Сервертэй ажиллах бэлтгэл

Vuejs сервертэй хэрхэн ажиллах талаар судлая. Vuejs сервертэй ажиллах ажиллагаанд онцгой зүйлүүд ердөө байхгүй. Vuejs нь өөрөө javascript сан учраас сервертэй ажилладаг дурын javascript санг ашиглаж болохын дээр өөрсдөө ч бичиж болно. Жишээ нь сервертэй ажиллахын тулд jquery -г оруулан ajax -ыг эсхүл axois -ийг ашиглаж болно. Бид хичээлдээ Vuejs -ээр сервертэй ажиллахад зориулан боловсруулсан vue-resource хэрэгслийг ашиглах болно. Сервертэй ажиллах жишээнүүдийг хоосон төслөөс эхлүүлье.

Өөрөөр хэлбэл төсөлд

import Vue from 'vue'
import App from './App.vue'

new Vue({
  el: '#app',
  render: h => h(App),
})

агуулгатай main.js файл

<template>
  <div class="container">

  </div>
</template>

<script>
  export default { }
</script>

агуулга бүхий App.vue файлууд л байгаа. Үүний дээр өмнөх хичээлүүдэд ашигласан bootstrap 4 -ийг index.html файлд оруулан өгсөн байгаа. Төслөөс сервертэй ажиллахын тулд vue-resource санг GitHub -аас татан суулгая. Үүний тулд vue-resource гэж бичээд google -ээр хайлгаад эхний олдоц л таныг GitHub эсхүл Npm -ийн сайтад шилжүүлнэ.

Сайтад Vuejs зориулагдсан веб шаардлагыг /request/ илгээн, хүлээн авахад зориулагдсан пакет болохыг дурдаад хэрхэн суулгах командыг заасан байгаа. npm пакетаар суулгаж буй пакетуудын зориулалт, тохиргоо гэх мэт бичиг баримтуудыг үзэн илүү өргөн хүрээтэй мэдээллийг авахыг зөвлөе. Терминалын цонхонд пакетыг суулгах npm install vue-resource командын араас --save опцийг нэмэн бичээд Enter товчийг даран пакетыг суулгая.

Пакетыг бид боловсруулалтын болоод төслийн бүтээгдхүүн хувилбарт ашиглах учраас npm install vue-resource --save командаар суулгаж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл пакетыг төслийн үндсэн хамаарал байдлаар гэсэн үг. Үүнийг пакетыг суулгасны дараа package.json файлаас хараарай.
Төсөлд сервертэй ажиллах пакетыг суулгасан тул одоо бидэнд ямар нэгэн backend сервер хэрэгтэй. Зарчмын хувьд backend серверээр дурын програмыг ашиглаж болно. Жишээ нь php, python, java дээр бичигдсэн эсхүл өөрсдөө бичсэн ямарч сервер байж болох ч эдгээрийн суулгалт, тохиргоо нилээд хугацаа авах тул компьютерт локалаар суун ажилладаг json server -ийг ашиглах болно. Учир нь json server -ийг суулгах, тохируулах ажиллагаа маш амархан тул сургалтын зорилгод яг тохирно. Серверийг суулгахын тулд google -ийн хайлтын мөрөнд json server гэж бичээд хайлт хийхэд эхний олдоц л таныг серверийн GitHub хуудаст хүргэнэ.

Хэрвээ таны компьютерт json-server суугаагүй бол терминалын цонхыг нээгээд серверийг глобалаар суулгах npm install -g json-server командыг өгөх хэрэгтэй. Компьютертаа json-server суусан эсэхийг терминалаас json-server -v командыг

өгөн шалган үзээрэй. Сервер суугаагүй бол npm install -g json-server командыг өгөн

серверийг глобалаар суулгаад дараа нь төслийн хавтас дотроос npm install --save-dev json-server командыг өгөн пакетыг боловсруулалтын хамаарал хэлбэрээр суулгаарай.

Өөрөөр хэлбэл json-server төслийн бүтээгдхүүн багцад орохгүй гэсэн үг. Сервер суусны дараа түүнийг ажиллуулах json-server --watch db.json командыг сайтаас хуулан аваад төслийн package.json файлын scripts обьектод

  "scripts": {
    "serve": "vue-cli-service serve",
    "build": "vue-cli-service build",
    "lint": "vue-cli-service lint",
    "server": "json-server --watch db.json"
  },

"server": "json-server --watch db.json" мөрийг нэмэн өгье. Ингэснээр npm run server командаар серверийг ажлуулах боломжтой болно. Үүний дараа scripts обьектод нэмэгдсэн server талбарт заагдсан db.json файлыг төслийн хавтаст үүсгээд серверийн ажиллагааг шалгах үүднээс

cars обьектыг тодорхойлон өгье. Төслийн фронт хэсгийг терминалаас npm run serve командаар эхлүүлдаг. Харин json-server хоёрдахь сервис хэлбэрээр ажиллах тул шинэ терминалын цонхыг нээгээд түүнд npm run server командыг өгвөл

сервер http://localhost:3000 хаягаар ажиллаж эхэлсэн мэдээллийг өгөхийн зэрэгцээ db.json файлд нэмсэн cars обьектод http://localhost:3000/cars хандах холбоосыг үзүүлнэ. http://localhost:3000/cars холбоосоор хандвал

db.json файлд нэмсэн cars обьектыг үзүүлнэ. Серверийн ажиллагааг шалгасан тул cars массивийг хоосон болговол json-server өгөгдлийн сангийн өөрчлөлтийг шууд мэдрэнэ. Одоо http://localhost:3000/cars хаягаар хоосон массивийг харуулна. Өөрсдөө шалгаад үзээрэй. Төслөөс сервертэй ажиллахын тулд main.js файлд

import Vue from 'vue'
import VueResource from 'vue-resource'
import App from './App.vue'

Vue.use(VueResource)

new Vue({
  el: '#app',
  render: h => h(App),
})

vue-resource пакетыг импортлон аваад санг ашиглахын тулд Vue глобал обьектын use аргад VueResource -ийг дамжуулах ёстойг мэднэ. Ингэснээр манай төсөл өгөгдлийн сантай ажиллахад бүрэн бэлэн боллоо.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 956 Төлбөртэй

Хичээлээр ES6 -д бий болсон Rest, Spread операторуудын талаар авч үзэх юм. Операторуудын ажиллагааг судлахын тулд эхлээд зарим нэгэн бэлтгэл ажлыг хийх хэрэгтэй. num, str хоёр параметрийг аваад тэдгээрийг консолд үзүүлэх logStrings функцийг үүсгээд түүнийг дуудсан дараах кодыг авч үзье.

function logStrings(num, str) {
    console.log(num, str);
}

logStrings(20, 'e-surgalt.com');

webstorm -ийн терминалаас webpack -ийг ажлуулан bundle.js файлыг үүсгээд index.html -ийг хөтөч дээр нээн консолын цонхыг харвал

  Нээгдсэн тоо: 839 Төлбөртэй

Аливаа зүйлийг сурахад хүнээс багагүй хүч, хөдөлмөр шаардана. Манай хүмүүс яаж хурдан сурах, яаж амар хийх талаар их асуудаг. Хурдан сурах нь тухайн хүнээс л хамаарана. Хүн бол толгой, тархи, санаа бодлыг нь ольчихдог машин техник биш гэдгийг л ойлгоорой. Суралцахад тэвчээр, тогтмол үзэх, чин хүсэл зориг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол сайн үр дүнд найдах бараг хэрэггүй. Сайтын хичээлүүд практик ашиглалтад түлхүү анхаарсан тул шууд ашиглах эсхүл гэрын авлаг байдлаар ашиглахад зориулагдсан. 

Энэ удаад Миксин /Mixin/ гэж юу болох, ямар хэрэгтэй, түүнийг хэрхэн ашиглахыг авч үзнэ. Үүний тулд Жагсаалтыг шүүх хичээлийн жишээнд өөрчлөлтийг хийн өргөжүүлье. Төслийн components хавтаст List.vue нэрээр

<template>
  <h1>List</h1>
</template>

<script>
export default {
 
}
</script>

кодтой компонентийг үүсгээд програмын эхлэлийн цэг main.js файлд компонентийг app-list нэрээр глобал байдлаар

import Vue from 'vue'
import App from './App.vue'
import List from './components/List.vue'

Vue.filter('uppercase', value => value.toUpperCase())

Vue.component('app-list', List)

new Vue({
  el: '#app',
  render: h => h(App),
})

бүртгүүлье.

  Нээгдсэн тоо: 1016 Төлбөртэй

RxJs санг ашиглах хичээлд бид стримийг өөрсдөө үүсгэсэн бол энэ хичээлд Javascript -ийн бэлэн обьектоос буюу үйл явцаас стримийг /урсгал/ хэрхэн үүсгэх талаар үзье. Үүний тулд index.html файлд товчийг

...
<body>
    <button>Дарах</button>
<script src="node_modules/rxjs/bundles/rxjs.umd.min.js"></script>
<script src="index.js"></script>
</body>
...

үүсгэн өгөөд товч дээр дарах үйл явцаас стрим үүсгэхийн тулд index.js файлд

var button = document.querySelector('button');
var btn$ = Rx.Observable.fromEvent(button, 'click');

кодыг оруулан өгье.

  Нээгдсэн тоо: 2524 Төлбөртэй

JavaScript бол обьект хандлагатай хэл. Нөхцөл ба циклийн үйлдлүүд гээд хэлний үндсэн бүтцээс бусад бараг бүх боломжууд ямар нэгэн байдлаар обьектыг ашиглан хийгдэнэ. Зарим нэгэн тодорхой шийдлүүдийг жишээ нь HTML, XML гэх мэтийн хуудасны боловсруулалтыг хуудасны обьектын моделыг шууд ашиглах замаар хийдэг бол зарим зорилгод жишээ нь ердийн мөрийн өгөгдлүүдийг String обьектыг ашиглах гэх мэтээр. Обьект энэ бол өгөгдлийн хүнд төрөл. Гэсэн хэдий ч энэ ойлголтыг сайн ойлгохгүйгээр Javascript -ын хүч чадлыг гаргах боломжгүй. Энэ хичээлээр бид JavaScript -ын өгөгдлийн төрлийн нэг болох хэрэглэгчийн обьектын талаар авч үзнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 415

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 505

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 485

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 554

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 613

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 775

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 953

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 909

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1470

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2137

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 955