Олон урсгал ямар хэрэгтэй вэ?

C# хэлний олон урсгал буюу Multithreading ухагдхууны талаар аьч үзье. Сэдэв өргөн хүрээтэй, нарийн, хүндэвтэр учраас нилээд хэдэн хичээлийг хамран судлах болно. Multithreading ухагдхууныг практик ажилд ихээр тохиолддог энгийн жишээнээс эхлэн авч үзье. Бидэнд удаан хугацаанд биелэгдэх ажиллагааг эхлүүлээд түүний явцыг хянах хэрэгтэй боллоо гэе.

Үүнийг загварчлахын тулд прогресс бар, Эхлэх, Зогсоох гэсэн хоёр товч бүхий энгийн форм үүсгэе.

Эхлэх товч ажиллагааг эхлүүлнэ гэдэг нь ойлгомжтой. Харин Зогсоох товч ажиллагааг дуусаагүй байхад зогсоох үүрэгтэй. C# дээр програм хэрхэн үүсгэх, формыг яаж зурахыг та өөрөө сайн мэдэж байгаа гэж бодож байна. Програмын үндсэн класс бол

using System;
using System.Threading;

namespace MultiThread
{
    class Worker
    {
        private bool _cancelled = false;

        public void Cancel()
        {
            _cancelled = true;
        }

        public void Work()
        {
            for (int i = 0; i <= 99; i++)
            {
                if (_cancelled)
                    break;
                Thread.Sleep(50);
                ProcessChanged(i);
            }
            WorkCompleted(_cancelled);
        }

        public event Action<int> ProcessChanged;

        public event Action<bool> WorkCompleted;
    }
}

код бүхий ямар нэгэн удаан хугацаанд биелэгдэх ажиллагааг үзүүлэх Worker юм. Класс хэсэг элементээс бүрдэнэ. Эхнийх нь бол ажиллагааг цуцлагдсан эсэхийг заах private хэлбэрийн _cancelled талбар. Талбарт утга олгох Cancel нээлттэй арга удаан хугацаанд биелэгдэх ажиллагааг програмаас зогсоох командыг өгөхөд _cancelled талбарт true утгыг өгөх юм. Классын үндсэн арга Work урт хугаацаатай хийгдэх ажиллагааг төлөөлнө. Арга ердийн цикл эхлүүлээд цикл дотроо _cancelled талбарыг шалгана. Хэрвээ талбарын утга true буюу ажиллагааг цуцалсан бол циклийн ажиллагааг тэр дор нь break командаар зогсооно. Цааш Thread.Sleep(50) командаар бид хийгдэж байгааг ажиллагааг харуулж байгаа хэрэг. Энд урсгал эсхүл багцтай /thread/ ажилладаг эхний аргатай танилцаж байгаа. Sleep арга тухайн үед ажиллаж байгаа урсгалыг заагдсан тооны миллисекундээр зогсоодог. Кодод бид ажиллагааны логикийг төлөөлүүлэн thread -ыг 50 миллисекунд зогсоосон хэрэг. Бодит програмд үүний оронд ямар нэгэн үйлдлийг хийх нь ойлгомжтой. Програм тодорхой үйлдлийг хийсний дараа үйл явцыг ажиглахаар /сонсох/ бүртгүүлсэн бүртгүүлэгчдэд мэдэгдэхийн тулд зохих ажиллагааны үйл явцыг дуудах хэрэгтэй. Циклээс гараагүй учраас ажиллагаа нэг алхамаар урагшилсанг мэдэгдэхийн тулд ProcessChanged үйл явцад циклийн тоолуурыг дамжуулан дуудна. Цикл break командаар эсхүл ердийн явцаараа дууссан эсэхээс үл хамааран WorkCompleted үйл явцад бүртгүүлсэн бүх бүртгүүлэгчдэд ажиллагаа ердийн эсхүл цуцлагдсанг мэдэгдэхийн тулд түүнд _cancelled талбарын утгыг дамжуулан дуудна. Классын төгсгөлд үйл ажиллагааны явцыг ажиглагчдад мэдээллэх ProcessChanged, WorkCompleted хоёр үйл явцыг /event/ зарласан. ProcessChanged үйл явц ажиллагаа ямар нэгэн байдлаар урагшилсанг харин WorkCompleted нь ажиллагаа дууссанг илтгэнэ. Үндсэн классын ажиллагааны логик энгийн учраас таныг ойлгосон гэж үзээд програмын формын кодыг

namespace MultiThread
{
    public partial class MainForm : Form
    {
        private Worker _worker;

        public MainForm()
        {
            InitializeComponent();

            butStart.Click += butStart_Click;
            butStop.Click += butStop_Click;
        }

        private void butStart_Click(object sender, EventArgs e)
        {
            _worker = new Worker();
            _worker.ProcessChanged += _worker_ProcessChanged;
            _worker.WorkCompleted += _worker_WorkCompleted;

            butStart.Enabled = false;

            _worker.Work();
        }

        private void _worker_ProcessChanged(int progress)
        {
            progressBar.Value = progress;
        }

        private void _worker_WorkCompleted(bool cancelled)
        {
            string message = cancelled ? "Ажиллагаа цуцлагдсан" : "Ажиллагаа дууссан";
            MessageBox.Show(message);
            butStart.Enabled = true;
        }

        private void butStop_Click(object sender, EventArgs e)
        {
                  if (_worker != null)
                    worker.Cancel();
        }
    }
}

харцгаая. Эхлээд програмын бүх ажиллагаа нэг багцад /thread/ явагдах синхрон үйл ажиллагааг авч үзье. Формд үндсэн Worker класс төрлийн _worker хувьсагчийг зарласан. MainForm аргад формын Эхлэх, Зогсоох хоёр товчийг дарах үйл явцад бүртгүүлсэн. Үндсэн ажиллагаа butStart_Click аргад явагдана. Аргад Worker классын хувийг /обьект/ үүсгээд түүний ProcessChanged, WorkCompleted үйл явцуудад бүртгүүлнэ. Дараа нь Эхлэх товчийг дарсны дараа хэрэглэгч түүнийг форм дээрээс дахин дахин даруулахгүйн тулд butStart.Enabled = false; гэж идэвхигүй болгоод Worker классын Work аргыг дуудан ажиллагааг эхлүүлнэ. Worker классын үйл явцуудын боловсруулагчид юу хийгдэх вэ? WorkCompleted үйл явц Worker классын ажиллагаа дууссаны дараа үүснэ. Бид ажиллагааг цуцалсан эсэх cancelled хувьсагчийн утга true байвал Ажиллагаа цуцлагдсан харин утга false байвал Ажиллагаа дууссан гэсэн мэдээллийг үзүүлнэ. Үүгээр таны програмын ажиллагааны төлвөөс хамааран ямар ажиллагааг хийхийг харуулах гэсэн юм. Сургалтын жишээнд бид энгийн байлгах үүднээс текстийг дэлгэц дээр харуулаад хэрэглэгч ажиллагааг дахин явуулах боломжийг хангах зорилгоор Эхлэх товчийг идэвхитэй болгосон. ProcessChanged үйл явцын боловсруулагчид прогрес барын утганд түүнд дамжин ирсэн параметрийн утгыг олгосон. Зогсоох товчийг дарахад butStop_Click арга дуудагдах бөгөөд Worker классын хувь /обьект/ _worker үүссэн байвал түүний Cancel аргыг дуудна. Кодыг ажлуулаад Эхлэх товчийг дарвал

ажиллагаа явагдаж байгааг прогресс бар харуулах боловч бид формыг удирдаж чадахгүй. Хэдийгээр Зогсоох товч идэвхитэй байгаа ч түүн дээр даралт хийх боломжгүй. Програм синхрон горимд буюу форм, ажиллагааны процесс хоёр нэг багцад /thread/ ажиллаж байхад үндсэн процесс форм дээрх ямар нэгэн үйлдлийг бүрэн хаадаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн форм дээр хийсэн үйлдлийг ердөө хүлээн авахгүй. Яагаад гэвэл Эхлэх товчийг даран ажиллагааг эхлүүлсний дараа бүх нөөцийг тухайн ажиллагаанд өгөөд график интерфейст юу ч үлдээгүйтэй холбоотой. Иймээс Эхлэх товчийг даран эхлүүлж буй ажиллагааг тусдаа урсгалд /thread/ явуулах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрнэ.

Дараагийн хичээлүүдэд олон урсгалыг үүсгэн удирдах аргуудын талаар дэлгэрэнгүй авч үзэх болно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 383 Нийтийн

Хичээлээр анх IBM боловсруулан гаргасан Model View Presenter (MVP) - хэвийн талаар үзнэ. MVP нь MVC загвараас үүдэлтэй боловч програмын зохион байгуулалт талаасаа нилээд өөр хандлагатай. MVP паттерн MVC -г бодвол үзүүлбэр моделтой нягт холбоогүй байдаг онцлогтой. Доор зурагт MVP хэвийн бүтцийг харууллаа.

patt_04_01

Зургаас харахад контролерын оронд Presenter орж ирэн хэрэглэгчийн оруулсан өгөгдлийн шилжилт, загварын өөрчлөлтийг үзүүлбэрт тусгах үүргийг хариуцах болсон нь харагдана.

  Нээгдсэн тоо: 576 Төлбөртэй

Програмд өгөгдөл хадгалахдаа хувьсагчийг ашигладаг. Хувьсагч нь тодорхой төрлийн утгыг хадгалж буй санах ойн нэрлэгдсэн хэсэг юм. Хувьсагч төрөл, нэр, утгатай байна. Хувьсагчид ямар төрлийн өгөгдөл хадгалахыг төрөл тодорхойлдог. Ямарч хувьсагчийг ашиглахын өмнө тодорхойлох хэрэгтэй. Хувьсагч тодорхойлох /зарлах/ бичлэгийн дүрэм

төрөл хувьсагчийн_нэр;

байна. Эхлээд хувьсагчийн төрөл дараа нь түүний нэр. Дараах шаардлагыг хангасан дурын нэрээр хувьсагчийг нэрлэж болно.

  Нээгдсэн тоо: 490 Төлбөртэй

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан. Учир нь бид хэрэгтэй аргаа ямар нэгэн делегатгүйгээр шууд дуудаж болохоор байсан. Делегатийн хамгийн хүчирхэг зүйл гэвэл түүгээр зарим кодийн гүйцэтгэлийг гаднаас хийх боломж юм. Програмийн кодийг бичих үед ямар код биелэгдэхийг мэдэхгүй байвал зүгээр л делегатийг дуудаж болно. Делегатийг дуудахад яг ямар код ажиллахыг дараа нь шийдэх боломжтой. Үүнийг жишээн дээр авч үзье.

  Нээгдсэн тоо: 432 Төлбөртэй

Арга утга эсхүл ямар нэгэн үр дүнг буцааж болно. Өмнөх хичээлүүдэд тодорхойлсон аргууд void төрлийн буюу ямар нэгэн утга буцаахгүйгээр тодорхой үйлдлүүдийг хийж байсан. Аргаас утга буцаахдаа return операторийг хэрэглэх бөгөөд операторийн араас буцаах утгыг өгдөг.

return буцаах_утга;

Жишээ нь string төрлийн утга буцаах аргыг тодорхойльё.

string GetMessage()
{
    return "Hello";
}

GetMessage аргын тодорхойлолтод string төрлийг заасан учраас арга мөр буцаах ёстой. Иймээс аргын биед return операторийг ашиглаад араас нь буцаах мөрийг заасан.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 292

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 369

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 338

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 431

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 481

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 505

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 598

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 689

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 725

 
Энэ долоо хоногт

a ба b катеттай тэгш өнцөгт гурвалжин ерөнхий тэгш өнцөгтэй квадратыг багтаасан бол квадратын периметрийг ол.

Нээгдсэн тоо : 1130

 

функцийн графикийн (0,-1) цэгт татсан шүргэгч шулуун ба координатын тэнхлэгүүдээр хашигдсан мужийн талбайг ол.

Нээгдсэн тоо : 745

 

тэнцэтгэл бишийн хамгийн их бүхэл шийдийг ол.

Нээгдсэн тоо : 817