Арифметикийн үйлдлүүд

Өгөгдсөн хоёр тооноос нэг шинэ тоог олох үйлдлийг арифметикийн үйлдэл гэнэ. Олсон тоог тухайн үйлдлийн үр дүн гэнэ.
Жишээ нь 5 тоог аваад түүн дээр нэгийг нэмвэл 6 гэсэн шинэ тоо гарна. Ингэснээр бид 5 ба 1 гэсэн тоонуудаас 6 гэсэн шинэ тоог оллоо. Өөрөөр хэлбэл өгөгдсөн тоонуудад арифметикийн үйлдлийг хийлээ гэсэн үг.

Арифметикт

  • Нэмэх
  • Хасах
  • Үржих
  • Хуваах

гэсэн дөрвөн үйлдэлтэй.
Зэрэг дэвшүүлэх болон язгаар авах нь элементар /энгийн/ алгебрийн үйлдэлд тооцогдоно.
Арифметик үйлдэл бүр тооцоололыг хураангуйлахад хэрэгтэй өөрийн чанаруудтай.

Бичилт, тэмдэг, үр дүн

Арифметикийн үйлдэл бүр хоёр болон түүнээс дээш тоонуудын харилцан үйлчлэл байдаг. Тоонуудыг бие биеийн араас бичээд дунд нь тэдгээрт хийгдэх арифметик үйлдлийг заах тэмдгийг тавьдаг. Арифметик үйлдлийн тэмдгүүд

  • Нэмэх: "+". Жишээ нь  4+3, 2+3+4, 5+2 гэх мэтээр
  • Хасах: "-". Жишээ нь  4-3, 8-3-2, 7-2 гэх мэтээр
  • Үржих: "*", "·" эсхүл "х". Жишээ нь  4*3, 2·3, 5х2 гэх мэтээр
  • Хуваах: ":" эсхүл "/". Жишээ нь  4:2, 8/4 гэх мэтээр

Арифметикийн үйлдэл бүрийн гүйцэтгэлээр ямар нэгэн үр дүн авна гэж ойлгоно. Арифметикийн үйлдэл бүрийн үр дүн өөрийн гэсэн нэртэй. Тооцоололын үр дүнг үйлдлийн илэрхийллийн ард тавигдах "=" тэмдэгийн араас бичдэг.

Зөвлөмж: Үйлдэлд орж буй тоонууд болон үр дүнгүүд бүгд нэртэй байдаг бөгөөд бодлогын нөхцөлд энэхүү тогтсон нэрүүдээр орж ирдэг тул нэрүүдийг цээжлэн тогтоон аваарай.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 8182 Бүртгүүлэх

x нь a д тэмүүлэх үед дурын ε>0 хувьд нөхцлийг хангах ε тооноос хамаарсан δ(ε) тоо олдож байвал L тоог f(x) функцын хязгаар гэнэ.
гэж тэмдэглэнэ.
Энэ тодорхойлолт нь x нь a -д ойртох тутам f(x) функцын утга нь L тоонд хязгааргүй ойртоно гэдгийг илэрхийлж байна. Хязгаарын геометр утга нь дурын ε>0 хувьд x нь (α-δ, α+δ) мужид байхад функцын утга нь мужид орших δ тоог олж болно. Тодорхойлолт ёсоор функцын аргумент нь зөвхөн a -д ойртдог болохоос биш энэ утгыг авахгүй гэдгийг анхааралдаа авах хэрэгтэй. Энийг ямар ч функцын хязгаарыг олохдоо түүний тасралтын цэг дээр санаж байх хэрэгтэй.

  Нээгдсэн тоо: 4092 Төлбөртэй

Уламжлал.

Ямар нэгэн f(x) функцын цэгүүд дээрх утгуудыг авч үзье. аргументын өөрчлөлт гэх ба аргументын бага хэмжээний өөрчлөлтийг үзүүлнэ. Цэгүүд дээрх функцын утгын ялгаварыг функцын өөрчлөлт гэдэг.
хязгаарыг x0 цэг дээрх f(x) функцын уламжлал гэнэ.
Хэрвээ энэ хязгаар нь утгатай байвал f(x) функцыг x0 цэг дээр дифференциалчлагддаг гэнэ. Функцын уламжлалыг
гэж тэмдэглэдэг.

  Нээгдсэн тоо: 9783 Төлбөртэй

Элсэлтийн ерөнхий шалгалтын материалд вектортой холбоотой бодлогууд орж ирэх нь элбэг байдгийн дээр геометрийн зарим бодлогуудыг векторын үйлдлүүдийг ашиглан их амархан шийдэх боломжтой. Иймээс энэ хичээлээр вектор, координатын суурь бодлогууд болох

  • Векторын координатыг түүний эхлэл ба төгсгөлийн координатаар хэрхэн олох
  • Координатууд нь өгөгдсөн үед векторын уртыг хэрхэн олох
  • Хоёр векторын нийлбэр, ялгавар векторын координатыг хэрхэн олох
  • Хэрчмийн дундажийн координатыг хэрхэн олох
  • Векторуудын скаляр үржвэр гэж юу болох
  • Вектор хоорондын өнцгийг хэрхэн олох

талаар авч үзэх юм. Эдгээр бодлогуудыг бодож сурсан байхад ЕБС-ийн хөтөлбөрт багтах вектортой холбоотой бүхий л бодлогыг шийдэх чадвартай болно. Огторгуй дахь вектор координатын үйлдлүүд хавтгайн дүрэмтэй яг ижлээр хийгддэг. Энд зөвхөн гуравдагч координат л нэмэгдэн орж ирдэг.

  Нээгдсэн тоо: 2026 Төлбөртэй

Хавтгайн геометрийн дүрсүүдээс сурагчид хамгийн хэцүү, ойлгомжгүй, асуудал үүсгэдэг дүрс бол тойрог. Гурвалжин, тэгш өнцөгт, квадрат, ромбо, трапец гэх мэт дүрсүүдийн тухайд сурагчид арай илүү ойлгосон байдаг. Хичээлээр тойргийн элементүүдийн талаар ойлголт өгөхийг хичээе.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 356

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 447

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 425

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 497

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 570

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 563

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 699

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 832

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 827

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1572

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 684

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 761