Програмын эхлэлийн цэг

Vue CLI хэрэгслэээр үүсгэсэн төслийн эхлэлийн цэг бол

import Vue from 'vue'
import App from './App.vue'

Vue.config.productionTip = false

new Vue({
  render: h => h(App),
}).$mount('#app')

кодийг агуулсан main.js файл юм. npm run serve командаар ачааллагдах боловсруулалтын сервер хандан ажиллах public хавтас доторх index.html файлд

  <body>
    <noscript>
      <strong>We're sorry but vue-lesson doesn't work properly without JavaScript enabled. Please enable it to continue.</strong>
    </noscript>
    <div id="app"></div>
    <!-- built files will be auto injected -->
  </body>

<noscript> тегд JavaScript -ийг нээхгүй бол програм ажиллахгүй гэсэн анхааруулга гаргах хэсэг дараа нь app айдитай div элемент л байгаа. div -ийн араас багцлагдсан файлуудыг автоматаар оруулна гэсэн тайлбар бий. Хэрвээ та хөтөчийн тохиргоонд JavaScript код ажлуулахыг хаавал програм ажиллахгүй.
Vue CLI хэрэгслээр үүсгэсэн төслийн эхлэлийн цэг main.js файлд Vue -гийн шинэ хувийг өмнөх хичээлүүдэд сурсан аргаас арай өөрөөр үүсгэж байгаа. Өмнө нь бид Vue -гийн хувийн тохиргооны обьектод el: '#app' гэж хувийг холбох тегийн Id -г заадаг байсан. Vue 3.0 -аас дээшхи хувилбарт main.js файлд Vue -гийн шинэ хувийг үүсгэхдээ тохиргооны обьектын render талбарт App компонентыг виртуал DOMhtml код болгон хувиргах функцийг тодорхойлоод дараа нь mount аргад app айдитай div элементэд холбон өгнө гэдгийг параметрээр өгдөг болсон. Төслийн эхлэлийн цэг main.js файлыг өмнөх хичээлүүдэд сурсантай төстэй байдлаар

import Vue from 'vue'
import App from './App.vue'

Vue.use(VueResource)

new Vue({
  el: '#app',
  render: h => h(App),
})

гэж өөрчилье. Төслийг ажлуулбал бүгд хэвийн ажиллана. el: '#app' мөрийг өмнөх хичээлүүдээс мэднэ. Түүний дараагийн render талбарын тодорхойлолт бол шинэ зүйл. Хэрвээ та EMCA6 -гийн сумаар тодорхойлогдох функцийн бичлэгийг мэддэг бол render талбарыг параметрээр функц авдаг функцээр тодорхойлсон гэдгийг төвөггүй ойлгоно. Үүнийг арай ойлгомжтой болгох үүднээс EMCA5 -ын дүрмээр

import Vue from 'vue'
import App from './App.vue'

Vue.use(VueResource)

new Vue({
  el: '#app',
  render: function(h) {
    return h(App)
  },
})

гэж бичээд төслийг ажлуулбал бүгд хэвийн ажиллана. render талбарыг параметрээр h функцийг аваад түүнийг ажиллуулахдаа main.js файлд импортолсон App компонентийг дамжуулсан функц байдлаар тодорхойлсон. Ингэснээр webpack сан App компонентийн script тегд тодорхойлогдсон обьект болон template тегд тодорхойлогдсон хэвүүдээр html кодыг үүсгэнэ. Үүний дараа index.html файлын app айдитай div -ийн оронд функцээс буцаасан html -ийг оруулан өгөөд төслийг эхлүүлнэ. Үүнийг EMCA6 -д илүү хураангуйлан render: h => h(App) гэж бичдэг.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2671 Нийтийн

Сүүлийн жилүүдэд сайт боловсруулах ажиллагаанд раектив буюу дэвшилтэд Angular, React гэх мэтийн javascript сангууд маш хүчтэй түрэн орж ирэх болсон. Үүний нэг бол Vue фреймворк бөгөөд сайтад энэхүү дэвшилтэд технологи ямар боломжтой, бусдаас ямар давуу талуудтай, ямар зориулалттай болохыг цуврал хичээлүүдээр толилуулна. Эхлээд Javscript фреймворкууд яагаад ийм хүчтэй түрэн орж байгаа талаар ярилцая.

  Нээгдсэн тоо: 1293 Төлбөртэй

Хичээлээр EcmaScript6 -гийн генератор гэж юу болох тэдгээртэй хэрхэн ажиллахыг авч үзье. Төсөлд генераторууд ажиллах боломжийг хангахын тулд package.json файлд зарим өөрчлөлтийг орулах хэрэгтэй. Генераторууд ES6 -д байдаггүй тусдаа пакет тул терминалыг нээгээд npm install --save-dev babel-plugin-transform-runtime командыг өгөн суулгана. Пакетыг суулгасны дараа package.json файлын devDependencies талбарт "babel-plugin-transform-runtime": "^6.23.0" бичлэг нэмэгдэнэ. Дээр нь төслийн үндсэн хавтаст .babelrc нэртэй файлыг нэмэн

{
  "plugins": [
    ["transform-runtime", {
      "polyfill": false,
      "regenerator": true
    }]
  ]
}

кодыг оруулан өгөөд терминалаас webpack -ийг ажлуулан төслийн компайлыг хийнэ.

  Нээгдсэн тоо: 572 Төлбөртэй

Сервертэй ажиллах vue-resource хэрэгслийн зарим нэгэн параметрүүдийг глобалаар тохируулахыг авч үзье. Өмнөх хичээлүүдэд $resource системийн аргад серверт хандах http://localhost:3000/cars хаягийг мөр хэлбэрээр дамжуулан resource обьектыг буцаан авч байсан. Програмын backend сервер ихэнхдээ нэг сервер буюу машинд байрлан өгөгдлийн санд хандах суурь хаяг тогтмол байдаг.

  Нээгдсэн тоо: 896 Төлбөртэй

Формийн шалгалтын ажиллагаануудтай үргэлжлүүлэн танилцая. Валидаторийг тохируулах хичээлийн жишээнд $v обьектод байгаа email түлхүүртэй обьектийг дэлгэц дээр харуулан цахим шуудангийн хаягийн талбарт оруулж буй өгөгдлүүд шалгагчийн төлөвт хэрхэн нөлөөлж байгааг ажигласан. Бодит жишээнд {{ $v.email }} бүтцийг ашиглаад байх нь тохиромжгүй тул түүнийг шаблоны кодоос

<template>
  <div class="container">
    <form action="" class="pt-4">
      <div class="form-group">
        <label for="email">Email</label>
        <input
          type="email"
          id="email"
          class="form-control"
          @blur="$v.email.$touch()"
          v-model="email"
        >
      </div>
    </form>
  </div>
</template>

хасаад хуудсаа хөтөч дээр нээвэл

ердийн формийг үзүүлнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 416

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 505

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 488

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 555

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 624

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 614

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 776

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 960

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 911

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1471

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2138

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 956