Бодлого 39.014
Өрөгт судалгаа хий.

Харын маш оновчгүй тоглосон гарааны дараа цагаанд илт давуу байрлал үүссэн. Цагаан мориор e5 -д орон тэндээс d3 шилжин "d" хар хүүг хаах нь тэдний төлөвлөгөөнд байгаа нь илэрхий. Гэхдээ үүнийг шууд хийх эсхүл эхлээд тодорхой бэлтгэлийг хийх ёстой юу гэсэн асуулт гарч ирнэ.

  1. 15. Бd2 гээд Мe5 гэх санаа.
  2. шууд 15. Мe5

үргэлжлэлээс сонголт хийнэ үү.

[Event "Москва, 1971. Грюнфельдийн хамгаалалт"] [White "Корчной"] [Black "Карпов"] 1.c4 c5 2.Nf3 Nf6 3.g3 d5 4.cxd5 Nxd5 5.Bg2 g6?! {Харыг том хүндрэлд оруулах эргэлзээтэй нүүдэл.} (5...Nc6 {энд ердийн нүүдэл.}) 6.d4! Bg7 7.e4 Nc7 8.d5 Nb5 9.O-O O-O (9...Bg4!? {анхаарал татахаар.}) 10.Qc2 Na6 11.Bf4 Bg4 12.Nbd2 Nd4 (12...Rc8 {гэвэл} 13.Qb3) 13.Nxd4 cxd4 14.Nf3! Qb6 {цагааны үндсэн санааны нэг бол Мe5 гэдэг нь маргаангүй. Өрөгт хийгдсэн B хувилбарын шууд} 15.Ne5? {нүүдэл байрлалын үнэлгээнд нөлөөлөх сүрхий алдаа болсон. Энэ бол хар санаачлагыг булаах боломжийг өгсөн байрлалын алдаа.} Bxe5! {цагааны санааг няцаасан онц нүүдэл. Хар чухал тэмээгээ өгч байгаа ч оронд нь "c" босоогоор муугүй сөрөг тоглолтыг авна.} 16.Bxe5 f6! {хар нүднүүдийг хаан тэмээг идэвхигүй байрлалд ухрахыг тулгасан. Хэрвээ цагаан бэрс d2 дээр байсан бол f6 боломжгүй байх нь ойлгомжтой. Хэрвээ та B хувилбарыг сонгосон бол оноо авахгүй. Харин шууд e5 -д цөмрөх үр дагаварыг харан бэрсээ d2 нүүх A хувилбарыг сонгосон бол 5 оноо авах байлаа.} 17.Bf4 Rac8 {Байрлалд цагааны илт сайнаас харыг нилээд ивээсэн огцом өөрчлөлт гарсан. Одоо цагаан бэрс ухрах сайн байрлал олоход хүнд.} 18.Qa4 (18.Qd2? {гэвэл} g5 {-ын дараагаар бод алдана.}) 18...g5! {Тэмээг үргэлжлүүлэн хөөн түүнийг эцэстээ c1 рүү ухрахад хүргэсэн.} (18...Qxb2 {гэвэл} 19.Rab1 Qc2 20.Qxc2 Rxc2 21.Rxb7 {гээд цагаан сайхан байрлалтай.}) 19.Bc1 Be2 {гэхгүй бол цагаан f2-f3 гэж тэмээг тоглолтоос гаргана.} (19...Nb4 {сонирхолтой байхаар.}) 20.Re1 d3 21.Bf1 Bxf1! {илүү.} (21...Nb4 22.Bxe2 Nc2 23.Bxd3 Nxe1 24.Be2 Rc2 25.Be3 Qxb2 26.Bc4 {үргэлжлэл итгэл багатай.}) 22.Rxf1 Rc2 23.Be3 Nc5 (23...Qxb2 {b2 хүүг авах нь муу.} 24.Rab1 Qxa2 25.Qxa2 Rxa2 26.Rxb7 {гээд цагааны бүх зүйл хэвийн.}) 24.Qd4 (24.Qa3 {сонирхолтой байж болох ч хар} Rc8 {гээд багахан давууг хадгална.}) 24...e5!? 25.dxe6 Qxe6 26.Rac1?! {цагааны байрлалыг найдваргүй болоход хүргэх бүдүүлэг алдаа.} ({зөв нь} 26.b4! Nxe4 27.Qxd3 {байсан. Хар багахан давуу.}) 26...Rc8! 27.b4 Nxe4 28.Rxc2 (28.Qxd3 {гэж d3 дээр авах нь} Nxf2! 29.Qxc2 Rxc2 30.Rxc2 Nh3+! 31.Kg2 Qe4+ 32.Kxh3 Qxc2 {-оос болоод хэрэггүй.}) 28...dxc2 29.Rc1 b6 30.f3 Nd6 31.Qd3 Rc6 {морио хамгаалахын дээр бэрсээ идэвхитэй ажиллагаанд чөлөөлсөн.} 32.a4 Qc4! 33.Qd2 Nf7! 34.f4 {Мe5 -ыг нүүдлийг саатуулах өөр арга байхгүй тул цагаан нүднүүдийг сулруулсан.} g4 35.b5 Rc8 36.Qd7 h5 37.Kf2 Qc3 38.Qf5 Re8 {гээд цагаан буусан.}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

Кардосо - Торре. Манила, 1973.

Хар сүүлийн нүүдэлдээ b7-b5 гэсэн. Хүүний дутуугаас цагаанд хар нүднүүдээр мэдэгдхүйц дарамттай. Өрөгт цагаан Тg5 ийг сонгосон. Эцэстээ өрсөлдөгчийн алдаагаар хожлыг авсан ч цагаанд тоглолтыг хамаагүй хурдан дуусгах хүчтэй нүүдэл байсныг хараагүй. Энэхүү харалгүй өнгөрсөн нүүдлийг олох гээд үзээрэй.

Нээгдсэн тоо : 343

Хар Мd7-b8 гэж морио шилжүүлэн цааш Мc6, Бb6 замаар d4 хүүд дарамт үзүүлэхээр шийдсэн. Цагаан энэхүү илт өдөөн хатгалтыг ашиглаж чадах уу?

Нээгдсэн тоо : 379

Нимцовичийн хамгаалалт, Таррашийн хамгаалалт, Пановийн дайралт, Каро-Каний хамгаалалт гэх мэт төрөл бүрийн эхлэлүүдэд үүсч болох нилээд ердийн хүүний бүтэц бүхий байрлал үүссэн. Энд цагаан ихэнхдээ хүүнүүдийн сул талыг нөхсөн тодорхой идэвхитэй байдаг ч энэ тохиолдолд байрлал нилээд хураангуйлагдсан учраас ийм хүүний бүтцийн цагааны динамик боломжуудын хэсэг байхгүй болсон.

Та дараах хувилбаруудаас сонголт хийнэ үү.

  1. 17... Бb7 гээд цааш Трfc8 гэж хүүний дарамтыг хүчлэх.
  2. хүү хаях ч c3-c4 урагшлалтад саад хийн 17... Трc4 гэж идэвхитэй тоглох.
  3. 17... Мe4 замаар дармт үүсгэх.

Сонгосон хувилбараар өргийн өрнөлийг өөрөө тооцоод дараа нь өрөг хэрхэн өрсөнтэй өөрийн хувилбарыг харьцуулан үзээрэй. Өрөг мастеруудынх тул та бүх өрнөлийг олж харахгүй байх магадлал өндөр ч өөрийн сонгосон хувилбарын тодорхой тооны нүүдлүүдээр аналик хийхийг оролдоорой.

Нээгдсэн тоо : 379

Харын хожилтой байрлал ч тэдэнд ганц ноёны эсрэг h хүү, буруу хөлийн тэмээтэй (эсхүл хоёр хүүтэй) үлдэхчихгүйн тулд нилээд болгоомжлол хэрэгтэй. Харын олсон 1...Тf4+ 2.Нh1 Нg3 3.Мg1 Тe5 4.Мe2+ Нf2 5.Мg1 g3 6.Мh3+ Нf1 7.Мf4 h3 гээд дараагийн нүүдэлд мадтай арга хир сайн бэ?

Нээгдсэн тоо : 720

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 407

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 500

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 476

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 550

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 619

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 608

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 769

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 935

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1462

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2129

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 947