Динамик атрибутууд

VueJs -ээр хуудас дээрээс өөр сайт руу шилжилт хийх техникийг авч үзье. Хуудас дээрээс e-surgalt.com сайт руу хандах холбоосыг байршуулаад түүгээр дамжин сайтад хандая гэвэл data талбарын обьектод url талбарыг зарлаад түүнд шилжих сайтын хаягаа өгөөд хуудасны кодод холбоосоор шилжих хаягаа {{ url }} гэж заасан

    <body>
        <div id="app">
            <h2>
                <a href="{{ url }}">E-surgalt</a>
            </h2>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    url: 'https:'
                }
            })
        </script>        
    </body>

дээрх агуулга бүхий кодыг бичэхэд болох мэт.

Хуудсыг хөтөч дээр нээвэл

холбоос гарч ирэх хэдий ч шаблоны компиляцийн алдааг консолд үзүүлнэ. Холбоос дээр дарвал хуудасыг олохгүй. Эндээс ямар нэгэн атрибутад динамикаар өгөгдөл оруулахдаа давхар хаалтыг {{ url }} хэлбэрээр ашиглаж болохгүй нь тогтоогдлоо. VueJs -ээр хуудасны атрибутад динамик өгөгдөл оруулахдаа директивийг ашигладаг. Хуудас дээрх холбоосын href атрибутад динамикаар утга олгохдоо v-bind директивийг

            <h2>
                <a v-bind:href="url">{{ url }}</a>
            </h2>

ашиглана. Vue фреймворкийн бүх директивууд v гэсэн угтвартай байдаг. Энэ нь ямар нэгэн нэр, атрибутуудтай зөрчил үүсгэхгүй зорилготой. Директивийг ашиглахдаа v-bind гэж бичээд тодорхой утгыг атрибуттай холбохын тулд : тавиад атрибутынхаа нэрийг href өгөөд утгыг /url/ заан өгнө. v-bind директивээр атрибутыг тодорхой утгатай холбохдоо давхар хаалтыг ашиглахгүй шууд нэрийг бичиж байгааг анхаарна уу. Одоо хуудсаа нээвэл ямар нэгэн алдаа заахгүй

бөгөөд https: холбоос дээр дарвал сайтад шилжилт хийгдэнэ. VueJs -ээр хуудасны атрибутыг динамик өгөгдөлтэй холбохдоо v-bind директивийг ашиглана.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1272 Төлбөртэй

ECMA6 гийн тэмдэгтүүд гэж юу болох тэдгээртэй хэрхэн ажиллахыг харцгаая. Тэмдэгт гэдэг нь javascript -ийн өгөгдлийн шинэ төрөл ба түүнийг Symbol классаар үүсгэдэг. Жишээ нь

let s = Symbol('e-surgalt.com');
console.log(typeof s);

symbol төрлийн обьектыг үүсгэхдээ Symbol классын байгуулагчид утга дамжуулах эсхүл дамжуулахгүй байсан ч болно.

  Нээгдсэн тоо: 1602 Төлбөртэй

Хичээлээр үйл явцын талаар дэлгэрүүлэн авч үзье. Үүний тулд Үйл явдал нэмэх хичээлийн кодыг нэг тоолууртай түүнийг нэмэгдүүлэх нэг товчтой болгон

    <body>
        <div id="app">
            <h2>Тоолуур = {{ counter }}</h2>
            <button v-on:click="addCounter">Нэмэгдүүлэх</button>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    counter: 0
                },
                methods: {
                    addCounter: function() {
                        this.counter++
                    }
                }
            })
        </script>
    </body>

өөрчилсөн. Хөтөч дээр хуудсаа нээгээд Нэмэгдүүлэх товчийг дарвал тоолуурын утга нэгээр нэмэгдэж байгаа эсэхийг шалган үзээрэй.

  Нээгдсэн тоо: 2397 Төлбөртэй

Javascript өгөгдлийн төрөлд нилээд чөлөөт байдлыг олгодог нь зарим тооцоололд хүндрэл, үл ойлгогдох байдлыг үүсгэх тал байдаг. Иймд программд өгөгдлийн төрлүүдийг автоматаар хөрвүүлэхдээ ямар дүрэмтэй байдгийг мэдэж байх нь чухал. Энэ хичээлээр өгөгдлийн төөрлийг хувиргар талаар авч үзэх болно.

Тоон дээр мөрийг нэмэх гэвэл яах вэ

Дараах кодыг авч үзье.

  Нээгдсэн тоо: 1006 Төлбөртэй

Интернетэд суурилсан технологи програм бүтээх ажилд зонхилох байр суурийг эзлэх болоод байгааг хүн бүр мэднэ. Учир нь интернет өнөөдөр асар хурдацтай хөгжин компьютер, гар утас, пад зэрэг электрон төхөөрөмжүүдээс гадна телевиз, суурин утас, гэр ахуйн ухаалаг төхөөрөмжүүд гээд интернетэд холбогдож болох бүхий л техник хэрэгсэл интернетээр дамжин мэдээлэл солилцон, ажил үүргийг гүйцэтгэх болсонтой холбоотой. Эдгээр төхөөрөмжүүдийн хүчин чадал өдрөөс өдөрт нэмэгдэн програм хангамжийн хэрэглэгч талын хэсгийг илүү том, бие даан ажиллах боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр сервер талын ажлын ачааллыг буулгах, сервер хэрэглэгчдийн хооронд солилцох мэдээллийг хэмжээ багасах, програмыг ашиглахад энгийн болох гээд олон давуу гарч ирсэн. Хэрэглэгч талын програмын үндсэн хэл бол өнөөгийн байдлаар javascript хэл бөгөөд интернетэд суурилсан програм боловсруулагчдын заавал сурч эзэмшсэн байх програмчлалын хэл тул сайтад VueJs фреймворкийн хичээлүүдийг цувралаар оруулж байгаа билээ. Хичээлээр VueJs -ийн директивээр төрөл бүрийн элементүүдийн жагсаалт үүсгэхийг сурна.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 420

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 510

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 492

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 559

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 629

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 617

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 784

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 969

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 917

 
Энэ долоо хоногт

хязгаарыг бод

Нээгдсэн тоо : 1228

 

x=5 цэг дээрх функцын уламжлалын утгыг ол.

Нээгдсэн тоо : 1336

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1520