хийхдээ php? бичиж өгвөл энэ нь хайж байгаа файлын нэр нь php гэж эхлээд араас нь дурын тэмдэгтүүд байж болохыг заасан хэв болж байгаа болно. Ерөнхийдээ ийм зарчмаар PHP -д хэвийг үүсгэж өгдөг.

  Нээгдсэн тоо: 12127 Нийтийн

PHP (Personal Home Page Tools) гэдэг нь веб сервер дээр HTML хуудас үүсгэхэд зориулагдсан програмчлалын хэл юм. Энэ хэлийг сурснаар та хуудасны тоолуур, зочны хуудас гэх мэт энгийн програмаас хэрэглэгчийн үйлдлийг хянах чадвартай том хэмжээний веб сайтыг зохиох боломжтой. Хэлний бүх боломжийг тайлбарлан бичихэд олон хуудас материал болох хэдий ч хэл нь хэн ч үзэхэд энгийн ойлгомжтой. Өнөөдөр олон мянган програм зохиогчид PHP ашиглаж, сая сая веб сайтууд энэ хэл дээр ажиллаж байна.

Хэлний түүхээс

PHP нь програмчлалын бусад хэлнүүдээс ялгаатай нь хэлийг ямар нэгэн компани эсвэл мундаг програм зохиогч боловсруулаагүй харин Расмус Лердорф гэх жирийн програм зохиогч 1994 онд зохиосон. Хэл зохиосон зорилго нь Расмус өөрийн веб хуудасаа илүү интерактив байдалтай болгох байлаа. Удалгүй Расмус програмчлалын C хэл дээр өгөгдлийн сантай холбогдох боломжтой эхний хувилбарыг гаргасан. Энэ нь хэрэглэгчдэд энгийн веб програм зохиох бололцоог олгосон.
1997 онд веб формтой ажиллах боломжтой PHP/FI 2 (Personal Home Page / Form Interpreter) хувилбар гарсан. Энэ хувилбарыг боловсруулах ажилд нилээд олон хүмүүс оролцон ажилласан байна. Ер нь хэл нь анхнаасаа нээлттэй кодтой байсан нь хэн хүссэн хүн хэлийг боловсронгуй болгох ажилд оролцох боломжийг нээж өгсөн. Эдгээр хүмүүст Зив Сураски (Zeev Suraski), Энди Гутманс (Andi Gutmans) нар нь зүй ёсоор тооцогдоно. Расмус дээрх хүмүүстэй хамтран ажилласны үр дүнд 1998 онд PHP 3 гэсэн албан ёсны хувилбарыг гаргасан. Үүний дараа хэл зохиогчид PHP –г цаашид улам боловсронгуй болгосноор 2000 онд хэлний 4.0 хувилбар гарсан ба эдүгээ хэлний 5.0 хувилбар гараад байгаа билээ.

  Нээгдсэн тоо: 5606 Нийтийн

Веб сайт хийж сурахын тулд танд веб сервер хэрэгтэй болно. Сурахын тулд хостинг худалдаж авах нь мэдээж зохимжгүй. Нилээд сайн дадлагажиж байгаад дараа нь сайтаа хийснийхээ дараа интернетэд байрлуулахдаа хостинг авсан нь хэмнэлттэй. Тэгвэл сайтын ажиллагааг хаана туршин зүгшрүүлэх вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Үүнийг бид өөрийн компьютераа веб сервер болгон ашиглах замаар хийж болно. Энэ зорилгод XAMPP пакет бүрэн нийцнэ. Энэ тухай би Php хичээлийн эхэнд дурдсан байгаа. Сайтын хэрэглэгчид пакетыг хэрхэн суулгах талаар нилээд асууж байгаа тул энэхүү постыг орууллаа.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 387

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 483

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 462

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 534

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 597

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 595

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 743

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 885

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 873

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1340

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 550

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 816