Бодлого 17.030
Ачааг зөөхөөр хичнээн машин ирэх ёстой байсан бэ?

60 тонн ачаа зөөхөөр тодорхой тооны машин захиалснаас эвдрэлийн улмаас 2 машин ачаа зөөхөөр ирээгүй тул ирсэн машин бүрт 1 тонн ачааг төлөвлөснөөс илүү ачжээ. Ачааг зөөхөөр хичнээн машин ирэх ёстой байсан бэ?

Бодолт

Ачааг машин бүрд x тонн ачаа ачин y машинаар зөөхөөр төлөвлөсөн гэж үзье. Бодлогын нөхцлөөр хүснэгт зохиовол

Машины тоо Даац Ажлын хэмжээ
Төлөвлөгөөгөөр y - ? x 60
Гүйцэтгэлээр y-2 x+1
60

Хүснэгтийг хэрхэн зохиох талаар Бодлого 17.028 бодлогыг хар. Хүснэгтийн өгөгдлөөр систем зохиовол 2-р тэгшитгэлээс y -ийг x -ээр илэрхийлээд 1-р тэгшитгэлд орлуулбал квадрат тэгшитгэл гарах бөгөөд бодолтыг хийвэл Сөрөг шийд бодлогын нөхцөлд тохирохгүй тул x=5 шийд болно. Одоо y=2x+2=10+2=12 гарна.

Санамж:

Юуг олох гэж байгааг хүснэгт дээрээ тэмдэглээд сүүлд нь тэгшитгэлийн хариунаас хөөн олох ёстой хэмжээг тооцохыг мартан тэгшитгэлийн шийдийг шууд хариу болгон алдаа ихээр гаргадгийг анхаарна уу. Ялангуяа сонгох тестийн хариуны хувилбарт тэгшитгэлийн шийдийг оруулсан байх магадлалтай байдгаас сурагчид тэгшитгэлийг бодонгуутаа хариуг хайн буруу шийдийг сонгох нь элбэг байдаг.

Хариу
12

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

Жигмэд, Тогмид 2 жимсэнд хамт явжээ. Жигмэд түүсэн жимснийхээ тэн хагасыг тэсэлгүй идчихэв. Тогмид түүсэн жимснийхээ 2/5 -ийг түүнд өгвөл тэнцүү жимстэй болцгоох бол анх Тогмид Жигмэдээс хэд дахин их жимс түүсэн бэ?

Нээгдсэн тоо : 1236

Стадионы тойрог замаар хоёр тамирчин гүйнэ. Тамирчин бүрийн хурд тогтмол. Тойргийг бүтэн тойрохдоо нэг нь нөгөөгөөс 25 сек бага хугацаа зарцуулна. Тамирчид гараанаас нэг чиглэлд зэрэг гарвал 2 мин 30 секундын дараа зэрэгцэн ирнэ. Хэрвээ тамирчид гараанаас эсрэг чиглэлд зэрэг гарвал хир хугацааны дараа тэд уулзах вэ?

Нээгдсэн тоо : 487

Эцэг нь гурван хүүдээ хөрөнгөө дараах байдлаар хуваажээ.

  • 1-р хүү эцгийн бүх хөрөнгийн талаас 1000 доллараар багыг
  • 2-р хүү эцгийн бүх хөрөнгийн гуравны нэгээс 800 доллараар багыг
  • 3-р хүү эцгийн бүх хөрөнгийн дөрөвний нэгээс 600 доллараар багыг

тус тус авчээ. Эцгийн хөрөнгө хичнээн хэмжээтэй байсан бэ?

Нээгдсэн тоо : 805

Зургаан оронтой тоо 2 цифрээр эхэлдэг. Хэрвээ түүнийг эхний байрлалаас сүүлийн байрлалд шилжүүлэхдээ бусад цифрүүдийн байрлалыг хадгалвал анхдагч тооноос гурав дахин их тоо үүсэх бол анхдагч тооны цифрүүдийн нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 1064

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 364

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 455

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 433

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 506

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 576

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 568

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 710

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 847

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 839

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1414

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 737

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 242